63.8 тэрбум төгрөгийн татвар хураах боломжийг алджээ

2018-04-03
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.СОЛОНГО Татвар бол төсвийн орлого бүрдүүлэх, нийгэм эдийн засгийн асуудлыг шийдвэрлэх үндсэн хоёр үүрэгтэй. Төсвийн орлогыг нэмэгдүүлэхийн тулд татварын бааз суур­ийг тэлэх бодлого өгч төрөөс баримталж бай­гаа. Харин нөгөө талд нь эдийн засгийн тогт­вортой байдлыг хангах­ын тулд хөнгөлөлт, чөлөө­лөл­тийн бодлогыг хэрэгжүүлж байна. Энэ бодлого, зохицуулалтууд нь тогтворгүй, уялдаа холбоогүй, үр дүнгүй байгааг Үндэсний аудит­ын газраас хийсэн “Тат­варын хөнгөлөлт, чөлөөлөлтийн бодлого, түүний хэрэгжилт, үр дүн”-д хийсэн аудитын тайлангаас харж болохоор байна. Өөрөөр хэлбэл Монгол Улс олон улсын жишгээс илүү олон сал­барт хавтгайруулсан байд­лаар хөнгөлөлт чөлөө­лөлт үзүүлдэг байна. Хэдий­гээр 2012-2016 онд татвар төлөгч аж ахуйн нэгжийн тоо 1.5 дахин өсч татварын бааз суурь өргөссөн ч хөнгөлөлт, чөлөөлөлтийн хэрэгжих хугацаа цаг үетэйгээ уял­дахгүй, татвараас чө­­лөөлөх барааны жаг­саалт нь хуулийн зорил­гыг алдагдуулж, үйлдвэрлэлийг бус хэрэг­лээг дэмжсэн байдалтай байгаа зэргээс шалтгаалан зөвхөн 2016 онд 63.8 тэр­бум төгрөгийн татвар хураах боломжийг алджээ. Татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн бодлого байгаа олохгүй байгаагийн нэг жишээ бол 2016 оны байдлаар банк санхүүгийн салбарт хамгийн их буюу 422.4 тэрбум төгрөгийн хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлжээ. Гэтэл банкны зээлийн хүүгийн дундаж үзүүлэлт 19.5 хувиас буурахгүй байгаа нь тус салбарын нийгэм эдийн засагт үзүүлж байгаа үр нөлөө бага байгааг харуулж буй. Монгол Улсад татварын чөлөөлөлтөд хамрагдаагүй салбар бараг байхгүй. Харин дэлхийн ихэнх улс оронд эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуй, санхүү, нийтийн тээвэр зэрэг цөөн тооны салбарт үйлчлэхийг илүүд үздэг байна. Татвар төлөгч компанийн тоо нэмэгдсэн ч “Х” буюу алдагдалтай тайлан гаргасан аж ахуйн нэгжийн тоо даруй 20 мянгаар нэмэгдсэн дүн бас байна. Хөл дээрээ босох гэж зүтгэж байгаа хувийн жижиг компаниудаа дарамт­лахаас илүү үр дүн­гүй, уялдаагүй, нэгдсэн бодлогогүй энэхүү сис­темээс зарим нэг жижиг алдааг засахад  төсвийн орлого нэмэгдэж болох жишээг энд бичье. БНМАУ болон ЗСБНХУ-ын хооронд байгуулсан “1949 оны хэлэлцээр”-ийг үндэслэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийг 2016 онд импортолсон 67.3 мянган тонн түлшийг 31.5 тэрбум төгрөгийн албан татвараас чөлөөлжээ. Энэ асуудал хоёр улсын хооронд яригдаж, шүүх байгууллагаар хүртэл дамж­сан. Өнөөг хүртэл дээрх татварыг төлж бараг­дуулаагүй хэвээр бай­гаа юм. Тиймээс 1949 онд байгуулсан гэрээ хэлэлцээрийг шинэчлэн найруулах цаг үеийн хэрэгцээ байгааг холбогдох байгууллагууд хэлсээр байна. Түүнчлэн томуугийн А хүрээний “H1N1” вирус­ын идэвхжил өндөр байх үед буюу 2009 оны аравдугаар сард тус вирусын халдварын оношлогоо, эмчилгээний тоног төхөөрөмж, эм хэрэгс­лийг татвараас чөлөөлөх хуулийг баталсан. Гэвч хэрэгжиж дуусах хугацааг тодорхой заагаагүйгээс 2015-2016 онд л гэхэд нийтдээ 288 удаагийн 1.4 сая ам.долларын тоног төхөөрөмж, эм хэрэгсэл бүгд 0.4 тэрбум төгрөгийн татвараас чөлөөлөгджээ. Энэ үед тухайн өвчны дэгдэлт буруулсан гэдгийг статистикаас харж болно. Олон жилийн өмнө батлагдаж, тухайн үедээ хэрэгжээд дуусах ёстой энэхүү хуулийг хүчингүй болгох арга хэмжээ авахыг Үндэсний аудитын газраас Монгол Улсын Ерөнхий сайдад зөвлөөд байна. Онцгой албан тат­варын тухай хуулийн хүрээнд 2015-2016 онд нийт 57 мянган автомашинд ногдох 326.6 тэрбум төгрөгийн онцгой албан татварыг чөлөөлсөн байна. Гэтэл хуульд хос тэжээлт автомашиныг үйлдвэрлэсэн он, цилиндрийн багтаамж зэргийг харгалзалгүй чөлөөлөхөөр заасны улмаас импортолсон хос тэжээлт автомашины 80-84 хувь нь үйлдвэрлэснээс хойш долоо ба түүнээс дээш жил ашигласан хуучин машин байх жишээтэй. Түүнчлэн АСЕМ-ын үйлчилгээнд ашиглах зориулалтаар импортоор оруулсан 228 автомашин, микро­автобус, тусгай зориулал­тын автомашин, 303 ширхэг тусгай зориу­лал­тын тоног төхөөрөмжинд ногдох 1.2 тэрбум төг­рөгийн гааль, 1.3 тэр­бум төг­рөгийн онцгой, 2.7 тэр­бум төгрөгийн нэмэгдсэн өртгийн нийт 5.2 тэр­бум төг­рөгийн албан тат­варыг чөлөөлжээ. Энэ мэтчилэн татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн бодлогод засах, залруулах боломжтой олон зохи­цуулалт байгааг аудитын дүгнэлтэд дурджээ. Цаашид энэ сэдвээр “Зууны мэдээ” сонин үргэлжлүүлэн нийтлэх болно. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

10 цаг 37 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

10 цаг 47 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

10 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

10 цаг 59 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

19 цаг 8 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

19 цаг 8 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

19 цаг 8 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Уржигдар 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Уржигдар 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Уржигдар 06 цаг 00 мин