Хятадын бүтцийн өөрчлөлт ба Теслагийн шуугиант мэдэгдэл

2018-04-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ж.ЦОГЗОЛМАА   Энэ сарын дундуур Хятадын Засгийн газрын шинэ агентлагууд “мэн­дэлнэ”   Хятадын төрийн хэв­лэл өнгөрсөн бямба гаригт Ерөнхий сайд Хан Зенгийн мэдэгдлийг дамжуулах зууртаа тус улс энэ сар­ын  дундуур Засгийн газрын шинэ агентлаг, нэгжүүдийг парламентын зөвшөөрлийн дагуу байгуулах гэж буй талаар мэдээллээ. Өнгөрсөн сард Хятадын парламент бүтцийн өөрчлөлтийн тө­лөвлөгөөгөө баталс­наар хэд хэдэн яам болон зохицуулагч агентлаг­уудыг татан буулгасан юм. Ингэхдээ Коммунист намын удирдлагыг сайж­руулахын тулд ийнхүү бүтцээ өөрчилж байгаа аж. Энэхүү томоохон өөрчлөлт нь улсын банк, даатгалын зохицуулагч нарт хамаарч байна. Ул­маар Төвбанкны сан­хүү­гийн салбар дахь хя­нал­тыг чангатгахаар ажиллаж байгаа аж.  Моно­полийн эсрэг болон бүтээг­дэхүүний чанар, аюулгүй байдлыг хан­гах үнэд хяналт тавих зэрэг үүрэг бүхий зах зээл дэх зохицуулагч шинэ агентлаг тэргүүтэй долоон яам, найман шинэ нэгжийг улсын консулын удирдлага дор ажиллуулах юм. Түүнчлэн Хятад улс кино, мэдээ мэдээлэл болон хэвлэл нийтлэлийн зохицуулалтыг Ком­мунист намын хэвлэлийн засаг захиргааны нэгжийн дор байгуулж байгаа нь хэвлэл мэдээлэл дэх удирдлагыг уламч ангат­гахын дохио болж байна.   ӨМНӨД СОЛОНГОСЫН ЭКСПОРТ 17 ДАХЬ САРДАА ТАСРАЛТГҮЙ ӨСЛӨӨ   Өмнөд Солонгосын экспорт өнгөрсөн сард таамагласнаас багахан дүнгээр өссөн байна. Энэ нь Хятад-Америкийн ху­далдааны дайн, улс ор­нуудын худалдааны хам­гаалах бодлогын эр­гэн тойрон дахь санаа зовнилыг нэмсэн хэрэг боллоо хэмээн ажиглагчид үзэж байна. Өмнөдүүдийн санах ойн чипүүд, мөн компью­терүүдийн Хятад болоод Европ даяарх экспорт өнгөрсөн сард ихээхэн өссөн байна. Гэвч энэ зуур АНУ-д илгээдэг далайн тээвэр нь Америкийн худалдааны хамгаалах бодлогын улмаас буурчээ. Өнгөрсөн сард тус улсын экспорт 6.1 хувиар өсч, 51.6 тэрбум ам.долларт хүрсэн байна. Харин импорт таван хувиар өсч 44.7 тэрбум ам.долларт хүрчээ байна. Ингэснээр худал­дааны илүүдэл 6.9 тэрбум “ногоон”-д хүрс­нээр өн­­гөр­­сөн сарынхаас 3.2 тэрбум ам.доллараар нэмэгджээ.   ТЕСЛА ИНГЭЖ МЭДЭГДЭВ    Цахилгаан авто­машины үйлдвэр­лэлээр дэлхийг тэргүүлэгч Тесла компанийн автомашин өнгөрсөн сарын 23-нд осолдож, жолооч нь амиа алдсан хэрэг гарсан билээ. Энэ үеэр жолооч автомат жолоодлогын тохиргоотой зорчиж байсан хэмээн тус фирмээс мэдээллээ. Энэхүү осол Mountain View 101 дүгээр замд болсон бөгөөд энэхүү осолтой тухайн техникийн өөрөө жолоодлогын тех­­нологи холбоотой бол­оод байна. Өнгөрсөн сарын эхээр Volvo SUV маркийн автомашин өөр­өө жолоодлогын сис­­темтэйгээр явж байх үедээ Арризонад нэг яв­ган зочиг­чийн аминд хүрсэн билээ. Хол­бооны мөрдөгчид Калифорниагийн ослыг мөрдөн байцааж буй. Ингэснээр өнгөрсөн нэгдүгээр сард болсон ослын үеэр Tesla Model S автомашин автомат жолоодлогын системтэй байсан эсэхийг нягталж байгаа юм. “Тесла” компанийн зүгээс сүүл­ийн ослын талаар хийсэн мэдээлэлдээ “Mountain View зам дээр осолдсон Model X загварыг унаж явсан хохирогч 38 настай, “Apple” компанийн про­грамм хангамжийн инженер Вэй Хуанг бай­сан. Автомашин жолоод­логоо удирдаж эхлэх үед хэд хэдэн дүрс дохио, нэг дуут дохио хүлээн авсан бөгөөд мөргөлдөхөөс зургаан секундын өмнө жолоочийн гар дээрх удирдлагад хүрсэн гэж мэдэгдээгүй” хэмээсэн байжээ. “Жолоочид мөргөл­дөөн болохоос өмнө таван секунд буюу эсрэг талын обьектод хүрэхэд 150 метрийн сул зай байсан. Гэвч тээврийн хэрэгслийн тэмдэглэгээ харагдсан боловч ямар нэгэн үйлдэл хийгдээгүй байна” гэж мөн нэмж дурдсан байлаа. Түүнчлэн “Тесла” зам­ын хашлага нь энэхүү ослын хүчийг нэмэх бас нэгэн аюул болсон гэж нэмж өгүүлсэн байлаа. Автомашин шатаж аюулд учрах үед тэр орчимд хэн ч байгаагүй аж.  Компанийн зүгээс мэдэгдсэнээр авто­мат жолоодлого нь хурд, эгнээ солих, өөрөө байрлуулах зэрэг үйлдлийг хийдэг ч жолоочоос осол гаргуулахгүйн тулд зам болон жолоодлогыг удир­дах удирдлагыг шаарддаг гэдгийг онцолжээ. Автомат жолоодлого нь бүх ослоос хамгаалж чадахгүй гэж “Тесла” мэдэгдэж байна. Гэвч энэ нь ослыг бага зэрэг бууруулах боломжтой гэжээ.   Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

10 цаг 37 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

10 цаг 47 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

10 цаг 51 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

10 цаг 59 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

19 цаг 8 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

19 цаг 8 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

19 цаг 8 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Уржигдар 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Уржигдар 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Уржигдар 06 цаг 00 мин