Төсвийн эх үүсвэрийн төрлөөс шалтгаалах бодлогын ялгаа

2018-08-09
Нийтэлсэн: Админ
 1 мин
ЯМАШИТА МАМОРУ Төслийн ахлах зөвлөх   Япон улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Монгол Улсын Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газарт “Нийгмийн даатгалын үйл ажиллагааны чадав­хийг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж байна. Энэ удаагийн дугаарт, шинээр бодлого боловсруулахад шаардагдах “төсвийн эх үүсвэр”-ийн талаар Японы туршлагаас хуваалцах болно. Нийгмийн хамгааллын бодлого хэрэгжүүлэхэд хамгийн чухал нь санхүүгийн баттай эх үүсвэр байдаг. Хэчнээн сайн бодлого байгаад төсөвгүй бол ямар ч хэрэггүй. Төсвийн эх үүсвэр хэд, хэдэн төрөлтэй байх ба төрлөөс хамаарч хэрэгжүүлэх бодлого нь өөр, өөр байдаг. Эхлээд, тогтмол бус төсвөөр зам тавих, барилга барих зэрэгт зарцуулах нь илүү үр дүнтэй. Тухайн үед л орж ирэх хөрөнгө учраас жишээ нь сургуулийн багш эсвэл халамжийн байгууллагын ажилчдын цалин гэх мэт тогтмол зардал шаардсан бодлогод тохиромжгүй. Урт хугацааны тогтвортой бодлогын төсвийн эх үүсвэрийг орлогын албан татвар, хэрэглээний татвар зэргийг нэмэгдүүлэх замаар бүрдүүлж болно. Энэ нь улс төрийн санал авахад хэцүү ч нийгмийн хамгаалал, боловсрол гэсэн ард иргэдийг бүхэлд нь хамарсан бодлогод зарцуулж, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөнөөр улс төрийн эрсдлийг бууруулж болно. Нийгмийн даатгалын шимтгэл нь эрүүл мэндийн даатгал, тэтгэвэр, ажилгүйдлийн даатгалын үйл ажиллагааг явуулахад нэн чухал эх үүсвэр юм. Татвараас ялгаатай нь шимтгэлээ төлсөн иргэнд тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсэх тул шимтгэлийг зөвхөн олголтод зориулна гэсэн хууль тогтоомжтой байдгаараа онцлог. Японд аж ахуйн нэгж нийт ажилчдынхаа тодорхой хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулах үүрэгтэй. Тэр хэмжээнд хүрэхгүй тохиолдолд торгууль төлдөг. Энэ мөнгийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогод ашигладаг. Бас нэгэн санхүүгийн эх үүсвэр нь мөрийтэй тоглоомын орлого байдаг. Японд мөрийтэй тоглоомоос олсон ашгийн тодорхой хувийг спортыг дэмжих эсвэл халамжийг сайжруулахад зарцуулдаг. Мөрийтэй тоглоом ба спорт, халамж нь хоорондоо авцалдахгүй мэт боловч төсвийн эх үүсвэргүй бол сайн бодлого хэрэгжихгүй учир энэ арга ч гэсэн нэлээд үр дүнтэй. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

8 цаг 59 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

9 цаг 9 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

9 цаг 14 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

9 цаг 21 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

17 цаг 30 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

17 цаг 30 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

17 цаг 30 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Өчигдөр 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Өчигдөр 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Өчигдөр 06 цаг 00 мин