Д.Трампын тарифын эсрэг дэлхийн “хариу урвал”

2018-03-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ж.ЦОГЗОЛМАА АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп гангийн импортод 25, хөнгөн цагааны импортод 10 хувийн гаалийн татвар ногдуулахаар төлөвлөж буйгаа мэдэгдсэний дараа дэлхий дахин хэсэгтээ л шоконд орсон билээ. Европын холбоо болон Канад улс нөхцөл байдлыг дахин харахыг зөвлөж байхад Азийнхан ихээхэн болгоомжилж байна. Харин америк хэрэглэгчдийн хувьд бүхий л төрлийн худалдан авалтандаа илүү хэмжээний мөнгө төлөх хэрэгтэй болох нь. Зүгээр л шар айрагны лаазнаас авахуулаад авто хэрэгслүүдийг бодоод үзэхэд хангалттай. Ийнхүү мэдээлэл тархаж эхэлсэн ч дээрх зохицуулалт гарах эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Өнгөрсөн баасан гаригаас эхлэн дэлхийн томоохон эдийн засгууд сөрөг “хариу урвал” үзүүлээд эхэллээ. Металлаас эхтэй энэхүү худалдааны дайн хүнсний бүтээгдэхүүнд ч нөлөөгөө үзүүлж мэдэх юм.   ЕВРОПЫН ХОЛБООНЫ МЭДЭГДЭЛ   Дэлхийн худалдааны хамгийн том бүлэг болох Европын холбоо Трампын энэ­хүү төлөвлөгөөнд яг таг өөрийн байр суурийг илэрхийлээгүй байна. Ингэхдээ тэд Европын холбооны зах зээл АНУ-ын гангийн хямралын “үер”-т автахаас сэргийлэхийн дээр Дэлхийн худалдааны байгууллагаас гомдол гар­гуу­лахгүйн тулд “хам­гаа­лах” арга хэмжээнүүдийг авах ёстойг сануулсан юм. Европын коммиссын төлөөлөгч Александр Уинстерстейн бүлгийн гүйцэтгэх бүрэлдэхүүн ирэх лхагва гаригт зүй ёсны сөрөг арга хэм­жээний талаар хэлэлцэнэ хэмээжээ. “Бид үүнийг дүрмийн дагуу хийх болно” гэж тэрээр Брусельд сэтгүүлчдэд өг­сөн ярилцлагадаа ду­рджээ. “Гэхдээ бид маш үр дүнтэй бас тогтвор­той­гоор ажиллах болно” гэж тэр нэмж хэлсэн байна.   ДЭЛХИЙН ХУДАЛДААНЫ БАЙГУУЛЛАГЫН СУУРЬ ЭРСДЭЛД ОРООД БАЙНА   Доналд Трамп АНУ-ын зэсийн импортыг хязгаар­лахаар төлөвлөж байгаа нь Дэлхийн худалдааны байгууллагын аюулгүй байдалд заналхийлнэ хэмээн Европын Гангийн холбоо зовниж байна. “Энэ асуудал нь Дэл­хийн худалдааны бай­­гуул­лагыг маш их эрсдэлд оруулна” гэж үйлд­вэр­лэлийн группийн ерөнхий захирал Аксел Еггерт Брусельд “Блүүмберг” теле­визэд өгсөн ярилц­лагадаа хэлжээ. “Энэ бол үндэсний аюулгүй байдлын тухай биш. Харин энэ бол АНУ-ын үйлдвэрлэлийг л дэмжих гэсэн зүйл учраас боломжгүй юм” гэж тэрээр Трампыг энэхүү тарифын бодлогоо эргэн харахыг уриалсны дээр эрэлтээсээ давсан Хятадын гангийн үйлдвэрлэлийг хумихад Европын холбоотой хамт­ран ажиллахыг урьсан байна. Тэгвэл Берлинд канц­лер Ангела Меркелийн ахлах төлөөлөгч Стеффен Себерт“Германы Засгийн газар Трампын төлөв­лөгөөний эсрэг байгаа. Эдгээр гаалийн татвар нь манай ган болон хөнгөн цагааны үйлдвэрлэлд цохилт болно” гэж мэдэгджээ.   ТРАМПИЙН “ЖИРГЭЭ”   “Улс орон (АНУ) худалдаа хийгээд түү­нээсээ олон тэрбум ам.доллар алдаж байгаа бол худалдааны дайн сайн хэрэг, бас ялахад ч амархан” гэж Трамп жиргэжээ. Мөн тэрээр “Жишээ нь, бид тодорхой нэг улстай хийх худалдаагаа 100 тэрбум ам.доллараар бууруулж чадвал аятайхан болно. Нэмж худалдаа хийх хэрэггүй. Бид томыг хожно. Энэ амархан” гэв. Энэ бол Ерөнхийлөгчийн өнгөрсөн баасан гаригийн өглөө хийсэн хоёр дахь жиргээ байлаа.   БЭЭЖИН ИНГЭЖ ҮЗЭВ   Өнгөрсөн бямба гаригт Бээжинд Хятадын улстөрийн зөвлөлдөх конференц болсон байна. Энэ үеэр тус улсын улс­төрийн томоохон зөвлөхүүд цуглажээ. Энэ үеэр Хятадын Төвбанкны зөвлөх, Цинхуа их сур­гуулийн эдийн засгийн профессор Бай Чонген сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “Хурцдаж буй худалдааны маргаан нь дэлхийн эдийн засгийг эрсдэл рүү түлхэж байна. Бусад улс орнуудаас ирэх хариу арга хэмжээг АНУ зохицуулах шаардлага тулгарна” гэжээ.   “Hyundai Motor” БОЛГООМЖИЛЖ БАЙНА   Hyundai Motor Co. АНУ-д хэр олон автомашин угсрагддагийг дахин бодож үзэх хэрэгтэй хэмээн мэдэгдэж байна. Учир нь дэлхийн автомашины хамгийн том үйлдвэрлэгчид АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын ган болоод хөнгөн цагаанд үүсгэх эрс арга хэмжээний эсрэг юу гэж дуугарахыг бодолцох хэрэгтэй гэж тэд үзэж байна. “Тарифын энэхүү өөрчлөлт нь АНУ дахь манай үйлдвэрлэл болоод цаашдын тэлэлтэнд сөрөг нөлөө үзүүлнэ. Гангийн салбарт ногдуулах тариф нь бүтээгдэхүүний зардлыг нэмнэ. Ингэснээр АНУ-ын хэрэглэгчдэд илүү үнэтэй хүрнэ. Ингэснээр эрэлт шууд буурна” гэж Hyundai-гийн төлөөлөгч Жим Трейнор “Блүүмберг”-т илгээсэн цахим шуудандаа дурджээ.   Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ж.Бат-Эрдэнэ: Ерөнхий сайд намын дарга байх, намын  дарга Ерөнхий сайд байх нь еэвэнгийн хоёр тал

-УИХ дахь МАН-ын Бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

18 цаг 30 мин
Гашуунсухайт-Ганцмодны хил холболтын гэрээтэй холбоотойгоор зургаан улстөрчийг шалгаад эхэлсэн үү?

Сүүлийн үед “…Гашуунсухайт-Ганцмодны хил холболтын гэрээ Монголд ашиггүй, алдаатай болсон

18 цаг 30 мин
Х.Тэмүүжиний ойрын хүмүүсийг баривчилжээ

“…УИХ-ын нэр бүхий зарим гишүүнд хэрэг үүсгэж, Улсын ерөнхий прокурор на

18 цаг 30 мин
“…Оросууд Эрдэнэтийн 49 хувийг буцааж авч байгаа гэнэ” гэж байгаад “эзэн”-д нь буцаахаар тохирчээ

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг “Монголын зэс корпорац” компани Оросын талаа

18 цаг 30 мин
Түүхэнд ном нь хамгийн их эрэлттэй зохиолчийн нэг Лев Николаевич Толстой

Лев Николаевич Толстой өнөөгийн ОХУ-ын Тула мужийн Ясная Поляна хэмээх газар үе залг

Уржигдар 14 цаг 25 мин
Балба дахь "Zen” үеийн хувьсгал

Балбын арми тус улсад эмх замбараагүй байдал үргэлжилж байгаа энэ үед

Уржигдар 11 цаг 20 мин
"Сибирийн хүч-2" хийн хоолой барих төсөл ОХУ-аас илүү БНХАУ-д "ихээхэн давуу талтай"

ОХУ болон БНХАУ Оросын байгалийн хийг Монгол Улсын газар нутгаар Хятадын хойд нутаг руу нийлүүлэх 30 жилийн гэрээ байгу

Уржигдар 06 цаг 00 мин
Казахстаны хөгжил аз байгаагүй

Өргөн уудам Евразийн зүрхэнд зах хязгааргүй мэт өргөн уудам талд эртний нүүдэлчдийн морин

Уржигдар 06 цаг 00 мин
О.Саранчулуун: Нийгмийн эрүүл мэндийн асуудлыг шийдэх ажлын хэсэг байгуулна

Нийгмийн эрүүл мэнд бол улс орны аюулгүй байдалтай холбоотой чухал асуудал. Учир нь нийгмийн эрүүл

Уржигдар 06 цаг 00 мин
Казахстанд 13 тонн кокаин хураан авч рекорд тогтоосон байна

Казахстаны аюулгүй байдлын албаны тусгай ажиллагаа тус улсын түүхэн

2025-09-09