Хувьчлал ба талцал

2018-07-23
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ОЮУНЧИМЭГ Эдийн засгийг эрчим­жүүлэх нэг хөшүүрэг нь төрийн өмчит компанийг хувьчлах явдал хэмээн үе үеийн Засгийн тэргүүнүүд, танхимын сайдууд нь үзэж байсан. Тодорхой хэсэг нь үр дүнгээ өгч буй зүйл ч бий. Тухайлбал, 2015-2016 онд нэр бүхий компанийг хувьчлах шийдвэр гаргаж “Монгол шуудан” компанийн 34 хувийг хувьчилснаар олон нийт хувьцаа эзэмших эрхтэй болсон. Энэ нь бизнесийг “шилэн” болгох нэг арга гэх нь ч бий. Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиг­лэлийг баталсан. Ингэхдээ “Монголын хөрөнгийн бирж”-ийн тодорхой хэсгийг Лондонгийн хөрөнгийн биржид төлөх өрд тооцон хувьцаагаар солих, үлдсэн хэсгийг Монголын хөрөнгийн бирж болон гадаадын хөрөнгийн биржээр нээлттэй арилжих аж. Түүнчлэн “Төрийн банк”-ны хувьцааны тодорхой хувийг стратегийн хөрөнгө оруулагчдад, үлдсэн хувийг хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд нээлттэй арилжихаар тусгажээ. Мөн “Арилжааны төлбөр тооцоо” компанийн төрийн эзэмшлийн нийт хувьцааг худалдах юм байна. Харин нэр бүхий  авто зам засвар арчлалтын 20 компанийг нээлттэй дуудлага худалдаагаар худалдахаар төлөвлөжээ. Түүнээс гадна “Мэдээлэл холбооны сүлжээ”, “Монгол шуудан”, “Хөдөө аж ахуйн бирж”, МИАТ хувьцаат компа­нийн төрийн эзэмш­лийн тодорхой хувийг Хөрөнгийн биржээр арил­жаа­лах юм байна. УИХ дээр хоёр тал болон талцаж хувьчилна, хувьчлахгүй хэмээн маргаж байгаа харагдав. Монголд ардчилсан хувьсгал ялсны дараахан өмч хувьчлал эхэлж,  төрийн өмчит 475 компанийг хувьчилжээ. Тухайн үед олон нийтэд хувьцааны талаарх ойлголт хомс байснаас “завхрал” гарсан хэмээн зарим эксперт дүгнэдэг. Гэхдээ өмч хувьчлалыг ягаан, цэнхэр тасалбараар төсөөлдөг үе ард хоцорсон. Одоо хүмүүсийн дунд хувьцаа, өмч хувьчлалын талаарх мэдээлэл, ойлголт харьцангүй нэмэгдсэн гэж болно. Тиймдээ ч хувьчлалын талаарх мэдээллийг соргогоор тусгаж хөрөнгө оруулалт хийх нь элбэг болсныг өнгөрсөн удаа явуулсан “Монгол шуудан”-гийн хувьчлалаас харж болох юм. Стратегийн ач холбогдол бүхий мега төслүүдээ олон нийтийн эзэмшилд тодорхой хувийг нь шилжүүлэх нь илүү өгөөжтэй гэдгийг судлаа­чид онцолдог. Харин хувьчлалтай холбоотой маргааныг хэрхэн шийдэх вэ гэдэг асуулт гарч ирнэ. Зарим хуульчийн тайлбарлаж буйгаар “Хувьчлалаас өмнө Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах нь Засгийн газар давуу эрхээ ашиглан маргааныг шийдвэрлэх боломжийг боомилж буй хэлбэр” гэж байлаа. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлохтой ижил гэлцэж байв. Эдийн засаг дахь цусны эргэлтийг сайжруулах нэг алхам нь хувьчлал. Үүнийг хэрхэн зөв хийж, шүүмжлэл, завхрал дагуулахгүй байх нь Засгийн газрын үүрэг. Гэхдээ гарсан алдаа дутагдлыг нь хаана хаяглаж, хэнээр шийдвэрлүүлэх вэ гэдэг нь олон нийтэд эргэлзээ төрүүлсээр байна. Ямартай ч гарц, гаргалгаа олдох биз ээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

8 цаг 59 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

9 цаг 9 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

9 цаг 14 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

9 цаг 21 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

17 цаг 30 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

17 цаг 30 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

17 цаг 30 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Өчигдөр 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Өчигдөр 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Өчигдөр 06 цаг 00 мин