Засаг дарга нар уул уурхайн компаниудыг рекетлэдэг боллоо

2018-09-13
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН Монголын эдийн засагт томоохон орон зайг уул уурхайн компаниуд эзэлж байна.  Олон мянган иргэнийг ажлын байраар хангаж, тэдний  орлогын эх үүсвэр болдог. Татвар төлөгч байгууллагуудын манлайд ч уул уурхайн компаниуд бичигдэж байна.  Улс орны эдийн засаг, хөгжлийн бодлогыг уул уурхайгүйгээр төсөөлөхөд бэрх болсон.  Гэсэн ч нөгөө талаар уул уурхайн бизнес эрхлэнэ гэдэг амаргүй болжээ.  Өртөг өндөр, дарамт шахалт ихтэй,  үүний хажуугаар компаниудыг рекитлэдэг шинэ төрлийн нөхдүүд гарч ирээд байна. Байгаль орчин, нөхөн сэргээлт ярьсан төрийн бус байгууллага, иргэний нийгмийн хөдөлгөөнүүд, орон нутгийн Засаг дарга,  ИТХ-ын тэргүү­лэгчид гээд жагсаалт үргэлжилнэ. Хамгийн сонирхолтой нь орон нутгийн удирдлагууд байгаа юм.  Тэд компа­ниудаас мөнгө  салгах гэж хяналт, шаардлага тавьж, үйл ажиллагааг нь эсэргүүцнэ. Болохгүй бол нутгийн иргэдээ турхирч,  жагсаал цуглаан зохион байгуулчихна.  Ийм аргаар мөнгөтэй болж, амаа таглуулчихдаг  Засаг ноёд ч цөөнгүй сонсогдож байна.   Ашигт малтмал газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын байгууллага гээд тухайн компанийн үйл ажиллагаанд  зөвшөөрөл олгож, хяналт тавьдаг газар бэлээхэн байхад  орон нутгийн удирдлагын хяналт гүн гүнзгий байх нь тэдэнд  халаасаа  зузаатгах нэг боломж болж хувирч байна. Сүүлийн жишээ гэхэд Хэнтий аймгийн Биндэр сумын Засаг дарга С.Эрхэмбаяр “Босоо Хөх Монгол” ТББ-аас тусламж хүсчээ. Төрийн тамга, даргын гарын үсэгтэй албан бичигт уул уурхайн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй хоёр компанийн эсрэг ажиллахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна. Тус сумын Гутайн даваанд лиценз эзэмшдэг “Айвинтус” болон “Пикматик” компанийн үйл ажиллагааг зогсоохын тулд Засаг ноён дэмжлэг хүсчээ.  Газар нутгаа ухуулахгүй, онгон дагшин байдлаар нь авч үлдэх гэсэн нутгийн удирдлага, иргэдийн хичээл зүтгэлийг ойлгож болно. Гэхдээ төрийн цагдаад бус ТББ-д хандаж байгаа нь нэг л логикгүй байгаа юм.  Энэ асуудлыг төрийн цагдаа шалгаж, дэмжлэг үзүүлж, шаардлагатай бол хамгаалалтад авах ёстой. Товчхондоо хуулийн дагуу ажиллах ёстой гэсэн үг. Гэтэл төрийн цагдааг алгасан ТББ-д хандсан нь дарамтлаад өгөөч гэсэнтэй агаар нэг. Төрийн бус байгууллагын нэр барьсан “эх орончид” уул уурхайн компаниудын толгойны өвчин болоод удаж байгаа.  Ингэж даварсан “эх орончид” одоо бүр төрийн цагдаагийн эрх мэдлийг орлох нь. Засаг дарга нар ч төрийн цагдаад биш төрийн бус байгууллага, бүлгэм зэрэгт хандах боллоо. Үүний цаана нэлээд их хэмжээний мөнгөн дүн яригдаж байж ч болох юм. Мөн Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутагт орших Нарийн сухайтын нүүрсний ай сав газарт  МАК, Саусгоби Сэндс, “Өсөх зоос”,  “Терра Энержи”,  “Бласт” компани үйл ажиллагаагаа явуулж байна.  Тэд Монголын нүүрсний экспортын 49-51 хувийг  бүрдүүлдэг ажээ.  Гэтэл  энэ сарын 3-наас эхлэн Өмнөговь аймгийн Баян,  Гурвантэс, Ноён сумын удирдлагууд нутгийн иргэдээ турхирч, зам хааж, эсэргүүцэл илэрхийлэх болжээ.  Энэ тэмцэлд нь  “Босоо Хөх Монгол” гэх бүлгэм ч  дэмжлэг үзүүлж байгаа юм байх.   Эсэргүүцэгчид уурхайн хоол хүнс, багаж тоног төхөөрөмж тээвэрлэдэг замыг хаажээ.  Үүний балгаар уурхайд ажиллаж байгаа 3000 орчим ажилчин хоол хүнсний хангамжгүй болж, хэвийн ажиллах  нөхцөл алдагдаж байгаа гэнэ.   Энэ үйл ажиллагаа 30 хоног үргэлжилбэл 15 тэрбумын төсөвт төвлөрөх орлого тасалдах хэмжээнд хүрчээ.   Мөн дээрх сумдын Засаг дарга нар дарамталсан өнгө аяс бүхий, мэдэгдэл албан бичгийг уул уурхайн компаниудад илгээх болсон байна.   Тиймээс  уул уурхайн компаниуд энэ  асуудлаар  Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд ч хандаад байгаа юм байна.  Ийнхүү орон нутгийн удирдлагууд уул уурхайн компаниудыг мөнгө  хэмээн харж, рекит­чин  болж хувирсныг дээр­хээс харж болно. Монголд хөрөнгө оруу­­лахыг чухалчилж, байсан гадныхан бодлоо өөр­чилж, бидэнтэй түнш­лэхээс айж эхлээд байгаа нь нөгөө нэг шан­таажч­дын хийсэн ажлын гавьяа. Хөрөнгө оруулагчдад харшилтай, эх оронч, иргэний хөдөлгөөн гэсэн гоё нэрийн дор мөнгө нэхэж, буу шагайж айлгаж ичээгээд байхаар уул уурайн салбар уналтад орохгүй гээд яах ч билээ. Уул уурхайн компаниуд 2017 оны эхний 11 сарын байдлаар улсын төсөвт нийт есөн төрлийн татвар, төлбөр хэлбэрээр нэг их наяд 416 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 764 тэрбум төгрөгөөр буюу хоёр дахин өссөн үзүүлэлт ажээ. Үүгээрээ тэд улсын төсвийн 50 хувийг дангаараа бүрдүүлж байгаа юм байна. Тиймээс муу нэртэй ч гэлээ уул уурхайн компаниудынхаа бизнесийн орчинг сайж­­­руу­­лахад ан­хаарч, хөндлөнгийн рекитчин­гүүдийн халаас зузаатгах хэрэгсэл болгомооргүй байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

8 цаг 58 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

9 цаг 8 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

9 цаг 13 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

9 цаг 20 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

17 цаг 29 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

17 цаг 29 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

17 цаг 29 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Өчигдөр 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Өчигдөр 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Өчигдөр 06 цаг 00 мин