Украйны ашиг хүртэгч  эздийг ил болгосон туршлагыг хуваалцав

2018-04-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.БАЯР Олборлох Үйлдвэрийн ил тод байдлын санаачлагыг /ОБИТБС/ хэрэгжүүлж байгаа Монгол Улсын туршлагыг судлах зорилгоор Украйн улсын олон талт оролцогчдын ажлын хэсгийн гишүүд энэ сарын 11-13-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна. Туршлага солилцох уулзалт, сургалт өнөөдөр /04.12/ “Нээлттэй нийгэм форум”- д боллоо. Уулзалтад Украйны Төрийн сангийн дарга, Иргэний нийгмийн сүлжээ байгууллагын төлөөлөл, “Дикси” группын тэргүүн, Монголын Олборлох үйлдвэрлэлийн засаглалыг сайжруулах төслийн баг, Нээлттэй нийгэм форумын засаглалын мэргэжилтэнүүд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Байгалийн баялагийн засаглалын хүрээлэн, АТГ, Иргэний нийгмийн байгууллага, Уул уурхайн ассоциация, Сэтгүүлчдийн эрэн сурвалжлах багийн төлөөлөл оролцлоо. Хоёр орны ОҮИТБС-ыг хэрэгжүүлж байгаа туршлага үр нөлөөг сонсож  хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Түүнчлэн Монгол Улс дахь олборлох салбарын гэрээний ил тод байдлын танилцуулагыг сонсов. Уулзалтын төгсгөлд Украйн улсад ашиг хүртэгч эцсийн эздийг ил болгосон туршлага, сургамжыг сонсож хэлэлцүүлэг өрнүүлсэн нь сонирхол татаж байв. Украйн хувийн бизнес хийж буй иргэн, компанийн эздийн жагсаалтыг түүний үр хүүхэд, хамаатаны хамтаар регистрийн дугаараар нь жагсаалт гаргаж бүртгэлжүүлсэн байна. Энэхүү жагсаалтыг хийхээс өмнө хуульдаа нарийвчлан тусгаж өөрчлөлт хийжээ. Тус жагсаалтад мэдээллээ ирүүлээгүй аж, ахуйн нэгж 325 ам.долларын торгууль төлдөг аж. Гэвч одоогоор хэн ч торгууль төлөөгүй байна. Энэ нь торгуулаас айсандаа биш нэр хүндэд нь нөлөөлөх учраас жагсаалтад мэдээллээ оруулах нь дээр гэж үздэг хэмээн Украйны ОҮИТБС-ын Олон улсын удирдах хорооны гишүүн Александр Орловский ярьсан юм. Олборлох байдлын ил тод байдлын санаачлага нь байгалийн баялгийг зөв засаглах чиглэлээр татвар төлөлт, тусгай зөвшөөрөл олголт, гэрээ, олборлолт, борлуулалт, эрх зүйн орчин, орон нутгийн шилжүүлэг,хандив дэмжлэггэх зэрэг цогц мэдээллийг ил тод болгодог төр хувийн хэвшил, иргэний нийгмийн дэлхийн түншлэл юм. Тус санаачлагад Монгол улс 2006 онд Зсагийн газрын тогтоолоор нэгдэн орж, 12 дахь жилдээ хэрэгжүүлж байна. Эх сурвалж:www.polit.mn  
Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

9 цаг 44 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

9 цаг 54 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

9 цаг 59 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

10 цаг 6 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

18 цаг 15 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

18 цаг 15 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

18 цаг 15 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Уржигдар 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Уржигдар 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Уржигдар 06 цаг 00 мин