Хонины ноосоор барилгын дулаалгын материал үйлдвэрлэгч “Эко ноос”

2018-04-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.БАЯР “Зууны мэдээ” сонин Барилга бүтээн байгуулалт булангаараа барилгын салбарын шинэ технологи, шилдэг бүтээгдэхүүн, чанартай үйлчилгээний талаарх цогц мэдээллийг уншигчдадаа хүргэж байгаа билээ. Бид энэ дугаартаа “Эко ноос” компанийн үйл ажиллагааг онцолж байна.   Хонины ноосоор  барил­гын дулаалгын  материал үйлдвэрлэг­ч “Эко ноос” компани 2011 онд Дархан-Уул аймагт байгууллагдсан байна. Дулаалгын олон материал байдаг хэдий ч хонины ноосон дулаан тусгаарлагчыг одоогоор “Эко ноос” компани үйлд­­вэрлэж байна. Ноос нь химийн бодис огт агуулаагүй бөгөөд харин эсрэгээрээ химийн элементүүдийг өөртөө шингээн цэвэршүүлэх үүргийг гүйцэтгэж цэвэр агаарыг сайн нэвтрүүлдэг ажээ. Дулаан тусгаарлах материалыг хортон шавьж­наас хамгаалах зорилгоор далайн давс ашигладаг юм байна. далайн давс нь хүн ба байгальд аюулгүйн дээр дулаан тусгаарлах өндөр чадвартай хэмээн үйлдвэрлэгч онцлов. Монгол хонины ноос­ны бүтцийн онцлог нь хөндий голтой үсний ширхэгүүд их хэмжээтэй байдаг учраас дулааныг сайн тусгаарладаг. Нэг килограмм хуурай ноос 960 килоджоул дулаан ялга­руулдаг гэж тус үйлд­вэрийн маркитенгийн мэр­гэжилтэй Б.Оюун­сүрэн ярьсан юм. Мөн тэд 2016 оноос хонины ноосон хөнжил, гудас үйлдвэрлэж эхэл­сэн байна. Мал аж ахуйн уламж­­лалт хэрэгцээг ор­чин үеийн дэвшилтэт техно­логиор боловсруулж бай­гаагаараа бусад дулаан тусгаарлагчаас давуу тал­тай. Гэр хороолол, байшинд амьдардаг хэрэг­лэгчдэд зориулж банкны ногоон зээлд урьдчилгаа төлбөргүйгээр худалдан авах боломжийг олгож байгаа аж.   Хаяг: Дархан-Уул аймаг, Дархан сум XIII баг, Өмнөд үйлдвэрийн район Майл: info@ecowool.mn Утас: +976-70373763   Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Мэдээлэл авий
Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

9 цаг 44 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

9 цаг 54 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

9 цаг 59 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

10 цаг 6 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

18 цаг 15 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

18 цаг 15 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

18 цаг 15 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Уржигдар 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Уржигдар 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Уржигдар 06 цаг 00 мин