НӨАТ-ын илүү төлөлтийг хэдхэн компанид их хэмжээгээр буцаан олгожээ

2018-05-15
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.СОЛОНГО “Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын хэрэгжилт, үр дүн” сэдвээр хийсэн аудитын дүгнэлтийг Үндэсний аудитын газраас олон нийтэд ил тод болгожээ. Ерөнхийдөө НӨАТ-ын буцаан олголтын бодлогыг хэрэгжүүлэх зорилго бүрэн биелээгүй, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, эрх тэгш зарчмыг хангах, дэвшилтэт техник технологи ашиглах шаардлага байгааг тайланд дурдсанаас гадна анхаарал татсан хэд хэдэн дүгнэлт байлаа. Жилийн борлуулалтын орлого нь 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн хувь хүн, хуулийн этгээдийг албан татвар суутган төлөгчөөр тодорхойлдог. Тэгвэл хуульд заасан шаардлагыг бүрэн хангаагүй, уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, агаарын тээврийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг цөөн хэдхэн компанид НӨАТ-ын илүү төлөлтийг тогтмол, их хэмжээгээр буцаан олгосон нь татварын тэгш, шударга байх зарчмыг алдагдуулсан байна гэж аудиторууд дүгнэжээ. Тодруулбал, 2015-2016 онд нийт илүү төлөлттэй албан татвар суутган төлөгчдийн 0.9 хувь буюу 147 нь НӨАТ-ын илүү төлөлтөө баталгаажуулж, буцаан авах хүсэлт гаргасан бөгөөд үүний дотор нэг тэрбум төгрөгөөс дээш илүү төлөлттэй хүсэлт 2015 онд 40.6 хувь, 2016 онд 73.3 хувийг эзэлдэг байж. Энэ нь НӨАТ-ын буцаалт авахад хугацаа их зарцуулдаг, шат дамжлага олон, зардал их гардаг болон тэдний татварын боловсрол бага, буцаалт авах эрхтэйгээ мэддэггүй зэргээс шалтгаалж байна. Тиймээс тэдэнд хүсэлт гаргах боломжийг нь бүрдүүлэх, дэвшилтэт технологи нэвтрүүлэх,илүү төлөлтийг хянаж, баталгаажуулах ажлыг шуурхай болгох шаардлага байгааг онцолжээ. 2016 онд НӨАТ-ын илүү төлөлттэй 9303 татвар төлөгч байхад тэднээс ердөө 79 нь хүсэлт гаргасан байгаа нь дээрх шаардлагыг батална.   0 ХУВИЙН ТАТВАР НОГДУУЛЖ, БУЦААЛТ АВАХ НЬ НӨАТ-ын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т заасан бараанд 0 хувиар албан татвар ногдуулахаар заасныг үндэслэн 2015-2016 онд экспортын үйл ажиллагаа эрхэлдэг “Энержи ресурс”, “Шим технолоджи”, “Ачит ихт”, “Хангад эксплорэйшн” компаниуд уул уурхайн эцсийн бүтээгдэхүүн борлуулсны орлогод, “МИАТ” компани агаарын тээврийн үйл ажиллагааны борлуулалтын орлогод 0 хувь ногдуулж, илүү төлсөн НӨАТ-ын буцаалтыг олон удаагийн давтамжтайгаар, их хэмжээгээр авчээ. Зөвхөн энэ компаниудын авсан 78.5 тэрбум төгрөг нь нийт буцаалтын 42.1 хувийг эзэлсэн байна. Тиймээс илүү төлөлтийг салбараар нь ангилж олгох, борлуулалтад 0 хувь ногдуулж байгаа татвар төлөгчийн буцаан олголтыг иргэдийн буцаалттай адил хэмжээгээр буюу хоёр хувь болгох, тухайн компанийн улсын татварт төлсөн татварын 30 хувиас хэтрүүлэхгүйгээр НӨАТ-ын буцаан олголтыг хийх зэрэг саналыг аудитын баг гаргасан байна.   ГРУПП КОМПАНИУДЫН ХООРОНД ҮНДЭСЛЭЛГҮЙ ГҮЙЛГЭЭ ХИЙЖ БАЙНА Хамаарал бүхий этгээдийн хооронд хийгдсэн гүйлгээг иж бүрэн шалгадаггүйгээс татвараас зайлсхийх зорилгоор зах зээлийн үнээс доогуур эсвэл өндөр үнээр хоорондоо гэрээ байгуулан НӨАТ-тай худалдан авалтыг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн байж болзошгүй ажээ. Үүнд судалгаа хийж үзэхэд “Энержи ресурс” компанийн 2014-2016 оны хооронд хийсэн нийт гүйлгээний 12-41 хувь нь хамааралтай этгээдүүд буюу групп компаниудын хооронд хийгдсэн байна. Мөн “Витафит инвест” компани 86 хувь, “Шим технолоджи” компани 79-92 хувь, “Ар ди си си” компани 98 хувь, “Тавантолгой транс” компани 46 хувь гэсэн дүнтэй байна. Тиймээс эдгээр компаниудын НӨАТ-ын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах шалгалтыг иж бүрнээр буюу групп компаниудыг бүгдийг нь хамруулан хийж, Үндэсний аудитын газарт үр дүнг ирүүлэхийг зөвлөжээ.   БАРИЛГЫН САЛБАРТ НӨАТ-ЫН БУЦААЛТЫГ ОЛГОХГҮЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ Барилгын салбарын борлуулалт тодорхой хугацааны дараа хүлээн зөвшөөрөгддөг онцлогтой тул үйл ажиллагаа явуулж байгаа албан татвар суутган төлөгч нарт илүү төлсөн НӨАТ-ын буцаалтыг олгохгүй байх эрх зүйн зохицуулалтыг бий болгох нь зүйтэй гэж аудитын багийнхан дүгнэжээ. 2015-2016 онд барилга угсралтын үйл ажиллагаа эрхэлдэг зургаан компанид нийт 5.4 тэрбум төгрөгийн илүү төлөлтийг буцаан олгож, улсын төсвийг үр ашиггүй зарцуулсан байна гэв. Түүнчлэн аудитын явцад Татварын алба Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн зургадугаар зүйлийн 6.3-т “Энэ хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор хувь хүн, хуулийн этгээд хуульд заасан татварын төрлөөр илүү төлөлт тайлагнах, улс, орон нутгийн төсвөөс аливаа авлага үүсгэхийг хориглоно” гэж заасныг зөрчин илүү төлсөн НӨАТ-ын буцаалтыг олгосон эсэхийг тодруулах зорилгоор буцаалт авсан албан татвар суутган төлөгчид татварын ямар төрлөөр ил тодын тайлан гаргасан талаарх мэдээллийг авах хүсэлт удаа дараа гаргасан боловч ирүүлээгүй байгаа. Тиймээс Татварын алба илүү төлсөн, ил тодын тайлан гаргасан эсэхийг хянахгүйгээр буцаалтыг олгосон байх эрсдэлтэй тул хууль хяналтын байгууллагаар шалгуулах шаардлагатайг онцолжээ.   Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

9 цаг 43 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

9 цаг 53 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

9 цаг 58 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

10 цаг 5 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

18 цаг 14 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

18 цаг 14 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

18 цаг 14 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Уржигдар 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Уржигдар 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Уржигдар 06 цаг 00 мин