Пeрс хивс мэт гоёмсог плита тансаг хэрэглээ болжээ

2018-04-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.БАЯР “Сeramicas Aparici” брэнд нь хана ба шалны интерьер, экстерьерийн шийдэлд зориулсан керамик болон чулуун плитагаараа алдартай. Дэлхийн алдартай брэндийг Монголд албан ёсны эрхтэйгээр  “Swiss City” компани 2015 оноос эхлэн борлуулж байна. Тус компани “Aparici” брэндийн байгальд ээлтэй leed системээр магадлан итгэмжлэгдсэн улаан, цагаан өнгийн керамик, чулуун плитаг Монголын зах зээлд нийлүүлж  байна. Бүтээгдэхүүнийг өндөр чанартай техникийн үзүүлэлт сайтай байлгахын тулд шатаах дамжлагад хоёр удаа оруулдаг аж. Мөн плитаныхаа гадаргууд онцгой товгор 3D шийдэл оруулдагаараа бусдаас ялгардаг байна. Түүнчлэн плитаны өнгөлгөөг дэвшилтэт технологиор хийдэг бөгөөд ус нэвтрэхгүй, цан цохихгүй, гадна фасаданд ашиглах боломжтой хэмээн “Swiss City” компанийн менежер Б.Бадамгарав хэлэв. Дизайнаа хоёр жил тутам шинэчилдэг учир нэг загварын плита түгээмэл тархдаггүй. Чулуун плитаг орон сууцны болон худалдаа үйлчилгээний төвүүдэд ашигладаг юм байна. Мөн худалдан авагч хүссэн хэмжээгээрээ захиалах боломжтой. Гар аргаар урласан Ази/Перс/ хивснээс санаа аван бүтээсэн чулуун плитаны коллекци Ойрхи Дорнын онцгой өнгө аясыг илэрхийлдэг бол Английн чимэглэлийн алдарт дизайнер Стив Чарлес “Аparici” компанийн “ Shagreen” коллекцийн загварыг сувдан загасны онцгой, гоёмсог талст хээнээс санаа аван бүтээжээ. 60x60, 90x90 смийн хэмжээтэйгээр гаргасан чулуун плита нь үйлчилгээний төвүүд болон хувийн орон сууцад төгс зохицно гэж тус компанийн менежер Б.Бадамгарав ярьсан юм. “Aparici Showroom” нь  Хан-Уул дүүрэг Мишээл барилгын их дэлгүүрийн I давхарт байрладаг бөгөөд захиалгыг ажлын таван өдөрт багтаан нийлүүлдэг  байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

10 цаг 35 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

10 цаг 46 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

10 цаг 50 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

10 цаг 57 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

19 цаг 7 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

19 цаг 7 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

19 цаг 7 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Уржигдар 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Уржигдар 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Уржигдар 06 цаг 00 мин