Тайлан мэдээний тоог тогтсон нэг өдөр авах нь чухал

2018-07-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
ЯМАШИТА МАМОРУ Төслийн ахлах зөвлөх Япон улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Монгол улсын Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газарт “Нийгмийн даатгалын үйл ажиллагааны чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж байна. Бодлого боловсруулахад гол суурь болдог статистик мэдээллийг хэрхэн боловсруулах талаар өгүүлье. Юуны өмнө та бүхэн арилжааны банкуудыг төсөөлөөд үзээрэй. Улаанбаатар хот дахь төв салбар аймаг бүрт байрлах салбараас сар бүр орлого, зарлагын мэдээ авдаг гэж бодъё. Банкны хэмжээнд нийт орлого, зарлагыг нэгтгэн хянах нь чухал шүү дээ. Гэтэл Дорнод аймаг дахь салбарсарын эхний өдрийн байдлаарх тоон мэдээг, Сэлэнгэ дэх салбар 10-ны өдрийн, Баян-Өлгий дэх салбар сарын сүүлийн өдрийн мэдээг тайландаа оруулвал, бүх салбарын мэдээг хэрхэн нэгтгэх вэ. Тоон мэдээг зөвхөн цуглуулах нь гол биш, тогтсон нэг өдөр цуглуулах нь чухал юм. Өмнөх жишээгээр хэлбэл, төв салбараас бусад салбаруудад урьдчилаад тогтсон нэг өдөр мэдээ авах зааварчилгаа өгвөл салбар бүрээс ирсэн мэдээг нэгтгэх боломж бүрдэнэ. Ямар ч статистик мэдээллийг цуглуулахад тоон мэдээг авах нэг өдөр сонгож авах хэрэгтэй. Жишээлбэл, Монгол Улсын хүн амын тухайд, жил бүрийн төрөлт, нас баралт, шилжилт хөдөлгөөний тоон мэдээ гардаг. Гэтэл эдгээр тоон мэдээг авсан өдөр нь зөрвөл тухайн жилийн Монгол улсын хүн амын тоо зөв гарахгүй гэсэн үг. Статистик мэдээлэл дээр ажилладаг хүн бүр тогтсон нэг өдөр мэдээ авах тал дээр анхаарч ажиллахыг хүсч байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

8 цаг 59 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

9 цаг 9 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

9 цаг 14 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

9 цаг 21 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

17 цаг 30 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

17 цаг 30 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

17 цаг 30 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Өчигдөр 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Өчигдөр 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Өчигдөр 06 цаг 00 мин