Төгрөгийн ханш суларсан нь бодлогын хүүг хэвээр хадгалахад нөлөөлөв

2018-09-24
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.МЯГМАРБАЯР Монголбанкны мөнгөний бодлогын хороо өнгөрсөн долоо хоногт  хуралдаж мөнгөний бодлогын  хүүг 10 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа.  Хэрэглээний үнийн индексээр хэм­жигд­сэн инфляци оны эхний найман сарын байдлаар  улсын хэмжээнд зургаан хувь Улаанбаатар хотод 6.4 хувьд хүрсэн байна. Инфляци дунд хугацаанд зорилтот найман хувьд хүрч тогтворжих төлөвтэй байгаа ч нийлүүлэлтийн шинжтэй инфляци буурахаар байгаа нь эдийн засгийн идэвхжилийг даган эрэлтийн гаралтай инфляци алгуур сэргэж байгааг харуулж байна. Эдийн засгийн эрчимтэй өсөлтийг харгалзан Монгол­банк 2018 оны өсөлтийн таамгаа нэмэг­дүүлсэн хэдий ч эдийн засгийн төлөв байдал, гадаад эдийн засгаас өндөр хамааралтай хэвээр байна. Тухайлбал, том гүрнүүдийн хоорондох гадаад худалдааны хязгаарлалтын бодлогууд зарим улс орнуудад хэрэгжүүлж буй олон улсын хориг арга хэмжээ түүнийг дагасан  эрдэст бүтээгдэхүүний үнийн өөрчлөлт гол нөлөөлөл үзүүлж байна. Хөгжиж буй орнуудаас гадагшилж буй хөрөнгийн урсгал, америк долларын ханш бусад валютын эсрэг чангарч буй хандлага манай улсын импортын хэмжээ өндөр байгаа зэрэгтэй холбоотойгоор төгрөгийн ханш сүүлийн улиралд суларсан. Эдийн засгийн дүр зураг ийм нөхцөлд бодлогын хүүг буулгах боломжгүй аж.   ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛИЙН ХУГАЦААГ 30 САРААС ХЭТРҮҮЛЭХГҮЙ БАЙХААР ТОГТОВ   Өнгөрсөн бодлогын хорооны хурлаар өрхийн хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааг 70 хувиас хэтрүүлэхгүй байхаар тогтоосон. Тэгвэл энэ удаа зээл хурдацтай нэмэгдэж өрхийн өр, импорт нэмэгдэж санхүүгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй тул макро төвшиний бодлогын хүрээнд ипотекийн бус иргэдийн хэрэглээний зээлийн хугацааг 30 сараас хэтрүүлэхгүй байхаар  тогтов. Мөн иргэд аж ахуйн нэгжид олгосон ханшийн эрсдэлтэй валютын зээлийн жинг  150 хувиар нэмэгдүүлж ирэх оноос мөрдөхөөр шийдвэрээ гаргажээ. Өөрөөр хэлбэл, ипотекийн зээлээс бусад зээлийн хугацааг 30 сараас хэтрүүлэхгүй байхаар боллоо. Түүнчлэн  иргэд аж ахуйн нэгж бага хүүтэй учир  валютын зээл авах сонирхол нь их аж. Гэвч тухайн аж ахуйн нэгж нь валютын орлого олдоггүй бол энэ нь эрсдэл үүсэхээр нөхцөл тул урьдчилан сэргийлэх зорилгоор валютын зээлийн жинг 120 хувь байсныг 150 хувиар нэмэгдүүллээ. Ин­гэс­нээр иргэн аж ахуйн нэгжийг ханшийн зөрүүнээс хохирох мөн банкны валютын эрсдлийн санг хамгаалж байгаа арга хэмжээ гэж Төвбанкны зүгээс тодотгож байв.   АНУ-БОДЛОГЫН  ХҮҮГЭЭ ХОЁР ОРОНТОЙ ТООНД ХҮРГЭСЭН НЬ ВАЛЮТЫН ЭСРЭГ ТӨГРӨГИЙГ ХҮЧГҮЙДҮҮЛСЭН   Валютын ханшид нөлөөлж буй хэд хэдэн хүчин зүйл байна. Тухайлбал, манай улсын эдийн засаг идэвхижил, гадаад зээлийн эргэн төлөлттэй холбоотой валютын эрэлт нэмэгдсэн. Энэ оны эхний зургаан сарын байдлаар эдийн засаг 6.3 хувиар импорт  наймдугаар сарын байдлаар 38 хувь болж өнгөрсөн оноос тус тус өссөн. Үүнээс шалтгаалан Монгол Улсын гадаадаас авах валютын урсгал нэмэгдлээ. Гадаад зээлийн эргэн төлөлт 140 орчим сая ам.доллар болж өр 520 орчим сая ам.доллараар буураад байгаа аж.  Нөгөө талаар АНУ-ын бодлогын хүү 2018 онд хамгийн өндөр төвшинд хүрчээ. Төвбанк нь 0 хувьтай байсан бодлогын хүүгээ 2015 оноос хойш долоон удаа өсгөж өнөөдрийн байдлаар хоёр оронтой тоонд хүргэсэн нь сүүлийн 10 жилийн хамгийн дээд төвшин юм. Ингэснээр манай төгрөг сулрахад нөлөөлсөн. Мөн бусад улсын валютад нөлөөлж буй. Нөгөө талаар манай улсын гадаад валютын урсгал байнгын  алдагдалтай байгаагаас төгрөгийн ханш ийнхүү 3-4.5 хувьд хүрч суларч байна гэж  Монголбанкны  Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин тайлбарлаж байна.   ВАЛЮТЫН ЗАХАД ИНТЕРВЕНЦ ХИЙХ ШААРДЛАГАГҮЙ   Өнөөдрийн байдлаар эдийн засагт өөрчлөлт ороогүй. Монголбанкны валютын нөөц хэвээр байна. Томоохон өр төлбөр барагдуулах эрэлт хэрэгцээ алга. Монгол Улс түлш шатахуунаа импортолсон хэвээр байна. Дэлхий нийтэд АНУ-аас явуулж буй бодлого том гүрнүүдийн хоорондын худалдааны сөргөлдөөнөөс болж америк долларын ханш өсч бусад валют болох евро, иен, юан бүгд суларч байна. Өнөөдрийн блүүмбэргийн мэдээгээр ялангуяа хөгжиж буй орнуудын валют долларын эсрэг гурван хувиар суларсан. Хөгжиж буй улс орнуудынх таваас илүү хувиар суларсан гэлээ. Манай улсын хувьд оны эхнээс гурван хувиар сулраад байна. Дэлхийн чиг хандлагаас зөрж үсэрсэн зүйлгүй. Нөгөө талаар валютын нөөц хэвээр байгаа нь төгрөгийн ханш огцом савалж эдийн засагт хүндрэл үүсэхгүй. Өөрөөр хэлбэл, валютын захад интервенц хийх шаард­лагагүй. Харин цаашид олон улсын худалдааны зөр­чил­дөөнөөс  эрсдэл үүсэх магадлал байгаа учраас бодлогын хүүг 10 хувьд хэвээр хадгалахаар тогт­сон аж. Эрсдэлтэй байдал үүсвэл бодлогын шинж­тэй арга хэмжээ авна гэж Төвбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдэгдсэн. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Арменийн Ерөнхийлөгч асан Роберт Кочарян болон хүүг нь саатуулжээ

Арменийн Ерөнхийлөгч асан Роберт Кочарян болон түүний ууган хүү Седрак Кочарян нарыг ав

10 цаг 14 мин
СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно

СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно

18 цаг 40 мин
COP17: Газрыг сэргээх амлалтыг хөрөнгө оруулалт болгох “Санхүүжилтийн өдөр”

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) Улаанбаатар хотноо най

22 цаг 32 мин
Р.Болд: Өрөөлд  төвөгтэй, өөртөө гай дуудсан хууль зөрчсөн хүмүүжилгүй үйлдлийг эх оронч гэхгүй нь лавтай

Түүхийн ухаан доктор, судлаач Р.Болдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

22 цаг 32 мин
Н.Энхбаяр: “Мөнгөн мод”-ыг францын уран барималч бүтээсэн түүхэн улбаатай юм

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын зургаа дахь өдөр дэлхийн

Уржигдар 17 цаг 04 мин
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

Уржигдар 13 цаг 35 мин
О.Оюунзул: Хүүхдийн дээд ашиг сонирхол хуулиар баталгаажлаа

Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль энэ оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Батбаяр: Засгийн газар бүсээ чангалъя гэвэл бүтцээ өөрчлөх хэрэгтэй

УИХ-ын гишүүн Д.Батбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Казахстанд ээлжит бус сонгуулийн санал хураалт болж байна

Казахстанд наймдугаар сарын 23-нд Парламентын сонгуулийн санал хураалт эхэллээ.  Сонгуули

2026-08-23
Экологийн засаглал ба бүс нутгийн ирээдүй: COP17-оос хүлээх бодит үр дүн

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал “Эх газраа сэргээе, итгэл сэтгэл

2026-08-23