“Монгол базальт” компани чулуунаас дулаан ялгаруулж байна

2018-04-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.БАЯР “Зууны мэдээ” сонин Барилга бүтээн байгуулалт булангаараа барилгын салбарын шинэ технологи, шилдэг бүтээгдэхүүн, чанартай үйлчилгээний талаарх цогц мэдээллийг уншигчдадаа хүргэж байгаа билээ. Бид энэ дугаартаа  “Монгол базальт” компанийн үйл ажиллагааг онцолж байна.   Галд шатдаггүй, усанд нордоггүй, хөвөн хөөс шиг хөнгөн атлаа дуу чимээ, дулаан хүйтнийг тусгаарладаг “шидэт” хана туургатай барилга байшингууд нийслэлд олноороо сүндэрлэх болов. Учир нь монгол­чууд саяхан галт уулын магмын халуун хайлмагийн царцдасаас тогтсон базальт чулуунаас “Basaltwool” брэндийн чулуун хөвөнг гарган авч, түүгээрээ барилгын материал үйлдвэрлэж эхэлжээ. Инженер, технологич Л.Ариунболд Дани, Орос, Хятад болон Европын улс орнуудын туршлага судалсаны үндсэн дээр Манай улсад чулуун хөвөн үйлдвэрлэх төслийг 2005 онд боловсруулж “Монгол базальт” компанийг үүсгэн байгуулсан байна. Хүн амьдралынхаа 70-80 хувийг ямар нэг барилга байгууламж дотор өнгөрөөдөг. XXI зууны хүмүүсийн амьдралын энэхүү хэвшлийг  нэгэнт өөрчлөх боломжгүй учраас халуунд сэрүүн, хүйтэнд дулаан, гал усны аюулаас бүрэн хамгаалагдсан, дуу чимээгүй, эрүүл мэндэд хор нөлөөгүй материалаар баригдсан байшин л эрэлт хэрэгцээ болоод байна. Үүнийг “Монгол базальт” компани чулуун хөвөнгийн тусламжтай­гаар шийдэж эхэллээ. Базальтаар зөвхөн барил­гын материал төдийгүй галд шатдаггүй даавуу, уураг, эрдэс хөвөн, мяндсан утас, ширэм, дулаалгын материал  гээд л гарт баригдах эдлэл хэрэглэл бүхнийг хийх боломжтойн зэрэгцээ ногоон ургамлын тариа­лал­тад хүртэл ашигладаг ажээ. Тэр ч байтугай сүүлийн үед галт уулын чулуугаар хийсэн гоёл чимэглэлийн зүйлс нь энергийн эмчилгээний нэг төрөл болжээ. Мөн базальтаас гаргаж авсан төмөр утсан  сараалж, мяндаслаг хавтанг төмөр замын дэр мод юм уу асфальтан замын дор дэвсвэл зам эвдэрч цөмрөхгүй бат бөх болдог гэнэ.  

Дэлгэрэнгүй мэдээл­лийг та бүхэн тус компаний http://www.rockwool.mn/ вэб хуудаснаас уншаарай. Холбоо барих:

Утас:99076695

  Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

9 цаг 43 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

9 цаг 53 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

9 цаг 58 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

10 цаг 5 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

18 цаг 14 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

18 цаг 14 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

18 цаг 14 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Уржигдар 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Уржигдар 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Уржигдар 06 цаг 00 мин