Путин шиг сэтгэж, Ши Жиньпин шиг хөдөл

2018-04-09
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ж.ЦОГЗОЛМАА Түүнийг дэлхий хам­гийн хүчирхэг хүн гэж хардаг. Яагаад гэвэл хүн ам суурьшсан манай гариг­ийн нийт газар нутгийн наймны нэг хэсгийг бүрхэж буй энэ том эзэнт улсыг улиран удирдаж буй нь үүний өнгөц баталгаа. Харин цаашилбал, тэр АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын томоохон холбоотон. Д.Трампыг төрийн тэр­гүү­нээр сонгогдоход ихээхэн нөлөө үзүүлсэн хэмээх хардлага түүнийг тойроогүй ч тэр хүчтэй хэвээрээ л байна. Оросуудын туулж өнгө­рүүлсэн бэрх цаг үеийн гэрч нь бас тэр үеийг үдэж гаргасан чухал хүмүүсийн нэг нь Путин. Байгалийн хийн хамгийн их нөөцийг агуулдаг, нефтийн үүцээрээ дэл­хийд наймдугаарт би­чигддэг. Ийм улс орон ядуу амьдарч болно гэж үү. Мэдээж, Путин байгаа цагт л лав үгүй. Тэр ийм мессэжийг иргэддээ өгч чадсан. Путин сон­гогчиддоо хэд хэдэн зүйлийг амлаад байгаа. Нефтийн үнэ 60 ам.долларт хэлбэлзэж буй энэ завшааныг ашиглан хар алтны фирмүүдээ хөл дээр нь босгох, компаниудаа олон улсын хориг арга хэмжээ зэрэг нөлөөллөөс ангид байлгах гарцыг тэр нээнэ гэсэн. Бас ирэх зургаан жилд ядуурлыг 50 хувь бууруулж, өсөл­тийг дэмжсэнээр дундаж өрхүүдийн ачааллыг хөн­гөлөх юм. Мөн дэд бүт­цийн салбар болоод замын бүтээн бай­гуулалтад 11 их наяд рубль буюу 193 тэрбум ам.доллар зарцуулах бол боловсролын салбарт хөрөнгө оруулалтыг нэмнэ. Эдгээр амлалтууд хэв­лэлийн хуудаснаа тод­хон зурайх зуур “Thejakartapost.com” энгийн орос хүмүүсийн амьдралыг тольджээ. Өнгөрсөн сарын 12-нд “Ядуурал, удаашралын дунд Оросын эдийн засгийн өсөлт таагүй байна” хэмээх нийт­лэл хэвлэгдсэн юм. “Үнэ зүгээр л галзуурч байна.Би үүнийг зохи­цуулж дийлэхгүй нь” гэж Москвагийн өмнө зүг дэх Калуга мужийн Малоярославец хотын иргэн, тэтгэвэртээ гар­сан механикч Вячеслав хэлжээ. Гэхдээ оросууд өөрс­дийгөө хүчирхэг болно гэдэгт, илүү сайжирна гэдэгт, хамгийн хүчирхэг гүрэн болно гэсэн итгэлээ алдаагүй. Үүний тод жишээ бол Улаан талбайн сүр жавх­лант дүр төрх, залуу оросуудын итгэл үнэмшил. Одоо өмнөд хөршийн­хөө талаар авч үзье. Хятадууд бол домог. Тэд дэлхийн бүх л зүйлийг үйлдвэрлэж байна. Агуу америкчууд хүртэл “Made in China” шошготой бараа бүтээгдэхүүнийг төрөхөөсөө авахуулаад үхэх хүртлээ хэрэглэж байна. 1.3 тэрбум хүн ам нь манай гаригийн ямар ч үндэстнээс олон тоо. Тоймгүй олон ажиллах хүч компаниудад цалинг бага төвшинд барих боломж олгодог учир үйлдвэрлэлийн зардлыг ч хэмнэдэг. Нэг үгээр хэлэхэд, Хятадын хүчир­хэг эдийн засгийг бүтээсэн хөшүүрэг нь бага зардалтай машины тоног хэрэгсэл болоод багаж төхөөрөмжийн экспорт. Гэхдээ одоо бол луунуудын хувьд гадаад ертөнц тийм ч чухал сэдэв биш болох төлөвтэй. Доройтож буй дэлхийн эдийн эдийн засгийн хурд саарсаар, гаргаж буй экспорт нь ашигтай хувилбар биш болоод байгаа. Ингэхээр дэлхийн хамгийн олон хүн амтай энэ улсыг тэжээх эх үүсвэр нь барууныхан биш харин тэд өөрсдөө болж таарах нь. Ерөнхийлөгч Ши Жиньпин ч үүнд анхаарлаа хандуулж байгаа. Өнгөрсөн долоо хоногт АНУ Хятадын бараа бүтээгдэхүүнд 50 тэрбум ам.долларын татвар ногдуулснаас ганц­хан цагийн дараа хятадууд Америкийн жимс, самар, гахайн мах зэрэг бүтээгдэхүүнд гурван тэрбум ам.долларын тат­вар ногдуулсан юм. Хятадын өмнө байгаа энэ сорилт тэднийг шахаанд оруулахгүй гэж олон эдийн засагч найдаж байгаа. Яагаад гэвэл тэд Ши Жиньпинийг дахин сонгосноороо, түүнд бо­лом­ж олгосноороо Цагаан хэрмийн домогт хаанч­­лалыг үргэлжлүүлнэ гэдэг­­тээ итгэж байгаа. Газрын зургийн тал­ыг эзэгнэсэн хоёр их гүрний дунд амьдарч буй монголчууд бидэнд тэднээс үлгэрлэх зүйлс бишгүй л их байна. Ядаж л хууль тогтоогчдын хувьд бодлогын өвийг хадгалж, цааш үргэлжлүүлэх тэн­хээ, энгийн олон иргэд бидний тухайд хэлсэн ярьсандаа хариуц­лагатай байх, гэр гэртээ Ерөнхийлөгч нь, төрийн тэргүүн нь байж чадах зориг, хариуцлага хэрэгтэй байна. Хятадын валютын нөөц дэлхийд тэргүүлдэг шиг бид хуримтлалаа өрх гэрийнхээ баялгийн нөөц болгож одооноос зэхэх хэрэгтэй байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Оюу толгойн сонсголын тогтоолын төслийг монголын эрх ашгийн талд илүү чамбайруулах чиглэл өгөв

Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өг

7 цаг 34 мин
Монголын Ипотекийн Корпораци “Шилдэг ТоС санхүүгийн байгууллага”-аар шалгарлаа

Монголын Ипотекийн Корпораци ОССК нь “ТоС Холбоо болон зохицуулагч байгууллагууд, салбары

9 цаг 37 мин
ASMMA-ны ерөнхий нарийн бичгийн даргаар МИК ОССК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга сонгогдов

Азийн Хоёрдогч Моргейжийн Зах Зээлийн Холбоо (ASMMA)-ны ээлжит хуралд оролцож, тус холбоо (ASMMA)-ны ерөнхий нарийн бичгийн даргаар МИК ОССК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга сонгогдов.

9 цаг 43 мин
Германы Шпаркассэ банктай хамтын ажиллагааны гэрээ байгуулав

Германы Шпаркассэ банктай хамтын ажиллагааны гэрээ байгуулав. Германы Баушпар Загварыг Монгол Улсад нутагшуулах боломж ба шийдэл хэлэлцүүлгийг МИК ОССК ХХК болон Германы Шпаркассэ банк амжилттай хамтран зохоин байгууллаа. Германы Шпаркассе сангийн шугамаар ХБНГУ-д  туршлага судлав.

9 цаг 44 мин
Япон улсын ногоон орон сууцны стандартын хүрээнд туршлага судлав

Бид Японы орон сууц санхүүжилтийн агентлаг техникийн туслалцааны хамтын ажиллагааны гэрээ байгуулж, манай байгууллагад үзүүлж буй техникийн туслалцааны хүрээнд МИК-ийн төлөөлөл  ажилтан, удирдах албан тушаалтнууд Япон улсын ногоон орон сууцны стандартын хүрээнд туршлага судлав. 

9 цаг 45 мин
Монголын хөрөнгийн зах зээлд нээлттэй арилжаалагдаж буй ХБҮЦ-ны хөрөнгө итгэмжлэн удирдагчаар ажиллаж эхлэв

Энэ онд Монголын хөрөнгийн зах зээлд нээлттэй арилжаалагдаж буй ХБҮЦ-ны хөрөнгө итгэмжлэн удирдагчаар ажиллаж эхлэв. Үүнд, Нэткапитал Эй Би Эс ТЗК,   “Жи Эс Би Актив 1, 2 ТЗК, Ашид Капитал Ассет ТЗК, Си и Си Ая Ассет Ван ТЗК-ийн нийт 128 тэрбум төгрөгийн дүн бүхий ХБҮЦ-нд ХИУ-аар ажиллаж байна. 

9 цаг 46 мин
15,620 зээлдэгчийн орон сууцны ипотекийн зээлийг үнэт цаасжууллаа

МИК Актив 37, 38, 39 Тусгай зориулалтын компаниар дамжуулан нийт 1.7 их наяд төгрөгийн дүнтэй, 15,620 зээлдэгчийн орон сууцны ипотекийн зээлийг үнэт цаасжууллаа. 

9 цаг 48 мин
Узбекистаны Ипотекийн Санхүүжилтийн Компаниудтай хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав

 “Монголын ипотекийн корпораци ОССК” ХХК болон Индонез улсын орон сууц санхүүжилтийн компани болох “PT Sarana Multigriya Finansial(Persero)” (SMF), Узбекистаны Ипотекийн Санхүүжилтийн Компаниудтай хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд, санамж бичгийн хүрээнд хоёр орны орон сууц санхүүжилтийн шилдэг туршлагыг хуваалцахаар болов.

9 цаг 49 мин
МИК групп компани анх удаа хүлэмжийн хийн ялгаруулалтын тайланг боловсруулж, олон нийтэд ил тод танилцууллаа

МИК Групп компани анх удаа “Компанийн хүлэмжийн хийн ялгаруулалтын тайлан”-г боловсруулан, олон улсын стандарт, аргачлалд нийцүүлэн ил тод тайлагналаа. 

9 цаг 51 мин
Нийцлийн менежментийн ISO 37301:2021 олон улсын стандартыг 3 дахь жилдээ амжилттай баталгаажууллаа

Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог амжилттай шинэчилж, ISO/IEC 2700

9 цаг 52 мин