Хөрөнгө оруулалт босгох боломж буюу тэтгэвэр, даатгалын нөөц сан

2018-09-11
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.МЯГМАРБАЯР Монгол том зээлдэгсэдийн зэрэглэлд орчих юм бол том хөрөнгө оруулагчдыг татах боломжгүй. Харин ирээдүйн тэтгэвэр, даатгалын  нөөц сан хөрөнгө оруулалтын том  их үүсвэр болно хэмээн “Дисковер Монгол” эрдэс баялаг, уул уурхайн нэгдсэн чуулганы үеэр “ Уул уурхайн компаниуд, хөрөнгө оруулагчдын төлөв” хэлэлцүүлгийн явцад анхаарал татсан юм. Том хөрөнгө оруулагчдын төлөөлөл оролцсон тус хэлэлцүүлэгт Канад улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Дэвид Спрулийн ирээдүйн тэтгэвэрийн сан болон даатгалын сангийн мөнгөөр дотоодын хөрөнгө оруулагчдыг төрүүлэх боломж байгаа талаар зөвлөсөн юм. Тухайлбал, энэ жил Монголын хөрөнгийн биржид хамгийн олон IPO  хийлээ. Үүнээс хоёр даатгалын компани IPO хийж байгаа үйл явц хамгийн чухал юм.  Мөн “Эрдэнэс Таван толгой” төрийн өмчит компани олон улсын хөрөнгийн зах зээлд хувьцаа гаргахаар боллоо. Харин даатгалын компаниудын хувьцааг авах дотоодын хөрөнгө оруулагчид байхгүй байгаа тохиолдолд яах вэ гэдгийг бодолцох хэрэгтэйг тэрээр онцлов. Тэгэхээр “Дотоодын  хөрөнгө оруулагчид хувьцаа худалдаж авч байна уу гэдгийг ажиглах шаардлагатай. Монголчууд уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт хийх сонирхол давамгай байгаа нь Засгийн газрын  шийдвэртэй холбоотой. Өөрөөр хэлбэл, Засгийн газар “Оюу толгой” төслийн 34 хувийг  эзэмшиж буй. Мөн тавантолгойн бүлэг ордыг эзэмшиж  байна. Тухайн улс өмнөх түүхтэй холбоотойгоор  уул уурхайн төслүүд дээр хөрөнгө оруулалтыг ихээр хийдэг. Тэгвэл олон улсын бизнесийн чиг хандлага төрийн өмчийн оролцоог багасгаж байна. Тухайлбал, манай оронд уурхайн төсөлд төрийн оролцоо эхэн үедээ их байсан бол одоо бол багассан. Гэхдээ  Монголд Канад зэрэг орон шиг их хэмжээгээр хөрөнгө оруулалт хийх орчин бүрдээгүй ч  төрийн өмчийн компаниуд байна. Төрийн сангууд  гээд энэ бүгд хөгжихөд цаашдаа хүчтэй хөрөнгө оруулагч болох байх гэж харж байна. Миний ирээдүйд авах хөрөнгө оруулалт бол Канадын тэтгэврийн сан. Тэр мөнгийг дэлхий даяар янз бүрийн төсөлд хөрөнгө оруулалт хийсэн. Уурхайн төслүүдэд ч  мөн тэтгэврийн сангийн мөнгөөр хөрөнгө оруулалт хийдэг. Тэгэхээр иргэд хөрөнгийн зах зээлд хувьцаа эзэмшихдээ өөрсдөө шийдээд худалдаж авсан хувьцаа ч байсан болно, эсвэл төр засаг өмнөөс нь төрийн өмчийн оролцоотой уул уурхайн  компаниудыг байгуулж   хувьцааг нь хүртээсэн ч байж болно. Харин тэтгэврийн сангийн хөрөнгө оруулалт ирээдүйтэй юм. Хөрөнгө оруулагчдын сайн мэдэх Канадын тэтгэврийн сан  2017 онд  Turquoise Hill Resources-ийн /ТRQ/ 233,400 ширхэг хувьцааг зарж хувьцааны эзэмшлээ 3.5 хувиар бууруулж  одоогийн байдлаар 6,5 сая ширхэг хувьцааг эзэмшиж буй. Ингэснээр тус сан Оюутолгойд хөрөнгө оруулагч Turquoise Hill Resources-ийн хувьцаа өнгөрсөн онд 3,5 хувиар өсч нэгж хувьцааны үнэ 4.044 ам.доллар болсон зэргээс харж болно. Монгол улс ийм санг байгуулах замаар дотоодын хөрөнгө оруулагчдыг төрүүлж болно. ” хэмээн Девид Спрул тодотгов. Татварын өөрчлөлт хөрөнгө оруулагчдын санаа зовоосон асуудлын нэг. Өөрөөр хэлбэл, компанийн татвар, бусад татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх гэсэн УИХ-ын шийдвэр гарах магадлалтай. Жишээлбэл, “Оюутолгой”-н гэрээг өөрчлөх гэж УИХ-аас хийсэн оролдлого нь Монголын төслүүдэд хийх хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлсөн гэв. Монголд оруулж ирэх том хөрөнгө оруулалтыг сааруулсан. Цаашдаа бид дотоодын компаниудтай түншлэхийг үр дүнтэй гэж харж байна хэмээн “ЛИМ Адвайзорис”-ийн хөрөнгө оруулалтын менежер Стефан Уайт ярьж  байлаа. Монголчуудын хувьд уул уурхай болон гадаадын хөрөнгө оруулалтын талаар өөрийн гэсэн үзэл бодолтой хүмүүс. Гэхдээ хөрөнгө оруулагчдыг, банкиндаа их хэмжээний мөнгөтэй хүмүүс  Монголд ирээд зах зээлд нөлөөлж байна гэж бодох хүмүүс их байдаг. Тэгэхээр энэ бол тийм биш гэдгийг иргэдэд зөвөөр ойлгуулахыг хэлэлцүүлэгийн чиглүүлэгч “Эм Ай Би Жи” компанийн гүйцэтгэх захирал А.Билгүүн анхааруулав. Эцэст нь хөрөнгө оруулалтад олон улс дахь зах зээлийн үнэ бусад хүчин зүйл нөлөөлдөг. Олон улсын байгууллага хүртэл хэрхэн хөрөнгө оруулалт босгодог талаар сонсч байхад “Лайон Менежер Лимитед”-ийн гүйцэтгэх захирал Хэдли Видданы ярьснаас сая ам.доллар босгоход 200 сая ам.доллар босгохоос хэцүүг мэдэж авлаа.Нөгөө талаар хөрөнгө оруулалтаас их хэмжээний төлбөр, хураамж  авах нь жижиг өртөгтэй төсөлд хүнд тусдаг. Учир нь хөрөнгө оруулалт их байх тусам хураамж нь нэмэгддэг. Мөн  эрх зүйн орчинг боловсронгуй болгох нь сайн нөлөөтэй. Түүнчлэн амжилтад нөлөөлөх нэг хүчин зүйл одоо хэрэгжиж буй жишиг  төслийг хөрөнгө оруулагчид өөрийн нүдээр харсан тохиолдолд анхаарал хандуулдаг. Тиймээс  жишиг тухайлбал, оюу толгой төсөл, хурдан хугацаанд хэрхэн зэсийн баяжмалын гаргаж байгаа үйл явцыг харуулах түүнчлэн шинэ ордуудын талаар газар дээр нь үзүүлэх нь үр дүнтэй. Нөгөө талаар Засгийн газар хөрөнгө оруулагчдад хэрхэн хандаж байгаа байдал нь бас чухал нөлөө үзүүлдэг гэдгийг онцолж байлаа. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

8 цаг 59 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

9 цаг 9 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

9 цаг 14 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

9 цаг 21 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

17 цаг 30 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

17 цаг 30 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

17 цаг 30 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Өчигдөр 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Өчигдөр 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Өчигдөр 06 цаг 00 мин