Автозамын шинэчлэл, нүүрсний экспортыг нэмэгдүүлэхэд анхаарна

2018-09-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ОЮУНЧИМЭГ “Coal Mongolia” чуулган найм дахь жилдээ болж байна. Монгол Улсын нүүрсний салбарт хөрөнгө оруулалт татах, шинэ техник технологи нэвтрүүлэх, нүүрсний экспорт, худалдаа, тээвэр ложистикийг сайжруулах, Азийн зах зээлд Монголын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг бэхжүүлэх зорилготой. Чуулга уулзалтыг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нээж үг хэлэв. Тэрээр “Монгол Улсын Засгийн газраас хариуцлагатай, ил тод геологи, уул уурхайн салбарыг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна. Нүүрсний салбар бол манай улсад орчин үеийн уул уурхайн салбарын үндсийг тавьсан төдийгүй нүүрс нь стратегийн чухал ач холбогдолтой экспортын бүтээгдэхүүн юм. Тавантолгойн болон бусад томоохон нүүрсний ордуудыг иж бүрэн ашиглах, бүс нутгийн дэд бүтэц, эдийн засгийн интеграцид үндэслэсэн хамтын ажиллагааны хүрээнд бидэнд харилцан ашигтай хамтран ажиллах өргөн боломжууд бий гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсч байна” гэв. Түүнчлэн уул уурхайн салбарт ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй арга хэмжээнүүд болон уул уурхайн дэд бүтцийн бүтээн байгуулалт,  эрх зүйн орчны талаар мэдээлэл өгч, санал солилцсон юм. Энэ оны эхний долоон сарын байдлаар нүүрс олборлогчид нийт 26 сая тонн нүүрс олборложээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нүүрс олборлолт нэг хувиар буурсан ч орлого 753 тэрбум төгрөгөөр өссөн байна. Гадаад худалдаа, экспортод уул уурхай тэр дундаа нүүрс олборлолт томоохон байр суурь эзэлсэн хэвээр байгааг салбарын сайд онцлов. Саяхныг хүртэл монголчууд дан ганц коксжих нүүрсийг урд хөршид экспортолж байсан бол одоо антрацит хэмээх өөр төрлийн нүүрсийг ч мөн худалдах болжээ. Одоо жилд 20 орчим тонн нүүрс эксптортлож байгааг 30 сая тоннд хүргэх боломж бий. Үүний тулд өрсөлдөх чадвар чухал. Хөдөлмөрийн бүтээмжийг өсгөн, өртгийг бууруулахын тулд дэвшилтэт технологи хэрэглэх ёстой. Энэ талаар ажил хэрэгч хэлэлцүүлгийг хоёр өдрийн турш явуулна гэж найдаж байна хэмээн салбарын сайд Д.Сумъяабазар тодотгосон юм. Хятадын нүүрс, тээвэр түгээлтийн холбооны ерөнхийлөгч, Хятадын үндэсний нүүрс ассоциацын Эдийн засаг хариуцсан ерөнхий захирал Ян Сианфенг 2013 оноос хоёр орны хамтын ажиллагаа эхэлснээр Хятад улс Монголоос нүүрс тээвэрлэж эхэлсэн. 2017 онд Хятад улс 271 сая тонн нүүрс импортлосон. Нүүрсний импортыг АНУ, Австрали, ОХУ, Монгол Улс зэрэг олон улс оронтой нүүрсний импортын чиглэлээр хамтран ажиллаж байгаа талаар мэдээлэв. Дэлхийн зах зээл дээр эрчим хүчний хэрэглээ ухаалаг чиглэл рүү шилжиж, шинэ шатанд орж байна. Иймд нүүрс импортлогчид технологи болон нүүрсний чанарыг сайжруулах шаардлагатайг чуулганы төлөөлөгчид онцолсон. Мэдээж шинэ сорилтууд гарч байгаа ч нүүрсний бүтцийн чанарыг сайжруулахад анхаарах хэрэгтэй аж. “Coal Mongolia” чуулганыг үүсгэн байгуулагч, ерөнхий зохион байгуулагч, “Гложекс Консалтинг” компанийн ерөнхий захирал Л.Наранбаатар “2010 онд анх санаачлан тухай үеийн УУЭХ-ний яамтай хамтран зохион байгуулж байлаа. Тэр үед Монгол Улс жилд 10 сая тонн нүүрс экспортолж, гурван сая тонн нүүрсийг түүхийгээр нь экспортолж байсан юм. Тухайн үед Өмнөговь аймагт Ухаахудагийн аж үйлдвэрийн бүтээн байгуулалтын төсөл эхэлж, Монгол Улс олон улсын хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгож, жилд 15 сая тонн нүүрс боловсруулах хүчин чадалтай үйлдвэр, цахилгаан станц бүхий нийгмийн байгууламжийг бий болгосон нь монголчууд олон улсын хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгох, бизнесийн найдвартай түнш гэдэг шинэ имижийг олон улсын тавцанд бий болгосон. Мөн Монгол гэдэг бас нэг шинэ брэндийг Азийн коксжих нүүрсний зах зээлд тунхагласан юм” хэмээв. Нүүрсний бизнесийг уул уурхайн гэхээс илүүтэй тээвэр ложистикийн бизнес гэдгийг ойлгох хэрэгтэй хэмээн чуулганд оролцогчид ярьж байв. Хэдийгээр өмнөх жилүүдэд ярьж байсан асуудлыг дахин, дахин ярьсаар байгаа ч асуудлыг шийдвэрлэх түвшинд хүртэл болно гэдгээ зохион байгуулагчид онцолсон. Дэд бүтцийн сул хөгжил нүүрсний салбарын хөгжлийн чангааж байгааг “Coal Mongolia” чуулганы индэрээс салбарын мэргэжилтнүүд дуулгав. Энэ үеэр Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Мэргэн уул уурхайн бүтээгдэхүүний тээврийн бодлого, төлөвлөлт, өнөөгийн байдлыг танилцуулав. Нүүрсний экспорт өсөхийн хэрээр тээвэр, ложистик, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх учиртайг оролцогчид ярьж байна. Тодруулбал, 2015 онд манай улс 15 сая тонн нүүрс экспортолж байсан бол тогтмол өссөөр энэ оны эхний долоон сарын байдлаар 21 сая тоннд хүрчээ. Энэ жил тээвэр харьцангуй жигд байгаа ч авто замаа шинэчлэх шаардлагатайг албаныхан хэлэв. Манай улсад хүнд даацын нийт 14 мянган  машин тээвэрт үйлчилж байгаагаас 10 мянга нь Таван толгой-Гашуун сухайтын чиглэлд тээвэр хийдэг. Нүүрсний экспортын хамгийн гол гарц нь Гашуун  сухайт гэдгийг эндээс харж болно. Төмөр замын тухайд Алс Дорнодын чиглэлд нүүрс экспортлохын тулд Тавантолгой-Зүүн баян чиглэлд концессоор төмөр зам барих шийдвэр гарсан бөгөөд хэлэлцээ үргэлжилж буй аж. Энэ төмөр зам 460 км урт, 1.1 тэрбум ам.долларын өртөгтэй юм байна. Таван толгой-Зүүн баянгаас цааш Ханги мандал чиглэлд мөн төмөр зам тавих шаардлагатайг Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Мэргэн хэлсэн юм. Чуулган өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Оюу толгойн сонсголын тогтоолын төслийг монголын эрх ашгийн талд илүү чамбайруулах чиглэл өгөв

Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өг

3 цаг 56 мин
Монголын Ипотекийн Корпораци “Шилдэг ТоС санхүүгийн байгууллага”-аар шалгарлаа

Монголын Ипотекийн Корпораци ОССК нь “ТоС Холбоо болон зохицуулагч байгууллагууд, салбары

5 цаг 59 мин
ASMMA-ны ерөнхий нарийн бичгийн даргаар МИК ОССК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга сонгогдов

Азийн Хоёрдогч Моргейжийн Зах Зээлийн Холбоо (ASMMA)-ны ээлжит хуралд оролцож, тус холбоо (ASMMA)-ны ерөнхий нарийн бичгийн даргаар МИК ОССК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга сонгогдов.

6 цаг 5 мин
Германы Шпаркассэ банктай хамтын ажиллагааны гэрээ байгуулав

Германы Шпаркассэ банктай хамтын ажиллагааны гэрээ байгуулав. Германы Баушпар Загварыг Монгол Улсад нутагшуулах боломж ба шийдэл хэлэлцүүлгийг МИК ОССК ХХК болон Германы Шпаркассэ банк амжилттай хамтран зохоин байгууллаа. Германы Шпаркассе сангийн шугамаар ХБНГУ-д  туршлага судлав.

6 цаг 6 мин
Япон улсын ногоон орон сууцны стандартын хүрээнд туршлага судлав

Бид Японы орон сууц санхүүжилтийн агентлаг техникийн туслалцааны хамтын ажиллагааны гэрээ байгуулж, манай байгууллагад үзүүлж буй техникийн туслалцааны хүрээнд МИК-ийн төлөөлөл  ажилтан, удирдах албан тушаалтнууд Япон улсын ногоон орон сууцны стандартын хүрээнд туршлага судлав. 

6 цаг 7 мин
Монголын хөрөнгийн зах зээлд нээлттэй арилжаалагдаж буй ХБҮЦ-ны хөрөнгө итгэмжлэн удирдагчаар ажиллаж эхлэв

Энэ онд Монголын хөрөнгийн зах зээлд нээлттэй арилжаалагдаж буй ХБҮЦ-ны хөрөнгө итгэмжлэн удирдагчаар ажиллаж эхлэв. Үүнд, Нэткапитал Эй Би Эс ТЗК,   “Жи Эс Би Актив 1, 2 ТЗК, Ашид Капитал Ассет ТЗК, Си и Си Ая Ассет Ван ТЗК-ийн нийт 128 тэрбум төгрөгийн дүн бүхий ХБҮЦ-нд ХИУ-аар ажиллаж байна. 

6 цаг 8 мин
15,620 зээлдэгчийн орон сууцны ипотекийн зээлийг үнэт цаасжууллаа

МИК Актив 37, 38, 39 Тусгай зориулалтын компаниар дамжуулан нийт 1.7 их наяд төгрөгийн дүнтэй, 15,620 зээлдэгчийн орон сууцны ипотекийн зээлийг үнэт цаасжууллаа. 

6 цаг 10 мин
Узбекистаны Ипотекийн Санхүүжилтийн Компаниудтай хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав

 “Монголын ипотекийн корпораци ОССК” ХХК болон Индонез улсын орон сууц санхүүжилтийн компани болох “PT Sarana Multigriya Finansial(Persero)” (SMF), Узбекистаны Ипотекийн Санхүүжилтийн Компаниудтай хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд, санамж бичгийн хүрээнд хоёр орны орон сууц санхүүжилтийн шилдэг туршлагыг хуваалцахаар болов.

6 цаг 11 мин
МИК групп компани анх удаа хүлэмжийн хийн ялгаруулалтын тайланг боловсруулж, олон нийтэд ил тод танилцууллаа

МИК Групп компани анх удаа “Компанийн хүлэмжийн хийн ялгаруулалтын тайлан”-г боловсруулан, олон улсын стандарт, аргачлалд нийцүүлэн ил тод тайлагналаа. 

6 цаг 13 мин
Нийцлийн менежментийн ISO 37301:2021 олон улсын стандартыг 3 дахь жилдээ амжилттай баталгаажууллаа

Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог амжилттай шинэчилж, ISO/IEC 2700

6 цаг 14 мин