Дорнын эдийн засгийн форумаас ерөнхийлөгч юутай ирэх бол?

2018-08-30
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ОЮУНЧИМЭГ ОХУ-ын Владивосток хотноо ирэх сард Дорнын эдийн засгийн форум болно. Энэ үеэр ОХУ-ын төрийн тэргүүн В.Путинтай манай ерөнхийлөгч уулзах болсон талаар тус улсын ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч хэвлэлд мэдээлжээ. Өнгөрсөн жилийн форумын үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга гуравдагч хөршийн төрийн тэргүүнүүдтэй уулзан улс төрийн яриа хэлэлцээрүүдийг маш амжилттай хийсэн хэмээн Монгол Улсын хамтын ажиллагаа болон Эдийн засгийн корридор хариуцсан бие төлөөлөгч А.Гансүх ярьж байв. Тэрээр хойд хөршөөрөө дамжин далайд гарах гарцыг бий болгох нь чухал байсан юм. Оросын далайн боомтуудыг ашиглан манайх уул уурхайн бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээл, гуравдагч орон руу гаргах боломжийг нээсэн транзит тээврийн гэрээний нөхцлийг үндсэнд нь тохирч чадсан. Энэ бол том амжилт гэдгийг ч бас тодотгож байлаа. Харин бид өнгөрсөн хугацаанд дэлхийн зах зээл, гуравдагч орон руу нүүрсээ тээвэрлэж чадсан уу гэдэг асуулт зайлшгүй тавигдана. Зарим судлаач, эдийн засагчдын хэлж буйгаар нүүрсний үнийн өндөр өсөлттэй үеийг ашиглаж чадаагүй хэмээн онцолж байна. Тухайн үед Восточный боомтоор нүүрсийг экспортлох боломжгүй атал Ерөнхийлөгч Х.Баттулга хийсвэр зүйл ярьж байна гэдэг шүүмжлэл нэг хэсэгтээ л хөвөрсөн. Тухайлбал, баяжуулсан нүүрсийг Восточный боомтоор тээвэрлэж болох эсэхийг судлах зорилгоор “Энержи Ресурс” компанийнхан 2011 онд туршилт хийсэн юм билээ. Гэтэл зөвхөн тээврийн зардал нь 171 ам.доллар болж байсныг чуулганы үеэр хэлж байсан. Дээрх мөнгөн дүнд ачиж буулгах зэрэг бусад зардал ороогүй гэсэн байдаг. Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэл автозамаар 28 ам.доллараар тээвэрлэж байгаа. Тэгэхээр зөвхөн тээвэрлэлтийн зардлын зөрүү харагдана. Тиймээс л Владивостокоор нүүрс тээвэрлэх нь эдийн засгийн үр ашиггүй гэдгийг илтгэж байна. Нөгөөтэйгүүр ОХУ нь нүүрсний салбарт манай улстай өрсөлдөгчид гэдгийг мартаж болохгүй. Түүнээс гадна биднийг төмөр замаа барьж чадахгүй маргалдсаар байх хугацаанд Владивостокт маш их ажлыг амжуулсан байгааг албаны төлөөлөгчид ярьж байсан. Гэтэл өрсөлдөөнийг бий болгохын тулд гуравдагч орон болон олон улсын зах зээл рүү уул уурхайн түүхий эдийг гаргахыг зорьсон хэмээн Монгол Улсын хамтын ажиллагаа болон Эдийн засгийн коридор хариуцсан бие төлөөлөгч А.Гансүх хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг. Эдийн засаг хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд урд хөрштэй хийсэн гэрээг хойд хөрштэйгөө хийж байна. Манай улсын гадаад бодлогын үзэл баримтлалд хоёр хөрштэйгээ тэнцүү харил­цааг үзүүлнэ гэж заасан. Тиймээс хүн гайхаад мушгин гуйвуулаад байх зүйл огт байхгүй гэдгийг цохон тэмдэглэе хэмээн тэрээр ярив. “Хамгийн гол нь Восточный боомтоор нүүрс тээвэрлэх эдийн засгийн тооцоо судалгааг нийтэд ил болгож судлаач, эдийн засагчид нь дүгнэх учиртай. Гэтэл одоог хүртэл ямар ч мэдээлэл байхгүй учраас бодит ажил болоогүй” хэмээн уул уурхайн эдийн засагч Л.Наранбаатар хэлэв. Энэ мэтчилэн ярилцаж, хэлэлцэж, тохиролцсон ажлууд нь бодит амьдралд ямар үр дүнд хүрсэн бэ гэдэг асуулт хариултаа хүлээж буй. Хэрэв бид Восточный боомтоор дамжуулан гуравдагч орон болон дэлхийн зах зээл рүү тээвэрлэлт хийдэг болчихвол Гашуунсухайтад 140 км үргэлжлэх түгжрэл үүссэн тухай ярьж суухгүй байсан болов уу. Энэ удаагийн Дорнын эдийн засгийн форумаас Ерөнхийлөгч чухам юу ганзагалж ирэх бол. Цаасан дээр буусан бичиг үү эсвэл аман хэлэлцээр байх уу. Тиймээс бодит ажил болох, эдийн засгийн үр өгөөжтэй, улсын хөгжилд нэмэртэй зүйлийг эхлүүлээсэй гэсэн хүлээлт  нийгэмд үүссэн байгааг дуулгая. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

8 цаг 58 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

9 цаг 8 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

9 цаг 12 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

9 цаг 20 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

17 цаг 29 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

17 цаг 29 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

17 цаг 29 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Өчигдөр 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Өчигдөр 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Өчигдөр 06 цаг 00 мин