Криптовалют ба биткойны зах зээл

2018-02-08
Нийтэлсэн: Админ
 1 мин
“Зууны мэдээ” сонин  “Дижитал Эксейнж Монголиа” компанийн гүйцэтгэх захирал, Монголын цахим мөнгөний холбооны удирдах зөвлөлийн гишүүн Блокчэйн, криптовалют судлаач Б.Гантигтай хамтран “Цахим мөнгө “ буланг бэлтгэж байна. Өмнөх цувралаар “Мөнгөний хувьсгал”, “ Интернэт, цахим хөгжил, блокчэйн”, “Луйварын сүлжээг бодит технологиос хэрхэн ялгах вэ” нийтлэлээ хүргэсэн билээ. Энэ удаа “Криптовалют ба биткойн зах зээлийн талаар танилцуулж байна.   2018 он гарах мөчид Биткойн болон криптовалютын зах зээл хаашаа ч явахгүй мэт харагдаж байсан. Харин бид сүүлийн нэг сарын хугацаанд их зүйлийг харлаа,  Бараг хөөс хагарсан гэж хэлэхэд болно, Биткойн л гэхэд 60 хувиар унасан байна. Энэ үед нэг зүйл их анхаарал татлаа. Маш олон хүн уур уцаартай, их хэмжээний мөнгө алдсан нь мэдрэгдэж байна. Энэ салбарт хөл тавихдаа бид бүгд эрсдэлээ багахан ч гэсэн гадарлаж байсан гэж найдаж байна, Хав харанхуй зүйл рүү бид мөнгөө шидэхгүй байх гэж бодож байна. Гэвч зарим тохиолдолд үгүй бололтой, Байраа зарах, зээл авах гэх мэтчилэн  эрүүл бус аргаар хөрөнгө оруулсан нь илт харагдаж байна. Монголчууд бид хөрөнгө оруулалт хийх, арилжаа биржээр тоглох туршлага тааруухан гэж хэлэхэд болно, Хөгжилтэй орнуудад энэ салбар хөгжөөд олон зуун жил болж байгаа. Тэгэхээр бид анхан шатны тоглогчид, мэргэжлийн хүмүүс биднийг ууж идээд овоо хэдэн цаас хийж аваад гарна, нөгөө талд нь бид мөнгөө алдаж хэн нэгэн рүү буруугаа чихэх үйлдэл хийж эхлэнэ. Бидний хагас социалист нийгэмд одоо болтол хувь хүний алдааг улс барагдуулна гэсэн горьдлоготой явах юм. Бодит амьдрал дээр капитализм хэмээх энэ систем бол чөлөөт эдийн засаг дээр явдаг. Тиймээс нэг нь алдаж нөгөөх нь хожиж явдаг жамтай. Өнөөдөр биткойны салбарт хүч түрэн орж ирсэн олон хүн хасах баланстай болчихсон доошоо газар хатуу дээшээ тэнгэр хол болсон сууцгааж байгаа. Энэ зах зээл маш савалгаатай, оны сүүлээр бол бүр утгаа алдаж эрүүл бус өсөлт үзүүлж байсан нь олон хүний анхааралд өртөж хүмүүс их хэмжээний хөрөнгө оруулсан. Миний бие хүмүүст энэ талаар  зөвлөж байсан. “ Бид эрсдэл хийж чадах хэмжээндээ хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй түүнээс биш амьдралаа тавьж болохгүй”  гэж. Гэвч шунал гэдэг зүйл хүнийг сохроох чадвартай гэдгийг түүх дахин харуулж байна. Криптовалютын зах зээл өсөх нь тодорхой, энэ зах зээл дөнгөж эхлэж байна. Тиймээс айж сандрах хэрэггүй. Дэлхий даяар том компаниуд болон олон хүмүүс энэ салбарт ажиллаж байгаа. Энэ зүгээр хэдхэн хүний гарт  биш, дэлхий даяар олон компани байгууллага  хувь хүн оролцож дэмжиж яваа.  Энэ зах зээл урд нь хэд хэдэн удаа ингэж унаж байсан, тэр болгонд буцаж хүчтэй босож ирж байсан онцлогтой. Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин   
Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

10 цаг 37 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

10 цаг 47 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

10 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

10 цаг 59 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

19 цаг 8 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

19 цаг 8 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

19 цаг 8 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Уржигдар 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Уржигдар 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Уржигдар 06 цаг 00 мин