Ноосоор бүх төрлийн эко бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

2018-07-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ОЮУНЧИМЭГ Монголын эмэгтэйчүүдийн холбооны Завхан аймгийн салбар зөвлөлийн хараат бус гишүүн С.Лхагвасүрэнтэй ярилцлаа. -Танай аймагт жижиг, дунд үйлдвэрлэгч нэ­лээд байдаг юм байна. Тэр дундаа эсгий бүтээг­дэ­хүүн, оёдол, гар ур­лалын бүтээгдэхүүнийг сайн хийдэг болжээ. Та хэзээ­нээс эсгий бүтээг­дэхүүн үйлдвэрлэж эхэлсэн бэ? -Гэрээрээ толгойн гоёл болон ээмэг зүүлт хийдэг байлаа. Миний хийсэн бүтээлийг хүмүүс сонирхож эхлэх үед аймгийн эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Х.Даваахүү сургалтад хамрагдах санал тавьсан юм. Манай аймаг үйлд­вэр­лэгч аймаг болох зорилт тавин өрхийн болон жижиг, дунд үйлд­вэрлэгчдийг чадавхжуулах сургалтад хамруулж эхэлсэн юм билээ. Ингээд эсгийгээр бүтээгдэхүүн хийх сургал­тад сууж янз бүрийн бүтээг­дэхүүн урлаж эхэлсэн. -Эсгийгээр зөвхөн ширмэл ширдэг оёж болох мэтээр ойлгодог. Гэтэл хүмүүсийн өдөр тутмын хэрэглээнд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг юм байна шүү дээ? -Ноос гарын аясаар юуг ч үйлдвэрлэж болно. Жишээлбэл, сальфетка ч хийж болдог юм. Манай аймгийн Эмэгтэйчүүдийн холбоо үйлдвэрлэгч эмэгтэйчүүдээ дэмжих үүднээс нэгдсэн байр гаргаж өгсөн. Одоогоор эсгий ширдэгээс гадна, малгай, хүзүүний ороолт зэрэг нэлээд хэдэн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. Хамгийн гол нь бүтээгдэхүүний нэр төрлөөс гадна загвар, чанар маш чухал гэдэг зорилтыг өөртөө тавьсан юм. Тиймээс малгайг л гэхэд хэд хэдэн янзаар хийж байна. Түүнчлэн ороолтыг ч мөн нимгэн зузаан гээд олон төрөл болгох боломж бий. Ер нь ноосоор зөвхөн ширдэг, эсгий улавч төдийхөн урладаг гэдэг ойлголт аль хэдийнэ ард хоцорсон. [caption id="attachment_41833" align="alignnone" width="645"] Эсгийгээр хийсэн хувцас, гутал, гэрийн тавчик, эсгий малгай, олбог зэрэг нь дулааныг барьж, хадгалдаг бөгөөд чийг татдаггүй, эрүүл мэндэд ээлтэй бүтээгдэхүүн гэдгийг үйлдвэрлэгчид онцолж байв.[/caption] -Та бүхний хувьд эсгийгээр үйлдвэрлэл эрх­­лэх боломж байна. Тэгэхээр цаа­шид үйлдвэрлэлээ өргөжүү­лэхийн тулд юу хийхээр зорьж байгаа вэ? -Манай аймгийн хувьд ноосоор бүтээгдэхүүн хийхэд ямар ч бэрхшээлгүй гэж боддог. Түүнээс гадна аймгийн удирдлагууд ноос угаах үйлдвэр барих ажлыг эхлүүлсэн гэж сонссон. Бид алслагдсан газраас түүхий эдээ авахаар замын зардал шингэдэг учраас эцсийн бүтээгдэхүүний өртөг өндөр болдог. Хэрэв бид аймгаасаа авах боломж бүрдвэл үйлдвэрлэж байгаа барааны үнэ буурна. Ер нь нэг кг ноосоор маш олон бүтээгдэхүүн хийнэ шүү дээ. Мэдээж орчин үеийн хүмүүсийн хэрэглээ өөрчлөгдөхийн хэрээр үйлдвэрлэгчид загвартаа анхаарлаа хандуулдаг болсон. Энэ зуураа чанарыг эрхэмлэх ёстой гэж боддог. Тэгэхээр миний хувьд тасралтгүй ажлын байртай болохоос гадна, үйлдвэрлэлээ өргөжүүлэн өөр олон ажлын байрыг бий болгох боломжтой юм. -Жишээлбэл, таны үйлд­вэр­лэсэн бүрх малгайнд хэдий хэмжээний ноос орох вэ? -70-80 гр ноос орно. Тэгээд янз бүрийн загвартай, өнгөний сон­голттой хийдэг. Аймгийн хэрэглэгчид манай бүтээгдэхүүний чанар, загварт сэтгэл хангалуун байдаг бололтой юм билээ. Бараа худалдаж авсан хүмүүс дараа нь өөр төрлийн бүтээгдэхүүн үйлд­в­эрлэж өгөхийг хүсдэг. -Үйлдвэрлэлээ өргө­жүү­лэх сонирхолтой гэлээ. Үүний тулд ямар тулгамдсан асуудал байна? -Одоо бол өрхийн гэж хэлж болохоор үйлдвэр­лэл явуулж байгаа. Цаа­шид үйлдвэрлэлээ өр­гө­жүүлэн ажлын байр бий болгохын тулд аж ахуйн нэгж хэрхэн бай­гуулах  талаарх сургалтад хам­рагдсан. Үүний дараагаар аймгийн болон сумын хөгжлийн сангаас жижиг, дунд үйлдвэрлэгчдэд олгох зээлд хамрагдахыг зорьж байгаа. Мөн төсөл хэрхэн бичих, түүнийгээ хэрхэн ажил хэрэг болгох талаар сургалт явдаг юм билээ. Энэ сургалтад сууж илүү мэдээлэл цуглуулан, судалгаа хийж байна. -Танай аймаг үйлдвэрлэгч аймаг болох зорилтынхоо хүрээнд жижиг, дунд болон өрхийн үйлдвэрлэгчдээ орон нутгийн болон улсын хэмжээний үзэсгэлэн худалдаанд хамруулж байгаа харагдсан. Та үүнийг сонирхож байв уу? -Тэгэлгүй яахав. Бие даасан үйлдвэрлэл явуулж урласан бүтээгдэхүүнээ үзэсгэлэн худалдаанд тавьж, борлуулалт хийсэн. Эндээс маш их урам зориг, эрч хүчийг авсан. Учир нь худалдан авагчид болоод хувийн компаниуд захиалга өгөхийг хүсч байгаагаа илэрхийлсэн. Өдөрт хэчнээн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэртэй вэ гэдгийг сонирхож байсан юм. Тиймээс л зөвхөн өөрөө оёхоос гадна өөр бусад хүмүүсийг ажлын байртай болгохын зэрэгцээ үйлдвэрлэлээ өргөжүүлэх хэрэгтэй юм байна гэж бодогдсон. Тухайлбал, эмэгтэйчүүдэд зориулан гар цүнх үйлдвэрлэн түүнийгээ үзэсгэлэнд тавьсан. Гэтэл энэ загвараар, сийрэлттэй цүнх их хэмжээгээр худал­даж авах санал ирсэн юм. Харамсалтай тухайн компанийн хүсч байгаа хэмжээгээр богино хугацаанд гаргах боломжгүй учраас захиалга авч чадаагүй. [caption id="attachment_41834" align="alignnone" width="645"] Монгол малын ноос, ноолуур, эсгий бүтээл нь хүний биед сөрөг нөлөөгүй, элдэв харшил өгөхгүй, Монгол орны байгаль цаг уурын нөхцөлд тохирсон байдаг аж.[/caption] -Ер нь ноосоор хий­сэн бүтээгдэхүүний эрэлт нэлээд байдаг бол­жээ.  Тэгэхээр өдөрт үйлдвэрлэдэг бүтээг­дэхүү­нийхээ тоог нэмэгдүүлбэл бор­луулалтад санаа зовох хэрэггүй юм байна, тийм үү? -Сүүлийн үед хүмүүс эко бүтээгдэхүүн их сонирхох болсон юм байна. Аль болох химийн найрлагагүй байвал тухайн барааны борлуулалт сайн байх боломжтой. Ер нь эко гэдэг нь зөвхөн хүнсэнд хэрэглэгддэг зүйл биш гэдгийг хүмүүс ойлгодог болжээ. Хүний хэрэглээний бүхий л зүйл байгалийн гаралтай, элдэв хор нөлөөгүй байх хэрэгтэй. Цаг хугацааны эрхээр хүмүүсийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх бараа бүтээгдэхүүн гарч байна. Тиймээс хэрэв үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлвэл бидэнтэй урт хугацаанд хамтарч ажиллах компани, хувь хүн нэ­лээд байх төлөв ажиг­лагдсан. Тэгэхээр анх гаргаж байсан бүтээг­дэ­хүүнээ чанарыг алдахгүй, загвараа улам сайжруулан, олон тоо­­гоор үйлдвэрлэх нь бидэнд ашигтай. Хамгийн гол нь эцсийн бүтээгдэ­хүүнийг үйлдвэр­лэх тоо хэмжээ өсөх хэрээр үнийг бууруулах бо­ломж бүрдэнэ. Энэ эц­сийн хэрэглэгчдэд сан­хүүгийн хувьд хүндрэл учруу­лахгүй. Мөн байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэнэ гэсэн үг. -Тэгэхээр ноосоор хийж байгаа барааныхаа нэр төрлийг нэмэхээс гадна хүмүүсийн хэрэгцээнд илүү ойртуулна гэсэн үг үү? -Ноосоор улавч, малгай, цүнх, ширдэг үйлд­­вэр­­лэхээс гадна оймс, цамц, өмд гээд өдөр тутамдаа өмсдөг хувцсыг ч хийж болно. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Оюу толгойн сонсголын тогтоолын төслийг монголын эрх ашгийн талд илүү чамбайруулах чиглэл өгөв

Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өг

5 цаг 53 мин
Монголын Ипотекийн Корпораци “Шилдэг ТоС санхүүгийн байгууллага”-аар шалгарлаа

Монголын Ипотекийн Корпораци ОССК нь “ТоС Холбоо болон зохицуулагч байгууллагууд, салбары

7 цаг 57 мин
ASMMA-ны ерөнхий нарийн бичгийн даргаар МИК ОССК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга сонгогдов

Азийн Хоёрдогч Моргейжийн Зах Зээлийн Холбоо (ASMMA)-ны ээлжит хуралд оролцож, тус холбоо (ASMMA)-ны ерөнхий нарийн бичгийн даргаар МИК ОССК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга сонгогдов.

8 цаг 3 мин
Германы Шпаркассэ банктай хамтын ажиллагааны гэрээ байгуулав

Германы Шпаркассэ банктай хамтын ажиллагааны гэрээ байгуулав. Германы Баушпар Загварыг Монгол Улсад нутагшуулах боломж ба шийдэл хэлэлцүүлгийг МИК ОССК ХХК болон Германы Шпаркассэ банк амжилттай хамтран зохоин байгууллаа. Германы Шпаркассе сангийн шугамаар ХБНГУ-д  туршлага судлав.

8 цаг 4 мин
Япон улсын ногоон орон сууцны стандартын хүрээнд туршлага судлав

Бид Японы орон сууц санхүүжилтийн агентлаг техникийн туслалцааны хамтын ажиллагааны гэрээ байгуулж, манай байгууллагад үзүүлж буй техникийн туслалцааны хүрээнд МИК-ийн төлөөлөл  ажилтан, удирдах албан тушаалтнууд Япон улсын ногоон орон сууцны стандартын хүрээнд туршлага судлав. 

8 цаг 5 мин
Монголын хөрөнгийн зах зээлд нээлттэй арилжаалагдаж буй ХБҮЦ-ны хөрөнгө итгэмжлэн удирдагчаар ажиллаж эхлэв

Энэ онд Монголын хөрөнгийн зах зээлд нээлттэй арилжаалагдаж буй ХБҮЦ-ны хөрөнгө итгэмжлэн удирдагчаар ажиллаж эхлэв. Үүнд, Нэткапитал Эй Би Эс ТЗК,   “Жи Эс Би Актив 1, 2 ТЗК, Ашид Капитал Ассет ТЗК, Си и Си Ая Ассет Ван ТЗК-ийн нийт 128 тэрбум төгрөгийн дүн бүхий ХБҮЦ-нд ХИУ-аар ажиллаж байна. 

8 цаг 6 мин
15,620 зээлдэгчийн орон сууцны ипотекийн зээлийг үнэт цаасжууллаа

МИК Актив 37, 38, 39 Тусгай зориулалтын компаниар дамжуулан нийт 1.7 их наяд төгрөгийн дүнтэй, 15,620 зээлдэгчийн орон сууцны ипотекийн зээлийг үнэт цаасжууллаа. 

8 цаг 7 мин
Узбекистаны Ипотекийн Санхүүжилтийн Компаниудтай хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав

 “Монголын ипотекийн корпораци ОССК” ХХК болон Индонез улсын орон сууц санхүүжилтийн компани болох “PT Sarana Multigriya Finansial(Persero)” (SMF), Узбекистаны Ипотекийн Санхүүжилтийн Компаниудтай хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд, санамж бичгийн хүрээнд хоёр орны орон сууц санхүүжилтийн шилдэг туршлагыг хуваалцахаар болов.

8 цаг 9 мин
МИК групп компани анх удаа хүлэмжийн хийн ялгаруулалтын тайланг боловсруулж, олон нийтэд ил тод танилцууллаа

МИК Групп компани анх удаа “Компанийн хүлэмжийн хийн ялгаруулалтын тайлан”-г боловсруулан, олон улсын стандарт, аргачлалд нийцүүлэн ил тод тайлагналаа. 

8 цаг 10 мин
Нийцлийн менежментийн ISO 37301:2021 олон улсын стандартыг 3 дахь жилдээ амжилттай баталгаажууллаа

Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог амжилттай шинэчилж, ISO/IEC 2700

8 цаг 12 мин