Хятад улс Америкийн бараанд гаалийн татвар тогтоов

2018-07-08
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ЭНХЭЭ БНХАУ-ын гаалийн ерөнхий газрын мэдэгдэлд дурдсанаар Вашингтоны зүгээс хийсэн үйлдлийн хариуд Хятад улс америкийн бараанд импортын татвар тогтоосныг РИА Новости уламжлав. АНУ өнөөдрөөс эхлэн 34 тэрбум долларын нийт өртөг бүхий 818 нэр төрлийн хятадын бараанд импортын татвар ногдуулж байгааг БНХАУ – д сануулсан байна. "Мөн энэ өдөр хариу арга хэмжээ болгож адил тэнцүү хэмжээний америкийн бараанд Хятад улс 25% - ийн импортын татвар тогтоож байна” – хэмээн мэдэгдэлд дурдсан байна. Хятадын татвар орон нутгийн цагаар 12.01 цагаас хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлжээ. “АНУ дэлхийн худалдааны байгууллагын дүрмийг зөрчиж, эдийн засгийн түүхэнд хамгийн том худалдааны дайн өдүүллээ” хэмээн БНХАУ-ын худалдааны яам мэдэгджээ.   АНУ, БНХАУ-ын худалдааны харилцаа Дөрөвдүгээр сарын эхээр америкийн бүтээгдэхүүний оюуны эрхийг Хятад улс зөрчиж байгаагийн хариуд импортын татвар тогтоож болзошгүй 1,3 мянган хятадын барааны жагсаалтыг АНУ нийтэлсэн. Үүний хариуд БНХАУ-ын Төрийн зөвлөл Америкаас импортолдог 103 нэр төрлийн бараанд 25 хувийн татвар ногдуулах шийдвэр гаргасан. Тавдугаар сард талууд худалдааны дайн хийлгүй, харилцан татвар тогтоохыг зогсоохоор тохиролцсон. Гэсэн хэдий ч зөвшилцлөд бүрэн хүрч чадалгүй Вашингтон шинэ татвар тогтоосон. Зургадугаар сарын дундуур АНУ БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ногдуулсан нь Америкт гаргадаг хятадын нийт импортын аравны нэгийг хамаарах болсон. Шинэ татвар хятадын 50 тэрбум долларын өртөг бүхий аж үйлдвэрийн ач холбогдолтой технологи бүхий бараа бүтээгдэхүүнд ногдож байгаа ажээ. Татварыг долдугаар сарын 6-наас эхлэн авч байгаа юм байна. Хятад улс ч мөн өөрийн зүгээс АНУ-аас импортолдог 50 тэрбум долларын өртөг бүхий 659 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ногдуулснаа шууд зарласан билээ. Эх сурвалж: www.polit.mn
Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

8 цаг 59 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

9 цаг 9 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

9 цаг 14 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

9 цаг 21 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

17 цаг 30 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

17 цаг 30 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

17 цаг 30 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Өчигдөр 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Өчигдөр 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Өчигдөр 06 цаг 00 мин