“Хөвсгөл Алтандуулга” нэмэлт хувьцаа гаргалаа

2018-08-09
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ОЮУНЧИМЭГ “Хөвсгөл Алтандуулга” хувьцаат компани Монголын Хөрөнгийн бирж дээр нэмэлт хувьцаа гаргажээ. Тус компани хөдөө аж ахуй, газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нийт хувьцааныхаа 28 хувийг олон нийтэд болон стратегийн хөрөнгө оруулагчдад худалдахаар болжээ. Ийнхүү нэмэлтээр гаргаж буй нэгж хувьцааны үнэ 850 төгрөг юм байна. Тэд хөрөнгийн зах зээлээс 3.7 тэрбум төгрөг босгохоор төлөвлөжээ. Үүнийг газар тариалан болон гурилын үйлдвэрийн тоног төхөөрөмж худалдан авах, зээлийн эх үүсвэрийг бууруулах, эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэхэд зарцуулна гэдгээ “Хөвсгөл Алтандуулга” компанийн гүйцэтгэх захирал Д.Дуламсүрэн хэллээ.   ҮНЭ ЦЭНЭТЭЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ   “Хөвсгөл Алтан­дуулга” компани нь “Тариалан” сангийн аж ахуйн суурь дээр байгуулагдсан байна. 1994 онд Хөрөнгийн биржид бүртгүүлэн 1996 онд төрийн өмч давамгайлсан хувьцаат компани болж байсан түүхтэй. Ингээд 1998 онд тус компанийн 70.59 хувийг “Тэстрейд” компани нийтийн дуудлага худалдаагаар хувьч­лан авсан аж. Монголын анхны хувьцаат компа­ниудын нэг “Хөвсгөл Алтандуулга” компанийн хувьцааны ханш 2011 онд 2.76 төгрөг байсан бол 2018 оны нэгдүгээр сард 247.45 төгрөг болон өсчээ. Энэ хугацаанд хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараахаас илүүтэй үйлдвэрлэлээ өргөжүүлэх, тогтвортой ажиллахад хөрөнгө оруулалтаа зориулжээ. Дээрх шийдвэрүүдийг хувьцаа эзэмшигчидтэйгээ зөвлөлдөн гаргаж байснаа тус компанийн гүйцэтгэх захирал Д.Дуламсүрэн онцолсон юм. Энэ удаад ч мөн ялгаагүй хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар нэмж хувьцаа гаргахаар шийдвэрлэжээ. Анх хоёр тээрэмтэй жижиг үйлдвэрлэлээс гараагаа эхэлсэн гурилын үйлдвэр нь хоногт 100 тонн буудай тээрэмдэх, 10 тонн тэжээл үйлдвэрлэх хүчин чадалтай. Мөн 6500 тонн үр тариа хадгалах иж бүрэн механикжсан байгууламжтай юм байна. Түүнчлэн 700-800 тонн бэлэн бүтээгдэхүүн хадгалах агуулахыг ашиглалтад оруулж үйлдвэрээ өргөтгөжээ. 2010-2012 онд гурил тэжээлийн болон үтрэмийн цогцолборт 2.4 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн аж. Хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөн­гийн үнэ цэнийг өсгөх нь тус компа­нийнхны зорилго. Үүний тулд тогтвортой үйл ажиллагаатай байхаас гадна компанийн сайн засаглалыг хэрэгжүүлэхээр ажиллаж буй. Тус үйлдвэр 20 жилийн хугацаанд хөрөнгө оруулагч буюу хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн үнэ цэнийг 100 дахин нэмэгдүүлсэн нь тэдний ажлын амжилт гэдгийг компанийн удирдлагууд тодотгосон юм.   ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ӨГӨӨЖ   “Хөвсгөл Алтандуулга” компани Хөрөнгийн зах дээр нийт 11328600 ширхэг хувьцаатай. Нэмэлтээр 4405600 ширхэг хувьцаа гаргаж буй бөгөөд нийт 15734200 ширхэг хувьцаатай болж буй. Тэдний нөлөө бүхий хувьцаа эзэмшигч нь “Тэстрейд” компани юм байна. Тус компанийн гүйцэтгэх захирал Л.Наранжаргал “Өнгөрсөн хугацаанд манай компаниас багагүй хөрөнгө оруулалт хийсэн. Харин “Хөвсгөл Алтандуулга” компани хөрөнгө оруулалтыг 100 дахин өсгөсөн нь ирээдүйд илүү эрчимтэй ажиллах боломжийг нь илтгэж байгаа юм. Энэ компани засаглалын хувьд нээлттэй, эрүүл байдгаараа бусдаас ялгарах онцлогтой. Ер нь газар тариалан, уул уурхайн салбарыг эрсдэл өндөртэй гэж тооцдог. Гэвч манай улсын эдийн засагт жин дарах газар тариалангийн салбарт хөрөнгө оруулахдаа ирээдүйд тогтвортой ажиллах нөхцлийг бүрдүүлэхийг чухалчилсан. Энэ зорилгодоо хүрсэн гэж болно” хэмээсэн юм. Монгол Улс эрүүл хүнс үйлдвэрлэх боломж бий. Тиймээс газар тариа­лангийн салбарт хөрөнгө оруулахдаа компанийн сайн засаглалыг хэрэгжүүлэх хэрэгтэйг нээлтэд оролцсон төлөөлөгчид ярьж байлаа. “Хөвсгөл Алтандуулга”-ын нөлөө бүхий хувьцаа эзэмшигч “Тэстрейд” компани экспорт, импорт, хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж. Тэд газар тариалан, аялал жуулчлал, авто машин угсралт, эко хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт хийсэн байна.   ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН “СЭРГЭЛТ   Стартегийн хөрөнгө оруулагчдад санал болгох хувьцааны захиалгыг “Бумбат алтай” андеррайтерийн компани хүлээн авч хуваарилах аж. Тус компанийн ТУЗ-ийн дарга Ш.Батжаргал “Өмнөх жилүүдийг бодвол хөрөнгийн зах зээлийн салбар хөгжиж байна. Монголчууд хамтарч хөрөнгө босгож бүтээн байгуулалт хийж чаддаг болсноо харуулсаар байгаа. Тиймээс энэ салбарыг хүмүүс сонирхдог болсон гэж болно. Хувьцаа болон бондод хөрөнгө оруулснаар өгөөжийг нь хүртэх боломжийг эрэлхийлдэг болж байгаа нь сайн жишиг. “Хөвсгөл Алтандуулга” компанийн тухайд нэмэлтээр хувьцаа гарган олон нийтэд санал болгож байна” гэсэн юм. Хэдийгээр хүн бүр гурил үйлдвэрлэж, байшин барихгүй ч энэ зах зээлээр дамжуулан аль ч салбарт эзэн болох боломж байгааг олон нийт олж харсан нь сайшаалтай. Өөрөөр хэлбэл, бизнесийн салбарт хүч үзэх боломжийг бүрдүүлдэг нь хөрөнгийн зах зээлийн давуу тал. 20 гаруй жилийн хугацаанд хөгжиж буй манай улсын Хөрөнгийн бирж сүүлийн 3-4 жилийн хугацаанд эрчимтэй ажиллаж байгааг салбарын мэргэжилтнүүд онцлон тэмдэглэдэг. Ер нь компаниуд нээлттэй хувьцаат компани болсноор засаглалын хувьд илүү сайжрахын зэрэгцээ Монгол Улсын гурван сая иргэн хувьцааны үр шимийг хүртэх боломж бүрдэж буй. Газар тариа­лан, уул уурхайн салбар дэндүү эрсдэлтэй учраас санхүүжилт босгох нь тийм ч амар зүйл биш гэдгийг бизнесийнхэн хэлдэг. Ялангуяа банкнаас зээл авах нь өвснөөс зүү хайхын дайтай байдаг түүх ч олон бий. Гэхдээ эрсдэлтэй гэгдэх салбарыг тогтвортой хөгжүүлж, хөрөнгийн зах зээлийн сэргэлтэд хувь нэмрээ оруулж буйг удахгүй харах биз ээ.   Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

8 цаг 59 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

9 цаг 9 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

9 цаг 14 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

9 цаг 21 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

17 цаг 30 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

17 цаг 30 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

17 цаг 30 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Өчигдөр 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Өчигдөр 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Өчигдөр 06 цаг 00 мин