Урт хугацааны бодлого боловсруулах ач холбогдол

2018-06-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
ЯМАШИТА МАМОРУ Төслийн ахлах зөвлөх   Энэ дугаарт, тэтгэврийн даатгалын бодлого боловсруулалтад урт хугацааны  өөрчлөлтийг тусгасан урьдчилсан тооцооллыг тусгах нь ямар ач холбогдолтой талаар тайлбарлая. Бид 50 жилийн дараа ямар ерөнхийлөгчтэй байх, эсвэл долларын ханш хэд болохыг таамаглах боломжгүй. Харин 50 жилийн дараа хэдэн настай байхаа хүн бүр мэднэ. Өөрөөр хэлбэл улс төр, эдийн засгийн талаар урт хугацааны таамаг дэвшүүлэхэд хэцүү боловч өөрийн насыг “зөвөөр” урьдчилан тооцоолох бүрэн боломжтой. Иргэдийн төлж буй шимтгэлийг ирээдүйд тэтгэвэр болгон олгохдоо урт хугацааны хэтийн төлвийг сайтар тооцох нь чухал байдаг. Шимтгэл олон жил төлсөн атлаа  тэтгэврээ авч чадахгүй бол хэцүү. Тийм ч учраас даатгалын байгууллага урт хугацааны өөрчлөлтийг урьдчилан тооцох хэрэгтэй болдог. 50 жилийн дараах асуудлыг тухайн үед нь шийдье гэж орхих нь томоохон эрсдэл дагуулдаг гэдгийг Японы жишээ харуулсан байдаг. Доорх графикт, Японы өндөр насжилтын хувийн өөрчлөлтийг үзүүлсэн бөгөөд 50 жилийн өмнөх буюу 1960-аад онд насжилт 5.7 хувьтай байсан бол одоо 26.7 хувь болтлоо өссөн байна. Тухайн үед бүх иргэдийг тэтгэврийн даатгалд хамруулах бодлогыг боловсруулсан хэдий ч тэр үед тооцоолж байсан насжилтын хувьтай харьцуулахад, өнөөдөр насжилт хамаагүй нэмэгдсэн. Энэ нь төрөлтийн тоо таамаглаж байснаас багассантай холбоотой. Одоогоор Монгол Улсын насжилтын хувь 1960-аад оны Японыхоос ч бага боловч ирээдүйд графикт үзүүлсэнчлэн улам нэмэгдэх төлөвтэй байна. “50 жилийн дараа та хэдэн настай болох вэ?” Энэ асуултад хариулж байгаа л бол ирээдүйд насжилт ямар түвшинд хүрэхийг урьдчилан таамагласны үндсэн дээр бодлого боловсруулах шаардлагатай. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

9 цаг 42 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

9 цаг 52 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

9 цаг 57 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

10 цаг 4 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

18 цаг 13 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

18 цаг 13 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

18 цаг 13 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Уржигдар 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Уржигдар 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Уржигдар 06 цаг 00 мин