Кристин Жэнвэй Чианг: Монголын эдийн засаг Канад, Хятадаас хэт хараат эмзэг байна

2018-05-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ “Монголын эдийн засгийн чуулган – 2018 “Хүчээ нэгтгэе” уриатайгаар Төрийн ордонд үргэлжилж байна.  Хоёр өдөр үргэлжлэх форумд Төрийн тэргүүнүүдээс гадна, сайд дарга, хувийн хэвшил, аймгуудын Засаг дарга нар оролцож өргөн бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулагдаж буй юм. Чуулганыг нээж Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэлсэн юм. Мөн чуулганы эхэнд Дэлхийн банкны  Хөрөнгө оруулалтын орчин худалдаа, өрсөлдөх чадварын газрын захирал Кристин Жэнвэй Чианг "Хөрөнгө оруулалтын бодлого: Олон улсын чиг хандлага ба Монгол Улсын боломж" сэдвээр илтгэл тавихдаа “Монгол Улсын хөрөнгө оруулалт нэг салбарт төвлөрсөн байна.Ялангуяа, нийт хөрөнгө оруулалтын ⅔ нь Канад болон БНХАУ-ынх байгаа нь эдийн засгийг хэт хараат ба эмзэг харагдуулж байна.  Монгол Улс Уул уурхайн бүтээгдэхүүн боловсруулах, хөдөө аж ахуй, цахим худалдаа болон аялал жуулчлал гэсэн салбарт хөрөнгө оруулалт татвал эдгээр нь Монгол Улсын өрсөлдөх боломжтой салбарууд гэж харж байна.  Үндэстэн дамнасан 700 гаруй корпорацийн захирал дунд улс орнуудад хөрөнгө оруулахад юуг анхаарах хэрэгтэй талаар судалгаа явуулахад тэд зах зээлийн хэмжээ, тогтвортой тийм ч чухал биш болохыг хэлсэн. Харин улс төрийн тогтвортой байдал чухал бөгөөд валютын урсгалыг Засгийн газраас хязгаарлах, хөрөнгө оруулалтыг нийгэмчлэх буюу улсын орлого болгох зэрэг нь хөрөнгө оруулагчдыг хамгийн ихээр эмзэглүүлдэг гэж хариулсан. Хөрөнгө оруулагчийг хааж, боох нь нэг хөрөнгө оруулагчийн эсрэг ажиллагаа биш, бусад хөрөнгө оруулагчдыг болгоомжлох нөхцөлд хүргэдэг.  Монгол Улсын хувьд хөрөнгө оруулагчдыг дэмжихэд анхаарах хамгийн гол зүйл нь бодлогын томоохон өөрчлөлтийг гэнэт хийхгүй байх явдал. Хөрөнгө оруулалтыг хариуцсан мэргэжлийг байгууллага алга.  Эдийн засгийн чуулган шинэ нөхцөлийг бүрдүүлэх сайхан талбар болно гэж найдаж байна” гэдгийг онцоллоо. Эх сурвалж: www.polit.mn  
Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

9 цаг 44 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

9 цаг 54 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

9 цаг 59 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

10 цаг 6 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

18 цаг 15 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

18 цаг 15 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

18 цаг 15 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Уржигдар 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Уржигдар 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Уржигдар 06 цаг 00 мин