Зорилт “бай”-гаа онохгүй бол...

2018-07-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ОЮУНЧИМЭГ Хэрэглээний үнийн индекс Монгол Улсын хэмжээнд 6.1 хувьтай байна хэмээн Монголбанк цахим хуудастаа тэмдэглэжээ. Харин статистикчид инфляцийн төвшнийг 7.2 хувьтай байгаа гэв. Түүнчлэн инфляц өмнөх сараас 0.5 хувь, өнгөрсөн оны эцсээс таван хувь өссөн хэмээлээ. Ийнхүү өсөхөд нөлөөлсөн хүчин зүйл нь хүнсний бараа, ундаа, ус, мах, сүү, сүүн бүтээгдэхүүний үнэ өссөнтэй холбоотой гэв. Хэдийгээр Төвбанк инфляцийг найман хувьд барих зорилт тавьж түүндээ хүрээгүй байгаа гэж тайлбарладаг ч бодит амьдралд энэ нь төдийлөн мэдрэгдэхгүй байгааг олон нийт шүүмжилж байна. Өнгөрсөн тавдугаар сартай харьцуулахад махны үнэ кг тутамдаа 1500-2000 төгрөгөөр өссөнийг статистикаас харж болно. Нэлээд хэдэн жилийн өмнө хоёр оронтой тоогоор илэрхийлэгдэж байсан инфляцийг 7.2 хувьд хүргэсэн нь сайн хэрэг хэмээн зарим эдийн засагч тодотгов. Цаасан дээр бичигдэх тоо хүмүүсийн амьдрал, өрхийн амьжиргаанд эерэгээр нөлөөлж байгаа эсэх нь хамгийн чухал. Гэтэл мах, ногооны үнийн өсөлт иргэдийг туйлдуулж байна. Хүчит шонхор худалдааны төвд өчигдрийн байдлаар үхрийн махны үнэ 8500-9500 төгрөг, хонины мах 6800-7500-тай байлаа. Чингэлтэй дүүргийн иргэн С.Булган “Мах, ногооны үнэ хэтэрхий өндөр байна. Дарга нар эдийн засаг сайн болсон гэх юм. Тэр нь чухам хэнд мэдрэгдэж байгааг мэдэхгүй юм” хэмээн харамсангүй ярьж байв. Урилгагүй зочин айлд ирэхэд тийм ч таатай хүлээж авахгүй л болов уу. Түүнтэй нэгэн адилаар хэтэвч дэх мөнгө нь хүрэлцэхгүй хуруугаа имэрч суугаа ард түмэнд нэг оронтой тоотой байгаа гэх инфляц дарамт болсоор байна. “Статистик мэдээллээс харахад инфляц 7.2 хувьтай байгаа боловч бодит амьдралд төдийлөн нэмэр болохгүй л болов уу. Учир нь өрхийн орлого хумигдсан энэ үед үнийн өсөлт иргэдийн хэтэвчийг тэмтэрсэн хэвээр байх болно” хэмээн эдийн засагч Б.Алтанцэцэг ярив. Хамгийн гол нь урт хугацааны эдийн засгийн бүтцийн эмзэг байдлыг бууруулахыг сануулж байв. Тэдний таамаглаж буйгаар хүнс, шатахууны үнэ үргэлжлэн өсч болзошгүй байгаа нь инфляцийг цаашид алгуур өгсөх шалтгаан болно гэсэн юм. Энэ нь дунд хугацаанд найман хувьд барих Төвбанкны зорилтод хүндрэл үүсэх эрсдэлтэй аж. Тиймээс Монголбанкнаас инфляцийг хянахын тулд мөнгөний бодлогоо алгуур чангатгаж болзошгүй гэв. Тэгэхээр Төвбанкны зорилт “бай”-гаа онохгүй бол үр дүн гарахгүй гэдгийг сануулъя. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

8 цаг 59 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

9 цаг 9 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

9 цаг 14 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

9 цаг 21 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

17 цаг 30 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

17 цаг 30 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

17 цаг 30 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Өчигдөр 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Өчигдөр 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Өчигдөр 06 цаг 00 мин