Шатахууны үнийн асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулна

2018-09-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ОЮУНЧИМЭГ
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас ээлжит “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурлыг өчигдөр зохион байгуулав. Хурлын үеэр шатахууны үнэ өсч буй асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулна гэдгээ албаныхан илэрхийлсэн юм. Түүнчлэн ОХУ-аас манай улсад энэ сард импортлох АИ92 автобензиний хилийн үнэ нэг тоннд 721 ам.доллар, дизель түлшний хилийн үнэ нэг тоннд 673 ам.доллар болж өмнөх сарын импортын хилийн үнээс 8-10 ам.доллараар нэмэгдэн орж ирэх талаар мэдээлэв. Өвөлжилтийн бэлтгэл ажил, намрын ургац хураах цаг үетэй зэрэгцэн шатахууны үнэ 200-220 төгрөгөөр нэмэгдсэн нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний суурь үнэд нөлөөлнө хэмээн эдийн засагчид онцолж буй. Харин салбарын сайд Д.Сумъяабазар “Намрын ургац хураалт болон өвөлжилтийн бэлтгэлийг хангуулахын тулд шатахууны нөөц, хангамжийн асуудалд анхаарлаа хандуулж байна. Шатахууны үнэ өсч байгаа нь дотоод хүчин зүйлээс шалтгаалахгүй байгааг ойлгох хэрэгтэй. Дэлхийн зах зээл дээр нефтийн бүтээгдэхүүний үнэ өсч байгаа нь шууд нөлөөлж байгаа учраас ямар зохицуулалт хийж болох талаар Сангийн яам болон Ч.Хүрэлбаатар сайдтай ярилцан Засгийн газрын хуралдаанаар оруулах нь зүйтэй гэж үзэж байна” хэмээн тайлбарлав. Түүнчлэн А80 болон АИ92 автобензиний онцгой албан татварыг тэглэсэн хэдий ч үнэ нь өссөн. Ийнхүү шатахууны үнэ нэмэгдэх болсон шалтгааныг Уул Уурхай Хүнд Үйлдвэрийн Яамны Түлшний бодлого зохицуулалтын газрын дарга Ч.Чулуунбат “Сүүлийн нэг жилийн хугацаанд “Brent” төрлийн газрын тосны үнэ 30 гаруй хувиар өссөн. Үүнийг дагаад манай улсад импортоор орж ирж буй автобензин, дизель түлшний үнэ ч мөн 20-25 хувиар өсөөд байна. Монгол Улс түлшний хувьд гадаад зах зээлээс шууд хамааралтай байдаг тул жижиглэнгийн түлшний үнэ түүнээс хамаарч байнга өсдөг. Өнгөрсөн тавдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Иран улстай байгуулсан цөмийн хөтөлбөрөөс гарахаа зарласны дагуу гадаад зах зээлийн газрын тосны үнэ 80 хүртэлх ам.доллар болж өссөн. Үүнтэй холбоотойгоор ирэх арваннэгдүгээр сараас үнийн огцом хэлбэлзэл үүсэх төлөв ажиглагдаж байгаа” хэмээн тайлбарлав. 2016 оноос эхлэн дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өссөн. Цаашид өсөх төлөв ажиглагдаж буйг шинжээч, экспертүүд онцолж байна. Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурч байх үед дотоодод шатахууны үнэ буурахгүй байна гэдэг. Гэхдээ тухайн үед Засгийн газраас Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан шатахууны тонн тутамд 400-520 мянган төгрөгийн татвар ногдуулж байсныг албаныхан онцоллоо. Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн сарын 28-ны байдлаар ердийн хэрэглээний 38 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа аж. Үүнээс А80 автобензин 119, АИ92 автобензин 25, дизелийн түлш 38, ТС1 онгоцны түлш 28 хоногийн нөөцтэй байна. Улсын хэмжээнд дунджаар шатахууны жижиглэнгийн үнэ А-80 автобензин 1750 төгрөг, АИ92-1888 төгрөг, АИ95-2157 төгрөг, дизелийн түлш 2180 төгрөгөөр тус тус худалдаалагдаж буй. Дашрамд дурдахад, манай улс энэ онд 8.1 сая баррель буюу 1.1 сая тонн газрын тос олборлож, экспортлон улсын төсөвт 223.4 тэрбум төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж. Өнгөрсөн сарын 15-ны байдлаар 4.20 сая баррель (569 мянган тонн) тос олборлож, 4.11 сая баррель (558 мянган тонн) экспортолж төлөвлөгөөний биелэлт 50.71 хувьтай гарчээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

8 цаг 59 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

9 цаг 9 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

9 цаг 14 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

9 цаг 21 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

17 цаг 30 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

17 цаг 30 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

17 цаг 30 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Өчигдөр 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Өчигдөр 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Өчигдөр 06 цаг 00 мин