Иргэний эрх ашиг чухал уу, төрийнх чухал уу?

2018-06-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ОЮУНЧИМЭГ Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр хуульчид шуугиж эхэлсэн. Тэд Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэж буйг нэлэнхүйдээ эсэргүүцэж бай­гаагаа илэрхийлж байна лээ. Аливаа асуудлыг шийдвэрлэхдээ мэргэжилтнүүд болон суд­­лаачдын дуу хоо­лойг сонсдоггүй тө­рийн түшээдтэй гэд­гээ дахин мэдрэх вий гэсэн болгоомжлол бизнесийнхэнд байна.   ЧОНО БОРООНООР...   Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрч­лөлт оруулахаар зав­дахдаа хүмүүсийн ан­хаар­лаас гадуур байлгаж хийх сонирхол нь да­вам­­гайлсныг олон нийт шүүмжилж буй. Хөлбөмбөг гээд хэсэг нь хошуурч, нөгөө хэсэг нь Улсын их баяр наадам гээд өөр зүйлд анхаарал хандуулаад тун завгүй яваа. Тиймээс “Чоно борооноор” гэгчээр энэ агшныг далимдуулж, дээрх хуулийг өөрчлөхөөр санаархаж байгаа боловуу хэмээн “Эксклюсив” компанийн захирал Г.Майцэцэг хэлэв. Хэд хэдэн бизнес эрхлэгчтэй энэ талаар ярилцах гэтэл тэд хуулийг өөрчлөх гэж байгаа тухай ямар ч мэдээлэлгүй байсан юм. Тэр ч бүү хэл бизнесийнхний эрх ашгийг хамгаалдаг, тэдний дуу хоолойг төрийнхөнд хүргэдэг байгууллагынхан ч үүнийг мэдээгүй байлаа. Үнэхээр хуулийг өөрчлөн баталвал улсын эдийн засагт ихээхэн хохирол учирна гэдгийг үйлдвэрлэгчид сануулж байна. Учир нь энэ өөрчлөлт Засгийн газрыг хязгааргүй эрх мэдэлтэй болгож, иргэд болон аж ахуйн нэгжийн шүүхэд хандах эрхийг нь хязгаарлах юм байна. Тиймээс хууль батлагч дээд байгууллагын эрх мэдэлтнүүд “цонх” үеийг ашиглахаар улайрч буй бололтой.   ЮУГ ӨӨРЧЛӨХ ГЭЖ БАЙГАА ВЭ?   Захиргааны ерөнхий хуулийн 3.1.7 болон 5.1.1 гэх заалтуудыг өөрчлөхөөр төлөвлөсөн байна. Ингэснээр энэ хууль гол ач холбогдлоо алдах аж. Тодруулбал, дээрх хуулиар иргэн, аж ахуйн нэгж эрхээ хамгаалах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхийн тулд шүүхэд ханддаг. Мэдээж төрийн байгууллага, яам, агентлаг, Засгийн газраас гаргасан шийдвэр, хөтөлбөр хувь хүн, хуулийн этгээдийг хохироох нь бий. Үүнийг өнгөр­сөн хугацаанд Захир­гааны хэргийн шүүхээр шийдвэрлүүлсэн асуудалд хэн буруудсанаас харж болох юм. Бүр тодруулбал, Захиргааны маргааныг шийдвэрлэхэд дийлэнх хувьд нь төрийн байгууллага болон Засгийн газар түүний харъяа байгууллагын буруу шийдвэрээс улбаалан хохирсон нь тогтоогдсон байдаг юм байна. Тэгэхээр энэ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар Засгийн газар болон түүний харъяа байгууллагуудыг Захир­гааны хэргийн шүүхийн харъяалалаас гар­гаж байна хэ­мээн өмгөөлөгч Х.Баасанжаргал хэлэв. Өөрөөр хэлбэл, тэдгээр байгуул­лага иргэн, аж ахуйн нэгжийн эрх ашгийг хөндсөн шийдвэр гар­гасныг мэдүүлэх газаргүй болгож буй гэнэ. Цаашилбал, 10 гаруй жилийн түүхтэй Захиргааны хэргийн шүүхийг “нурааж” байгааг хуульч, өмгөөлөгчид онцолж байна. Аливаа зүйлийг хийхдээ шинэчилж, сайжруулж, урагш тэмүүлэх учиртай. Гэтэл энэ удаад Захир­гааны ерөнхий хуульд оруу­лахаар зэхэж буй нэмэлт, өөрчлөлт нь ух­ралт болсныг тэд тодотгов.   ӨМЧ ХУВЬЧЛАЛ БА ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ   Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрч­лөлт оруулах төслийн хэлэлцүүлгийг Монголын хуульчдын холбоо өнгөрсөн пүрэв гаригт зохион байгуулсан юм. Энэ үеэр хуульчид “Ухралт” хийж болохгүй хэмээн энэ удаагийн өөрчлөлтийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн. Түүнчлэн Хуульчдын форумын үеэр ч энэ асуудлыг хэлэлцсэн юм. Бушуу туулай борвиндоо баастай гэдэг шиг яаруу, сандуу, үндэслэл муутай хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах гэж улайрч байгаа аж. Тухайлбал, Эрдэнэтийн 49 хувийг худалдан авсан маргаан шүүхээр хэлэлцэгдэж байгаа. Өмнө нь Засгийн газар ялагдаж байсан. Энэ удаад ялалт байгуулахын тулд ийм алхам хийж байна гэж харагдаж буй. Нөгөөтэйгүүр өмч хувьчлалын талаар ярьж байгаа энэ үетэй давхцаж буй нь ч хүмүүсийн хардлагыг дагуулж байна. Өөрөөр хэлбэл, хувьчлах асуудлыг хэлэлцэхэд ямар  нэг саад учруулахгүй байх алхам гэх хардлага бас байгаа юм. Хэрэв энэ хуульд өөрчлөлт орчихвол Захиргааны хэргийн шүүхэд маргаантай явж байгаа Засгийн газар болон түүний харъяа яам, агентлаг мөн төрийн байгууллагатай холбоотой маргаан цуцлагдах аж. Ингэснээр тендер, концесс зэрэг асуудлууд дахин хуваарилалтад орох болно гэдгийг ч форумын үеэр хүмүүс ярьж байв. Энэ хуульд өөрчлөлт орсноор бизнесийнхэнд илүү халтай. Мэдээж иргэдэд ч хамаатай. Бид эдийн засгийн хямралаас арайхийн “мултарч” хэсэгхэн амсхийж байгаа. Гэтэл татвар төлөгчдийн мөнгөөр  цалинжиж бас “тансагладаг” эрх мэдэлтнүүд барьцаа ахиулж, арга нь нарийсч хууль өөрчлөх замаар хувийн хэвшлээ боомилж байгаа нь харамсалтай. Түүнчлэн Захиргааны ерөнхий хууль нэмэлт, өөрчлөлт оруулан батлахаар улайран зүтгэж буй хууль санаачлагчид иргэний эрх ашиг чухал уу, төрийнх чухал уу гэдгийг эргэн сайтар бодох биз ээ.   Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

9 цаг 42 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

9 цаг 53 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

9 цаг 57 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

10 цаг 4 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

18 цаг 14 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

18 цаг 14 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

18 цаг 14 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Уржигдар 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Уржигдар 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Уржигдар 06 цаг 00 мин