Уул уурхайн баялгийг монгол брэнд болгоё гэв

2018-06-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.БАЯР Монгол Улсад Үндэсний брэндингийн зөвлөл байгуулагдаад олон улсад нэр хүнд бүхий байгууллага болж хөгжсөн тухай “Эдийн засгийн чуулган -2018” үеэр танилцуулж байв. Тус байгууллагаас жуулчид тухайн орныг ямар шалгуураар үзэх гэж ирдгийг дөрвөн зүйл дээр л сэтгэл татагддаг гэдгийг тогтоожээ.Эхлээд ямар нэгэн худалдан авалт хийхээр ирдэг гэнэ. Харин худалдаанд Монгол Улсын язгуур мөн чанарыг агуулсан үндэсний бүтээгдэхүүн байх ёстой. Хоёрдугаарт, амттай хоол идэх гэж ирдэг бол гуравдугаарт сэтгэлд нийцсэн эвентүүдийг үзэхийг хүсдэг.  Хамгийн сүүлд нь зочид буудлын тав тухтай байдлыг мэдрэх гэж ирцгээдэг.Тиймээс Монголынхоо аялал жуулчлалын брэндинг эдгээр дөрвөн ангилалаар шалгаруулалт хийхээр төлөвлөж байгаа тухай “Монгол Улсын Брэндийнгийн хөгжил “ ТББ-ын тэргүүн Б.Батгэрэл энэ үеэр онцолж ярьсан юм. Түүнчлэн үндэсний брэндээс зайлшгүй ярих зүйл бол Монголын ард түмэн тархиндаа байгаа “хогоо” цэвэрлэж,  бие биедээ хүндэтгэлтэй хандаж, аз жаргалтай амьдарч байгаа дүр төрхийг гадаадын зочид харсанаар биднээр бахархаж, маш таатай орчин юм байна гэдгийг мэдэрснээр дэлхийд манай улсын таниулдаг байх нь. Нөгөө талаар аль нэг компани гадаадад бүтээгдэхүүнээ таниулах бол эхлээд Монгол улсаа таниулах ажил 80 орчим хувийг эзэлдэг. Энэ танилцуулагад  гол борлуулах брэнд 20 хувийг л эзэлдэг байх жишээтэй. Тиймээс брэндингийн стратегийг өөрчлөх шаардлага бий болсон. Монголыг сайн мэдэх  Сибирь, Өвөрмонголын зах зээлд 50 орчим сая хүнд таниулах ажлыг хийхэд бас л дээрх асуудал тулгардаг” гэж “АПУ” компанийн гүйцэтгэх захирал ярьж байв. Нөгөөтэйгүүр, Монгол хүний хариуцлагагүй байдал муугаар нөлөөлдөг. Тухайлбал, хөрш орнуудад манайхан гэмт хэрэгт ихээр холбогддог. Энэ нь бидэнтэй хамтын ажиллагаатай компаниудад сөргөөр нөлөөлдөг. Тиймээс брэндингийн тухайд эхлээд монгол хүндээ төвлөрч ажиллах нь чухал.  Монгол Улсын аж үйлдвэрлэлийг 10 хувиар өсгөхөд асар их хөрөнгө, цаг хугацаа шаардагдана. Харин брэндингээ эвтэйхан хийчих юм бол 10 хувийн өсөлтөө хөнгөхөн гаргах боломжтой. Тэгэхээр брэндингээр юу зарах вэ гэдгээ зайлшгүй тодорхойлох шаардлагатай. Үүнд, хүнс хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээ бүс нутагтаа гаргах,  аялал жуулчлалаа хөгжүүлэх түүнчлэн уул уурхайгаа борлуулах юм. Дөрөвдэх нь монгол хүний натур байдалд тохирдог  залуучуудад эдийн засгийн асар их тэлэлт авчрах салбар бол /crypto economics / юм. Өөрөөр хэлбэл монгол хүний оюун санааг экспортлох явдал. Ийм үндсэн дөрвөн салбар дээр ажиллах шаардлагатай. Энэ хүрээнд Засгийн газар гурван тулгуурт бодлогодоо тусгасан гэж Үндэсний бодлогийн хөгжлийн газрын дарга Н.Дэмбэрэл Монгол Улсын брэндингийн хөгжил форумын үеэр тодотгосон. Монголын үндэсний судалгааны компани болох  “МMGC”-ийг үүсгэн байгуулагч Д.Бум-Эрдэнэ “ Монгол Улсын брэндингийг хийснээр олж байгаа орлогийг харах ёстой. Дэлхийд жил бүр  ТОП 100 брэнд, компанийг жагсаадаг. Үүнээс ТОП 10 брэнд АНУ-ынх. Үлдсэн нь Германы “Бенз”, Японы “Тоёото”, Солонгосын “Самсунг”. “Appel” компанийн жилийн орлого 240 орчим тэрбум ам.доллар. Энэ нь манай эдийн засгийг 24 дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгө. Тэгэхээр манайх олон улсад зардаг бүтээгдэхүүнтэй. Тэр мөнгийг эдийн засагтаа оруулдаг байх нь бидний зорилго. ТОП брэндингийн 25-ийнх нь зар сурталчилгаандаа зарцуулсан зардлыг харж байхад хамгийн багадаа 450 сая ам.доллар зарцуулсан байх юм. Тэр бол “будвайзер”. “Appel” гэхэд 550 сая ам.долларыг зарцуулдаг. Тэгэхээр ийм  их мөнгийг Засгийн газар гаргаж чадахгүй. Хувийн хэвшил хийх үү гэдэг одоогоор боломжгүй. Тиймээс хүссэн хүсээгүй зарж болох бүтээгдэхүүн уул уурхайгаас гаргах нүүрс юм. Эхлээд энэ брэндингийг хийхийн тулд төр нь тогтвортой хууль эрх зүйн орчин нь таатай байх ёстой. Орж ирсэн орлогоороо дараагийн брэндингээ хийх, эдийн засгаа солонгоруулах хэрэгтэй. Тиймээс одооноос зарж болох бүтээгдэхүүнээ тодорхойлоод түүнийгээ паралель байдлаар авч явах шаардлага үлдэж байна” гэв. Эцэст нь экспортын бүтээгдэхүүнээр брэндинг хийх, хөрөнгө оруулалт татах бүтэц Засгийн газарт  байхгүй байгаа нь энэ бүгдийг хийх боломжгүй. Тиймээс энэ бүтэцийг байгуулах шаардлагатайг Монголын марктенгийн холбооны ерөнхийлөгч Ш.Алтанбагана  онцолсон. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

9 цаг 44 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

9 цаг 55 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

9 цаг 59 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

10 цаг 6 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

18 цаг 16 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

18 цаг 16 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

18 цаг 16 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Уржигдар 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Уржигдар 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Уржигдар 06 цаг 00 мин