Б.Ганхуяг: Есдүгээр сард нээлттэй хувьцаат компани болно

2018-07-31
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ОЮУНЧИМЭГ “Эрдэнэс Тавантолгой” компани хагас жилийн үйл ажиллагааны тайлангаа олон нийтэд өчигдөр танилцууллаа. Энэ үеэр тус компани дотоодын хөрөнгийн биржид ирэх есдүгээр сард бүртгүүлэх болсноо мэдэгдсэн юм. “Эрдэнэс-Тавантолгой” компани эхний хагас жилийн хугацаанд 5.1 сая тонн нүүрс, 25.5 сая шоо метр уулын цул хөдөлгөж, 6.8 сая тонн нүүрс экспортолсон аж.   УЛСЫН ТӨСӨВТ 216.5 ТЭРБУМЫГ ТӨВЛӨРҮҮЛЖЭЭ   Тус компани хагас жилийн тайлангаар 953 тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ. Ингэснээр 216.5 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн байна. Түүнчлэн хагас жилийн байдлаар 373.3 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан хэмээн энэ үеэр онцоллоо. “Эрдэнэс Тавантолгой” цэвэр ашгаараа иргэдийн эзэмшиж байгаа 1072 хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах, цаашлаад том төслүүдэд хөрөнгө оруулах боломж бүрдсэн хэмээв. Экспортын нүүрсний үнэ өссөнтэй холбоотойгоор борлуулалтын орлого өсч ашигтай ажилласан байна. Түүнчлэн “Чалко Трейдинг Хонгконг” компанитай зах зээлийн эрсдэл, үнийн уналтаас хамгаалсан суурь үнийн зохицуулалтыг тохирч 61 ам.долларт хүргэжээ. Мөн нээлттэй сонгон шалгаруулалтаар 69-өөс 70 ам.доллараас дээш үнээр борлуулах болсон нь орлогыг нэмэгдүүлж, ашигтай ажиллах суурь нөхцөл бүрдсэн хэмээн мэдээллийн үеэр онцолсон юм. “Эрдэнэс Тавантолгой” энэ онд ажилтан, уурхайчдынхаа цалинг 21 хувиар нэмэгдүүлж, шөнийн цагийн нэмэгдлийг тав дахин, хөдөлмөр аюулгүй байдлын урамшууллыг таван хувь, ажилчдад зориулсан дэмжлэгийн санг хоёр дахин өсгөсөн байна. Түүнээс гадна спортын заалыг ашиглалтад оруулж, 8.2 км хатуу хучилттай авто замын ажлыг эхлүүлээд байгаа аж.   БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙНЭ   Компани ашигтай ажиллаж байгаа учраас зарим бүтээн байгуулалтын төсөлд хөрөнгө оруулалт хийхээр болсон байна. Тодруулбал, төмөр зам барих нь Тавантолгой болон бусад ордын бүтээгдэхүүнийг дэлхийд хүргэх хамгийн том гарц. Өнөөдөр ашиглаж байгаа Гашуунсухайт авто зам маш өндөр ачаалалтай ажиллаж байгаа. Хэрэв төмөр зам баривал авто замаар тээвэрлэж байгаа зардлыг 20-30 хувиар бууруулна гэдгийг мэдээллийн үеэр тайлбарласан. Түүний дараа нүүрс баяжуулах үйлдвэрийн талаар ярих учиртай аж. Ирэх жилээс Тавантолгой орд нойл давхарга руугаа шилжих юм байна. Тиймээс нойл давхаргын нүүрсээ угаах, дахин боловсруулах зайлшгүй шаардлагатай тул ойрын хугацаанд баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг баталгаажуулна хэмээн албаны эх сурвалж хэлэв. Мөн усан хангамжийн төслийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага тулгарчээ. Гэхдээ эдгээр төсөлд хэдий хэмжээний хөрөнгө оруулалтыг компани өөрөө даах вэ гэдгийг Монгол Улсын Засгийн газраас гаргасан бодлогын хүрээнд шийдэх юм байна. Дашрамд дурдахад, 1072 хувьцаа эзэмшигч хоёр сая 511 мянган иргэн, 486 аж ахуйн нэгжийг бүртгэж, нийтийг мэдээллээр хангах “Хувьцаа мэдээллийн төв”-ийг байгуулсан юм. Одоогоор тус төвөөр 6750 иргэнд хувьцааны талаарх мэдээлэл өгсөн бол 7200 хүнд 1800-1072 утсаар зөвлөгөө өгчээ.   180 ХОНОГТ БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХ БОЛОМЖТОЙ ГЭВ   Олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргах ажлын явц болон 1072 хувьцааг хэрхэн эргэлтэд оруулж, ногдол ашиг өгөх талаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягаас зарим зүйлийг тодруулсан юм. -IPO хийх тодорхой хугацааг УИХ-ын тогтоолд тусгасан. Энэ хугацаанд ажлаа амжуулах боломж бий юу? -УИХ-ын тогтоолын төсөл батлагдсаны дараа Ажлын хэсэг байгуулагдан, эрчимтэй ажиллаж байна. Гаднын нэлээд хэдэн Хөрөнгийн биржтэй харилцаа холбоо тогтоож, мэдээлэл авч байгаа. Энэ ажлыг нэг үйлдлээр хийчих зүйл биш. Манай талаас ХонгКонгийн хөрөнгийн биржийг нэлээд сайн судалж байна. Гэхдээ Ажлын хэсгийн дүгнэлт, мэргэжилтнүүдийн тооцоолол дээр тулгуурлан эцсийн шийд гарна. УИХ-ын тогтоолд тусгасан 180 хоногийн хугацаанд багтаж бүх бэлтгэлийг хангах боломж бий. Манай дотоодын мэргэжилтнүүд дэлхийн хэмжээнд бэлтгэгдсэн учраас эргэлзэх хэрэггүй. -1072 хувьцааг эзэмшигчдэд ногдол ашиг тараах тухай ярилаа. Үүнийг тодруулаач? -1072 хувьцааг 2010 онд УИХ-ын тогтоолоор иргэн бүрт эзэмшүүлсэн. Одоогоор хоёр сая 511 мянга гаруй иргэн эзэмшиж байна. Хувьцаа эзэмшигч ногдол ашиг хүртэнэ гэдэг нь тухайн компанийн үр ашигтай ажиллах эсэхээс шууд хамааралтай. Энэ оны эхний хагас жилийн байдлаар 373.3 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Тэгэхээр жилийн эцэст санхүүгийн тайлангийн дараа хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг өгнө. Энэ нь ирэх онд хэрэгжинэ гэж ойлгож болно. Хэдийгээр 2.5 сая гаруй иргэн хувьцаа эзэмшиж байгаа ч 600 мянга гаруй нь хувьцаа эзэмших эрхээ баталгаажуулаагүй байна. Иймд одооноос эхлэн улсын хэмжээнд иргэдийн хувьцаа эзэмших эрхийг баталгаажуулах  ажлыг эрчимжүүлж байна. -Монголын Хөрөнгийн биржид хэзээ бүртгүүлэх вэ. Тодорхой хугацаа хэлж болох уу? -Дотоодын хөрөнгийн бирж дээр Тавантолгойн хувьцааг арилжаалах бэлтгэл бүрэн хангагдсан. Ирэх есдүгээр сарын эхээр “Эрдэнэс Тавантолгой” компани нээлттэй хувьцаат компани болно. -Тэгвэл 1072 хувьцааг эргэлтэд оруулах боломж бүрдэх нь ээ? -“Хувьцаа мэдээл­лийн төв”-д өдөрт хол­бог­дож мэдээлэл авч буй хүмүүсийн дийлэнх нь хувьцаагаа хэрхэн зарж болох талаар асуудаг. Тий­мээс хувьцааг эрсдлээс хамгаалах шаардлагатай. 1072 хувьцааг иргэдийн санхүүгийн баталгаа болгохыг зорьж байгаа. Хаалттай хүрээнд бусад ажлыг зохион байгуулахаар ажиллаж байна. -1072 хувьцааг эзэмшигч захиран зарцуулах эрхгүй байна гэж ойлгож болох уу. Хэрэв тийм бол гаднаас хөрөнгө босгох асуудалд хэрхэн нөлөөлөх бол? -Гадаад болон дотоод зах зээлийг нэг мэтээр ойлгож болохгүй. Өөрөөр хэлбэл, дотоодын хөрөнгийн бирж дээр хувьцаа арилжаалах эсэх нь хувь хүний асуудал. Харин IPO гаргана гэдэг нь хөрөнгө босгох ажил. Хэдийгээр хувьцааг арилжаалах эрх өгөхгүй байсан ч энэ компанийн үнэлгээ дотоодын зах дээр ямар хэлбэрээр тогтсон тэр хэрээр өндөр төвшинд тоон үзүүлэлтээр гадаад зах зээл дээр гарна. Тэндээс хөрөнгө босгох бөгөөд дотоодын хөрөнгийн биржид байгаа хувьцааны үнэлгээ өсөх юм. -2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн хүүхдүүдэд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа өгөх үү? -Засгийн газраас тухайн хүмүүс хувьцаа өгөх эсэх асуудлыг шийднэ. Хэрэв өгөхөөр болвол 4.1 хувийг нь өгөх боломж бий. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Оюу толгойн сонсголын тогтоолын төслийг монголын эрх ашгийн талд илүү чамбайруулах чиглэл өгөв

Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өг

5 цаг 48 мин
Монголын Ипотекийн Корпораци “Шилдэг ТоС санхүүгийн байгууллага”-аар шалгарлаа

Монголын Ипотекийн Корпораци ОССК нь “ТоС Холбоо болон зохицуулагч байгууллагууд, салбары

7 цаг 51 мин
ASMMA-ны ерөнхий нарийн бичгийн даргаар МИК ОССК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга сонгогдов

Азийн Хоёрдогч Моргейжийн Зах Зээлийн Холбоо (ASMMA)-ны ээлжит хуралд оролцож, тус холбоо (ASMMA)-ны ерөнхий нарийн бичгийн даргаар МИК ОССК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга сонгогдов.

7 цаг 57 мин
Германы Шпаркассэ банктай хамтын ажиллагааны гэрээ байгуулав

Германы Шпаркассэ банктай хамтын ажиллагааны гэрээ байгуулав. Германы Баушпар Загварыг Монгол Улсад нутагшуулах боломж ба шийдэл хэлэлцүүлгийг МИК ОССК ХХК болон Германы Шпаркассэ банк амжилттай хамтран зохоин байгууллаа. Германы Шпаркассе сангийн шугамаар ХБНГУ-д  туршлага судлав.

7 цаг 59 мин
Япон улсын ногоон орон сууцны стандартын хүрээнд туршлага судлав

Бид Японы орон сууц санхүүжилтийн агентлаг техникийн туслалцааны хамтын ажиллагааны гэрээ байгуулж, манай байгууллагад үзүүлж буй техникийн туслалцааны хүрээнд МИК-ийн төлөөлөл  ажилтан, удирдах албан тушаалтнууд Япон улсын ногоон орон сууцны стандартын хүрээнд туршлага судлав. 

8 цаг 0 мин
Монголын хөрөнгийн зах зээлд нээлттэй арилжаалагдаж буй ХБҮЦ-ны хөрөнгө итгэмжлэн удирдагчаар ажиллаж эхлэв

Энэ онд Монголын хөрөнгийн зах зээлд нээлттэй арилжаалагдаж буй ХБҮЦ-ны хөрөнгө итгэмжлэн удирдагчаар ажиллаж эхлэв. Үүнд, Нэткапитал Эй Би Эс ТЗК,   “Жи Эс Би Актив 1, 2 ТЗК, Ашид Капитал Ассет ТЗК, Си и Си Ая Ассет Ван ТЗК-ийн нийт 128 тэрбум төгрөгийн дүн бүхий ХБҮЦ-нд ХИУ-аар ажиллаж байна. 

8 цаг 1 мин
15,620 зээлдэгчийн орон сууцны ипотекийн зээлийг үнэт цаасжууллаа

МИК Актив 37, 38, 39 Тусгай зориулалтын компаниар дамжуулан нийт 1.7 их наяд төгрөгийн дүнтэй, 15,620 зээлдэгчийн орон сууцны ипотекийн зээлийг үнэт цаасжууллаа. 

8 цаг 2 мин
Узбекистаны Ипотекийн Санхүүжилтийн Компаниудтай хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав

 “Монголын ипотекийн корпораци ОССК” ХХК болон Индонез улсын орон сууц санхүүжилтийн компани болох “PT Sarana Multigriya Finansial(Persero)” (SMF), Узбекистаны Ипотекийн Санхүүжилтийн Компаниудтай хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд, санамж бичгийн хүрээнд хоёр орны орон сууц санхүүжилтийн шилдэг туршлагыг хуваалцахаар болов.

8 цаг 3 мин
МИК групп компани анх удаа хүлэмжийн хийн ялгаруулалтын тайланг боловсруулж, олон нийтэд ил тод танилцууллаа

МИК Групп компани анх удаа “Компанийн хүлэмжийн хийн ялгаруулалтын тайлан”-г боловсруулан, олон улсын стандарт, аргачлалд нийцүүлэн ил тод тайлагналаа. 

8 цаг 5 мин
Нийцлийн менежментийн ISO 37301:2021 олон улсын стандартыг 3 дахь жилдээ амжилттай баталгаажууллаа

Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог амжилттай шинэчилж, ISO/IEC 2700

8 цаг 6 мин