Гурван улсын эдийн засаг, инновацийн гол зангилаа хот манжуур

2018-07-09
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.МЯГМАРБАЯР БНХАУ-ын  Өвөр Монголын өөртөө засах орны Хөлөнбуйр аймгийн баруун хойно орших Манжуур хотыг зүүн хойд азийн орнуудын эдийн засгийн том төвлөрөл бий болно хэмээн үздэг. Өөрөөр хэлбэл, Сибирь, алс Дорнод ОХУ-ын байгалийн асар их баялагийг түшиглэсэн эдийн засгийн ачаа эргэлт, тээвэр зуучлал ложистикийн боомт хот болох, хамгийн том зангилаа цэг нь  Манжуур юм. Тодотгож хэлбэл, Монгол, Хятад, ОХУ гэсэн  гурван улсын хилийн уулзварт Манжуур хот байрладаг. ОХУ-тай хойд талаараа 54 км урт хилээр хиллэдэг. Орос хүн манжуурт ирэхээрээ гэртээ ирсэн юм шиг болдог бол Хятад хүн гадаад оронд ирсэн мэт сэтгэгдэл төрдөг хэмээн Монголоос ирсэн жуулчид хошигнодог аж. Зам, дэд бүтэц дагаж хөгждөг гэдгийг Манжуур хотоос харж болно. Орос-Хятад, Солонгос- Хятад, Япон-Оросын европ руу чиглэсэн ачаа тээвэрлэлт Манжуур хотоор дайрч өнгөрдөг. Энэ сарын 6-8-ны өдрүүдэд тус хотод “Нэг бүс-нэг зам” эдийн засаг, инноваци технологийн олон улсын хурал боллоо. Тус чуулганд анх гурван улс оролцдог байсан бол энэ жилээс Солонгос зэрэг арван орон оролцож жилээс жилд өргөжиж байгаа юм байна. Манай хоёр улсын хамтын ажиллагааны үр дүнд Хятад, Мон­голын шинжлэх ухаан технологийг өндөр төв­шинд гаргах боломж бүр­дэж буйг онцолж байна. Хятад улс инновациар дам­жуулж эдийн засгаа хурдтай хөгжүүлэхийг зорьж байгаа нь тус чуулган, үзэсгэлэнгийн үйл ажиллагаанаас хараг­даж байв.15 дахь жилдээ зохиож байгаа чуулганы үеэр Манжуур хотын намын хорооны дарга  Чэнь Лисинь төмөр замын салааг энэ жилийн тухайд  52 болгосон гэж байв. Энэ нь Хятад улс тээвэр ложистикийн хөгжилд өндөр ач холбогдол өгч байгааг гэрчилж буй юм. Өөрөөр хэлбэл, европ руу гарах гол зах зээл үүгээр дамжин өнгөрч байна. Оросын байгалийн баялгийн хэрэглэгч нь Солонгос, Япон улс. Тиймээс Манжуур 100 жилийн тэртээгээс эдийн засгийн гол зангилаа нь байсаар иржээ. Түүнчлэн БНХАУ-ын удирдагч  Си Жиньпинийн дэвшүүлсэн “Нэг бүс-нэг зам” хөтөлбөр үүгээр дамжиж хэрэгжих аж. Манай улс энэ замд хамрагдаж буй орон. Хятадын Засгийн газар 1992 онд  олон улсын худалдааны чөлөөт бүс, боомт хот болгох зорилгоор Манжуурыг Хөлөнбуйр аймгаас салгаж  бие даан хөгжих бо­ломжийг ийнхүү хан­гажээ. Шинжлэх ухаан эрдэм шинжилгээний хүрээ­лэнгүүд оролцдог бай­сан  уг үзэсгэлэн хүрээгээ тэлж, бизнес, худалдаа, эдийн засаг, эрчим хүч, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэр, компа­ниуд оролцдог бол­сон тухай зохион байгуу­лагчид хэлж байна. Үүгээр бүс нутгийн хамтын ажиллагаа өргөжиж буйг илтгэж байв. Уг чуулганы санаачлагчийн нэг нь Монгол Улс. Тиймдээ ч 15 жилийн турш тасралтгүй оролцож байна. “Өнгөр­сөн жилээс эхлэн шинж­лэх ухааны олон дэвшил­тэд технологи, инноваци нэвтрүүлэх, хөрөнгө босгох чиглэлээр гарааны компаниуд оролцдог болсон. Дөрвөн компани бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх хөрөнгө босгох гэрээнд гарын үсэг зурсан. 42 гарааны  компаниас шалгарсан 16 компани энэ жил оролцож байна”хэмээн Шинжлэх ухаан технологийн сангийн захирал доктор Д.Энхжаргал ярьж байна. [caption id="attachment_42234" align="alignright" width="285"] ШУТС-ийн захирал, доктор Д.Энхжаргал[/caption] Түүнчлэн бүс нутаг дахь хүмүүнлэгийн үйл ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой аж. Тухайлбал, Хөлөнбуйр, Хайлаар хотын их сур­гуу­лиудад  оюутан солилцооны хөтөлбөрийг хоёр орны БСШУСЯ хэрэг­жүүл­сэнээр одоо­гоор 100 гаруй оюутан суралцаж байна. Хилийн хамтын ажиллагаа сайжирч Манжууртай хил­лэдэг Дорнод, Хэнтий, Сүхбаатар зэрэг зүүн бүсийн аймгуудын ху­далдаа, бизнес эрхлэгчид  үзэсгэлэнд жил бүр оролцож  түншлэгчээ олох, хил орчмын худал­дааны  хүрээ тэлсээр буй. Цаашдаа  манай зүүн аймгуудын  холимог металь  болон нефьт, ураны ордыг хамтран ашиг­лах сонирхол байгаа гэдгээ Хятадын тал илэрхийлдэг аж. ОХУ-ын Чита мужийн дарга чуулганы үеэр “ Манай импортын тат­вар өндөр учраас Хятад манай хоёр орны хамтын ажиллагааны хүрээ бага байна. Харин Монгол, Хятад хоёр орны хувьд шинжлэх ухаан, боловсролын салбарын хамтын ажиллагаа нь манайхаас илүү өргөн болсон байна” хэмээн он­цолж байв. [caption id="attachment_42233" align="alignleft" width="356"] БСШУСЯ-ны сайдын зөвлөх Б.Ганбат[/caption] Харин манай БСШУС-ын сайдын зөвлөх Б.Ганбат “БНХАУ-ын шинжлэх ухааны яам манай БСШУСЯ сүүлийн дөрвөн жил хамтарч ажилласнаар жилд гурав орчим тэрбум төгрөгийн мал эмнэлэг, эрчим хүч, хөдөө аж ахуйн судалгааны  төслийг хамтарч хэрэгжүүлсэн. Оросууд манай хоёрын хамтын ажиллагааг сон­соод ихэд гайхаж байсан. Манай эрдэмтэд хийж чад­даггүй судалгаа туршилтын ажлаа Хятад улсын лаборторид хий­дэг. Үр дүнгээ хувааж ашиг­лаж байна. Инновациа бүтээгдэхүүн болгон зах зээлд гаргаж байна. Эдгээр бүтээлүүд үзэсгэлэнд тавигдсан. Харахад хуруу шилтэй зүйл ч, асар үнэтэй оюуны бүтээл. Цаашдаа улам өргөжиж тэлнэ. Тус арга хэмжээнд Манжуур хотын намын хороо, удирдлагууд өндөр ач холбогдол өгч оролцдог юм байна” гэж ярьлаа. [caption id="attachment_42236" align="alignright" width="349"] Хятадын Шинжлэх ухааны яамны гадаад хамтын ажиллагааны газрын дэд дарга Сai Jianing[/caption] Хятадын Шинжлэх ухааны яамны гадаад хамтын ажиллагааны газрын дэд дарга Сai Jianing “Нэг бүс-нэг зам” эдийн засаг инноваци технологийн  олон улсын хуралд оролцсон. Тэрээр “Нэг бүс-нэг зам” дагуу орнуудтай шинжлэх ухаан инновацийн хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар улс орны эдийн засаг, худалдааг эрчимжүүлэхийг зорьж байна. Шанхайн хамтын ажиллагааны зорилтын хүрээнд гурван орны хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах боломж байна. Энэ чуулганы  мөнхийн оролцогч нь Монгол Улс. Тиймээс манай хоёр орны эрдэмтэд инновацийн шинэ нээлт олныг хийсээр байна, хийх л болно” хэмээсэн юм. Манай эрдэмтэд хөрсийг чигшүүлдэг полимор инновацийн шинэ бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэнд оролцож байв. Манай улсаас ШУТС-ийн эрдэмтэд болоод Дорнод, Хэнтий, Нийслэлийн ЗДТГ, Чингэлтэй дүүргийн жижиг дунд бизнес эрхлэгч  200 гаруй төлөөлөгч оролцсон юм. Чуулганы үеэр Монгол, Хятадын эрдэмтдийн уулзалт хэлэлцүүлэг боллоо. [caption id="attachment_42235" align="alignnone" width="684"] Дорнод аймгийн Чойбалсан хотын ЗДТГ-ындарга Д.Хандсүрэн[/caption] Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Оюу толгойн сонсголын тогтоолын төслийг монголын эрх ашгийн талд илүү чамбайруулах чиглэл өгөв

Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өг

5 цаг 52 мин
Монголын Ипотекийн Корпораци “Шилдэг ТоС санхүүгийн байгууллага”-аар шалгарлаа

Монголын Ипотекийн Корпораци ОССК нь “ТоС Холбоо болон зохицуулагч байгууллагууд, салбары

7 цаг 55 мин
ASMMA-ны ерөнхий нарийн бичгийн даргаар МИК ОССК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга сонгогдов

Азийн Хоёрдогч Моргейжийн Зах Зээлийн Холбоо (ASMMA)-ны ээлжит хуралд оролцож, тус холбоо (ASMMA)-ны ерөнхий нарийн бичгийн даргаар МИК ОССК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга сонгогдов.

8 цаг 1 мин
Германы Шпаркассэ банктай хамтын ажиллагааны гэрээ байгуулав

Германы Шпаркассэ банктай хамтын ажиллагааны гэрээ байгуулав. Германы Баушпар Загварыг Монгол Улсад нутагшуулах боломж ба шийдэл хэлэлцүүлгийг МИК ОССК ХХК болон Германы Шпаркассэ банк амжилттай хамтран зохоин байгууллаа. Германы Шпаркассе сангийн шугамаар ХБНГУ-д  туршлага судлав.

8 цаг 2 мин
Япон улсын ногоон орон сууцны стандартын хүрээнд туршлага судлав

Бид Японы орон сууц санхүүжилтийн агентлаг техникийн туслалцааны хамтын ажиллагааны гэрээ байгуулж, манай байгууллагад үзүүлж буй техникийн туслалцааны хүрээнд МИК-ийн төлөөлөл  ажилтан, удирдах албан тушаалтнууд Япон улсын ногоон орон сууцны стандартын хүрээнд туршлага судлав. 

8 цаг 3 мин
Монголын хөрөнгийн зах зээлд нээлттэй арилжаалагдаж буй ХБҮЦ-ны хөрөнгө итгэмжлэн удирдагчаар ажиллаж эхлэв

Энэ онд Монголын хөрөнгийн зах зээлд нээлттэй арилжаалагдаж буй ХБҮЦ-ны хөрөнгө итгэмжлэн удирдагчаар ажиллаж эхлэв. Үүнд, Нэткапитал Эй Би Эс ТЗК,   “Жи Эс Би Актив 1, 2 ТЗК, Ашид Капитал Ассет ТЗК, Си и Си Ая Ассет Ван ТЗК-ийн нийт 128 тэрбум төгрөгийн дүн бүхий ХБҮЦ-нд ХИУ-аар ажиллаж байна. 

8 цаг 4 мин
15,620 зээлдэгчийн орон сууцны ипотекийн зээлийг үнэт цаасжууллаа

МИК Актив 37, 38, 39 Тусгай зориулалтын компаниар дамжуулан нийт 1.7 их наяд төгрөгийн дүнтэй, 15,620 зээлдэгчийн орон сууцны ипотекийн зээлийг үнэт цаасжууллаа. 

8 цаг 5 мин
Узбекистаны Ипотекийн Санхүүжилтийн Компаниудтай хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав

 “Монголын ипотекийн корпораци ОССК” ХХК болон Индонез улсын орон сууц санхүүжилтийн компани болох “PT Sarana Multigriya Finansial(Persero)” (SMF), Узбекистаны Ипотекийн Санхүүжилтийн Компаниудтай хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд, санамж бичгийн хүрээнд хоёр орны орон сууц санхүүжилтийн шилдэг туршлагыг хуваалцахаар болов.

8 цаг 7 мин
МИК групп компани анх удаа хүлэмжийн хийн ялгаруулалтын тайланг боловсруулж, олон нийтэд ил тод танилцууллаа

МИК Групп компани анх удаа “Компанийн хүлэмжийн хийн ялгаруулалтын тайлан”-г боловсруулан, олон улсын стандарт, аргачлалд нийцүүлэн ил тод тайлагналаа. 

8 цаг 8 мин
Нийцлийн менежментийн ISO 37301:2021 олон улсын стандартыг 3 дахь жилдээ амжилттай баталгаажууллаа

Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог амжилттай шинэчилж, ISO/IEC 2700

8 цаг 10 мин