ОХУ 400 гаруй тэрбумын гэрээ байгуулж, харин Монгол...

2018-09-17
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ОЮУНЧИМЭГ Алс Дорнодод хөрөнгө оруулагчид чууллаа. Сүүлийн жилүүдэд Алс Дорнодод бизнесийг хөг­жүү­лэх үүднээс татварын хөн­­гө­­лөлт зэрэг олон меха­низмыг хэрэгжүүлж буйг Оросын төрийн тэргүүн чуулганы индэрээс хэлэв. Энэ хүрээнд хөрөнгө оруу­лалтын таатай орчин бүр­дүү­лэх, дэд бүтэц, эрчим хүч, харилцаа холбоо, тээв­­рийг хөгжүүлэхээр ажиллаж буй аж.   ОХУ 100 ТЭРБУМЫН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОНО   “Дорнын эдийн засгийн чуулга уулзалт”-д оролцох үеэрээ Ерөн­хийлөгч Х.Баттулга дөр­вөн улсын төр засгийн тэр­гүүнтэй уулзаж, тухайлсан асууд­луудаар санал тавьж, ярилцсан байна. Тод­руулбал, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин манай улсад 100 тэрбум рублийн хөнгөлөлттэй зээл олгохоо мэдэгдэж, УБТЗ-ын болон Дулааны цахилгаан станцын шинэч­лэлд уг  зээлийг зарцуулах боломжтой хэмээжээ. Түүнчлэн ОХУ, БНХАУ-ыг холбосон байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутгаар дамжуулах саналыг дэмжиж байгаагаа дахин нотолсон хэмээн албаны эх сурвалж хэлэв. Харин БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улстай хийх худалдааны эргэлтийг 2020 он гэхэд 10 тэрбум ам.долларт хүргэх, төмөр зам барих, боловсруулах үйлдвэрлэл хөгжүүлэхээс гадна бүс нутгийн энх тайван, аюулгүй байдал гэх мэт олон чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. “Дорнын эдийн засгийн чуулган”-ы өргөтгөсөн хуралдаанд Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлэхдээ Зүүн хойд Азийн орнуудыг цахилгаан эрчим хүчээр хангах, оргил цагийн ачаалал хуваалцах, нөөц ашиглалтын оновчтой шийдэл болох “Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ” төслийн ажлыг хамтран, цаг алдалгүй, шуурхай эхлүүлэхийг уриалжээ. Энэ мэтчилэн манай улсын эдийн засагт дор­витой нөлөөлөх ажлуудыг эхлүүлэх талаар холбогдох хүмүүстэй уулзаж, хэлэлцэн ажил хэрэг болгох суурийг тавьж буй нь сайн эхлэл хэмээн Ерөнхийлөгчийн зөвлөх Ж.Батсуурь ярьж байна. Түүнчлэн БНСУ-ын Ерөнхий сайд Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхах үеэр Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээнд манай улс хэрхэн оролцох талаараа санал солилцсон аж. Харин Солонгосын тал уг саналыг хүлээн авах боломжтойгоо илэрхийлсэн байна. Мөн Япон улстай аялал жуулчлал, хөдөө аж ахуй, эко хот байгуулах зэрэг чиглэлд өргөн хүрээтэй хамтран ажиллах сонирхлоо илэрхийлсэн байна. Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан дээрх саналуудыг дэмжин ажиллахаа илэрхийлж, Хөшигийн хөндийд баригдсан шинэ нисэх онгоцны буудлыг удахгүй ашиглалтад оруулах, аялал жуулчлалын салбарт тодорхой төлөвлөлт хийж хөгжүүлэх саналууд тавьж харилцан ярилцжээ. Энэ удаагийн чуулганд оролцсоноор хөдөө аж ахуй, аялал жуулчлал, газрын баялгаа нэмүү өртөг шингээн экспортлох чиглэлээр энэ бүс нутагт оролцоогоо нэмэгдүүлэх тухай ярилцсан байна. Уул уурхайд түшиглэсэн эдийн засгаа төрөлжүүлэхийн тулд бидэнд байгаа хамгийн том боломж бо­лох хүрэн нүүрсийг газар дээр нь эрчим хүч болгон экспортлох боломж байгааг бүс нутгийнхаа улс орнуудад дуулгаснаа албаны эх сурвалж онцолсон юм.   ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БА АЖЛЫН БАЙР   Дэлхийн эдийн засгийн форумын эхний өдөрт нийт 400 гаруй тэрбум рублийн хөрөнгө оруулалтын хэлэлцээр байгуулжээ. Тухайл­бал, “ГДК Баимская” компани, орон нутгийн Засгийн газар, ОХУ-ын Алс Дорнодын хөгжлийн яамны хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу Чукоткын автономит тойрог дахь Баимын хүдрийн бүсэд уул уурхайн олборлолт хийх бөгөөд төслийн нийт өртөг нь 360 тэрбум рубль юм байна. Төслийн хүрээнд 3.5 мянган ажлын байр бий болох аж. Үүнээс гадна Алс Дорнодын хөрөнгө оруулалт, экспортыг дэмжих агентлаг /АПИ/ хэд хэдэн хэлэлцээрт гарын үсэг зурсан бөгөөд Өмнөд Солонгосын “LS Networks” зэрэг ком­па­нитай хамтран га­зар тариалан, био эдийн засгийн каластер байгуулахаар болжээ. 18.7 тэрбум рублийн өртөг бүхий энэ төслийн хүрээнд 500 ажлын байр бий болох юм. АПИ, “Tokyo Rope” компани хооронд байгуулсан гэрээний дагуу 7.8 тэрбум рублийн хөрөнгө оруулалт бүхий үйлдвэрийг Приморын хязгаарт барих юм байна. Тус үйлдвэр нь “Tokyo Rope” компанийн технологиор цахилгаан дамжуулах шугамын кабелийн эрчилсэн гол үйлдвэрлэх бөгөөд 80 ажлын байр бий болгох аж. Түүнчлэн өмнөд Солонгосын “Lotte International” компанитай хамтран сүүний чиглэлийн мал аж ахуйн цогцолбор барихаар болсон байна. Мөн “Росконгресс” сан дотоодын болон гадны хэд хэдэн компанитай хамтран ажиллах тохиролцоонд хүрчээ. Тодруулбал, тус сан Солонгосын худалдаа аж үйлдвэрийн танхим, “Хуамин” Хятадын олон улсын хөрөнгө оруулалтын корпораци, Хятадын Соёл урлагийн үндэсний корпорацитай хамтарч ажиллах хэлэлцээр байгуулжээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Арменийн Ерөнхийлөгч асан Роберт Кочарян болон хүүг нь саатуулжээ

Арменийн Ерөнхийлөгч асан Роберт Кочарян болон түүний ууган хүү Седрак Кочарян нарыг ав

10 цаг 13 мин
СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно

СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно

18 цаг 39 мин
COP17: Газрыг сэргээх амлалтыг хөрөнгө оруулалт болгох “Санхүүжилтийн өдөр”

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) Улаанбаатар хотноо най

22 цаг 31 мин
Р.Болд: Өрөөлд  төвөгтэй, өөртөө гай дуудсан хууль зөрчсөн хүмүүжилгүй үйлдлийг эх оронч гэхгүй нь лавтай

Түүхийн ухаан доктор, судлаач Р.Болдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

22 цаг 31 мин
Н.Энхбаяр: “Мөнгөн мод”-ыг францын уран барималч бүтээсэн түүхэн улбаатай юм

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын зургаа дахь өдөр дэлхийн

Уржигдар 17 цаг 04 мин
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

Уржигдар 13 цаг 35 мин
О.Оюунзул: Хүүхдийн дээд ашиг сонирхол хуулиар баталгаажлаа

Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль энэ оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Батбаяр: Засгийн газар бүсээ чангалъя гэвэл бүтцээ өөрчлөх хэрэгтэй

УИХ-ын гишүүн Д.Батбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Казахстанд ээлжит бус сонгуулийн санал хураалт болж байна

Казахстанд наймдугаар сарын 23-нд Парламентын сонгуулийн санал хураалт эхэллээ.  Сонгуули

2026-08-23
Экологийн засаглал ба бүс нутгийн ирээдүй: COP17-оос хүлээх бодит үр дүн

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал “Эх газраа сэргээе, итгэл сэтгэл

2026-08-23