П.Анхтуяа: Тайванийн “Экзим” банк экспорт, импортыг дэмжихээр оролцож байна

2018-09-08
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ОЮУНЧИМЭГ МҮХАҮТ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулж буй “Улаанбаатар түншлэл-2018” олон улсын намрын үзэсгэлэн худалдаа Мишээл экспо төвд болж байна. Энэ талаар МҮХАҮТ-ын маркетинг, олон нийттэй харилцах газрын дарга П.Анхтуяатай ярилцлаа. -“Улаанбаатар түншлэл-2018” үзэсгэлэн өнгөрсөн жилүүдийнхээс ялгарах онцлог юу вэ? -43 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн үзэсгэлэн Ази, Номхон далайн орнуудын “Худалдаа, Аж үйлдвэрийн Танхимуудын нэгдсэн холбоо”-ны ерөнхийлөгч Джамал Инайшвилигийн айлчлалын хүрээнд болж буйгаараа онцлогтой. Үзэсгэлэн дөрөв хоног үргэлжилж маргааш өндөрлөнө. Энэ үеэр хүнсний үйлдвэрлэлийн шилдгийг шалгаруулах, дотоодын аж ахуйн нэгж байгууллагуудын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг сурталчлах, тэдгээрийн үйл ажиллагааг дэмжих, олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, түншийн харилцаа холбоо тогтооход тус дөхөм үзүүлэх учиртай. - Сүүлийн жилүүдэд үйлдвэрлэлийг дэмжих бодлого, хөтөлбөрүүд хэрэгжсэний үр дүнд экспортлох боломжтой бүтээгдэхүүнүүд нэмэгдсэн. Энэ удаагийн үзэсгэлэнд ямар компаниуд оролцож байгаа вэ? -Үзэсгэлэн худалдаанд нийт 100 гаруй аж ахуйн нэгж оролцож байна. Дотоодын үйлдвэрлэгчдээс гадна Тайванийн 10 гаруй аж ахуйн нэгж үзэсгэлэнд оролцож байна. Түүнчлэн Тайванийн “Экзим” банк экспорт, импортыг дэмжихээр оролцож байна. Түүнээс үзэсгэлэнд оролцож байгаа компаниуд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, гадны зөвлөх компаниуд манай улсын үйлдвэрлэгчдэд зөвлөгөө өгч байгаа. -Олон улсын үзэсгэлэнд оролцож байгаагийн давуу талыг тодорхойлж өгнө үү. Учир манай бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчид үзэсгэлэнд оролцох гол зорилго нь тухайн өдрүүдэд бараа бүтээгдэхүүнээ борлуулахад анхаарлаа хандуулж байх шиг анзаарагддаг? -Дэлхийн төвшинд зохион байгуулагдаж буй үзэсгэлэнд оролцож байгаа компаниуд бараа бүтээгдэхүүнээ сурталчлах, хамтарч ажиллах түншээ олох зорилготой оролцдог. Харамсалтай нь манай үйлдвэрлэгчид энэ төвшинд хүрээгүй байна. Ихэвчлэн бараа бүтээгдэхүүнээ борлуулахад илүү анхаарч байгаа энэ байдлыг өөрчлөх шаардлагатай. Тэгэхээр үзэсгэлэн зохион байгуулахдаа олон улсын төвшинд хүргэхийг зорих нь зүйтэй юм. Ингэснээр эдийн засагт дорвитой өөрчлөлт гарах боломж бүрдэнэ. Мэдээж тодорхой хугацаа орно. Түүнчлэн зохион байгуулагч болоод оролцогчид тухайн оролцох үзэсгэлэнд ямар зорилгоор оролцох гэж байгаагаа тодорхойлох учиртай. Үзэсгэлэнгээр худалдааг чухалчлах уу, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийг эрэлхийлэх үү гэдгээ харилцан ярилцаж тогтох нь зүйтэй. Үүний дараагаар бид олон улсын стандарт шаардлагад нийцсэн үзэсгэлэн, худалдааг зохион байгуулах тухай ярьж болох юм. Эх сурвалж: www.polit.mn
Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

8 цаг 58 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

9 цаг 8 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

9 цаг 12 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

9 цаг 20 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

17 цаг 29 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

17 цаг 29 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

17 цаг 29 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Өчигдөр 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Өчигдөр 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Өчигдөр 06 цаг 00 мин