Хуучин хэв хашмалаа шинэчлүүлээрэй

2018-04-10
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ОЮУН “Зууны мэдээ” сонин “Барилга бүтээн байгуулалт” булангаараа барилгын салбарын шинэ технологи, шилдэг бүтээгдэхүүн, чанартай үйлчилгээний талаарх цогц мэдээллийг уншигчдадаа хүргэж байгаа билээ. Бид энэ дугаараатаа “ТАСО” компанийн нэвтрүүлсэн хэв хашмалын шинэ дэвшилтэт технологийг онцоллоо.   Монголын анхны хэв хашмалын үйлдвэр “ТАСО” компани БНСУ-ын шинэ дэвшилтэт тех­­­­ноло­гийн тоног төхөө­рөмжийг хэв хашмалынхаа үйлдвэрт нэвтрүүлжээ. Хэв хашмал хуучрахаар сэргээж чадахгүйгээс агуулахад удаан хугацаагаар хадгалдаг. Эцэст нь төмрийн хогонд өгөх нь элбэг тохиолддог. Энэ нь санхүүгийн хувьд ч үргүй зардал болж буйг барилгын салбарынхан ярьж байна. Тиймээс “ТАСО” компани төмрийн үртсээр буудаж хэв хашмалыг шинэчилдэг тоног төхөөрөмжийг суурилуулжээ. Ингэснээр хуучин хэв хашмалыг өндөр даралтат төмөр үрлээр буудаж шинэчилдэг байна. Дэвшилтэт технологи Монголд нэвтэрснээр барилгын компаниудын зардлыг хэмнэж буйг салбарынхан онцолж байв. Өөрөөр хэлбэл, өмнө нь хэрэглэх боломжгүй байсан хэв хашмалыг шинэ мэт болгож засварласнаар зардлыг бууруулж буй гэж. “ТАСО” хэв хашмалын үйлдвэрийн хувьд БНСУ-ын хэв хашмал, дагалдах эд ангиуд болох дотор, гадна булан, тай зэргийг шинээр үйлдвэрлэх технологийг Монголдоо амжилттай нутагшуулж, зах зээлд нийлүүлж байгаагаа дуулгасан юм. Мөн тус компани дурын хэмжээтэй, тусгай хэв, тунелийн ханч панел зэргийг анхан шатнаас нь суурь машин дээр боловсруулан үйлдвэрлэж байгаа аж. Хэв хашмалаар барилга барьдаг бүрэн цутгамал хийц нь өндөр бүтээмжтэй, санхүүгийн болон цаг хугацааны хэмнэлтэйгээрээ онцлог. Түүнчлэн хог хаягдал багатай, байгальд ээлтэй барилга угсралтын хүлээн зөвшөөрөгдсөн технологи юм. Монголдоо үйлдвэрлэсэн, буух эзэнтэй буцах хаягтай чанар сайтай, удаан эдэлгээтэй хэв хашмалыг импортын үнээс доогуур үнээр худалдаж авах, хуучин пумаа хурдан шуурхай засварлуулах, хэв хашмал түрээслэх зэрэг үйлчилгээг “ТАСО” компаниас авч болно хэмээн ерөнхий захирал Т.Отгонбаяр онцлов. Үргэлж хэрэглэгчдээ дээдэлж, үйлдвэрлэлийн дэвшилтэт технологийг Монголдоо нэвтрүүлэн ажиллах уриатай компаниас хэв хашмалтай холбоотой бүхий л үйлчилгээг авахыг барилгын салбарынханд уриалж байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

10 цаг 34 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

10 цаг 45 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

10 цаг 49 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

10 цаг 56 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

19 цаг 5 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

19 цаг 5 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

19 цаг 5 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Уржигдар 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Уржигдар 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Уржигдар 06 цаг 00 мин