Ж.Эрдэнэбат, Б.Чойжилсүрэн нарын ажлыг Азийн санхүүгийн салбар үнэлэв

2018-02-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
Азидаа хамгийн нэр хүндтэй санхүүгийн мэдээллийн “Finance Asia” болон “The Asset” сэтгүүлийн 2017 оны шилдэг хөрөнгө оруулалтыг шалгаруулах ёслол Хонг-Конг-д боллоо. Үүнд Монгол Улс “Азийн шилдэг хөрөнгө татагч”, 2017 оны гурав дугаар сард гаргасан Хуралдай бонд нь Finance Asia сэтгүүлийн “2017 оны Монгол улсын шилдэг хэлцэл”, The Asset сэтгүүлийн “2017 оны Засгийн газрын шилдэг бонд” номинацийн шагналуудыг хүртлээ.  Шинэчлэлийн Засгийн газар Хуралдай бондыг олон улсын зах зээлд босгоход  чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд  Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат,  Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн нар гардан ажилласан билээ.  Хуралдай бондын үр ашгаар одоо Монголын эдийн засаг сайжирч байгаа гэдгийг санхүүгийн зах зээлийн мэргэжилтнүүд  онцолдог.  Мөн Монгол Улс энэхүү нэр хүндтэй шагналыг анх удаа гардан авсан нь эдийн засгаа эргэн сэргээж буйг олон улс, хөрөнгө оруулагчдад албан ёсоор хүлээн зөвшөөрүүлсний илэрхийлэл болж байгаа юм. Монгол Улсад итгэх гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, эдийн засгийн хүндрэлийг даван туулж Засгийн газар төдийгүй хувийн хэвшлийнхэн ч гадны зах зээлээс ахин хөрөнгө оруулалт татахад эрсдэл буурч, хүү өртөг хямдрах нөхцөл бүрдэж байна. УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Б. Чойжилсүрэн шагнал гардуулах ёслолын үеэр “Монголын эдийн засаг дэлхийн эдийн засагтай улам бүр интеграцилагдаж байна. Алдаа оноотой ч бид урагшилсаар байна. Өнгөрсөн 2017 он бол Монголын ард түмэн, Засгийн газар, бидэнтэй хамтран ажилладаг олон улсын байгууллагуудын хувьд хүндхэн сорилтой нүүр тулсан жил байлаа. Бид хүндрэлийг хамтдаа амжилттай даван туулж, эдийн засгийн өсөлтийг сэргээж, санхүүжилтийн өртгийг тал хувиар бууруулж, хөрөнгө оруулалтын бааз суурийг бэхжүүлж чадлаа” гэв. “Finance Asia” сэтгүүлийн шагнал нь хөрөнгө оруулагчдын хувьд дараачийн бизнесийн хамтын ажиллагааг нь чиглүүлэгч луужин болдог учраас тус шагналын эздийг тодруулах ёслол ихээхэн хүлээлт өндөртэй байдаг. Гадаад зах зээлээс босгосон бондынхоо чансаагаар БНСУ, Малайз, Сингапур зэрэг улсуудтай зэрэгцэн Монгол улсын Хуралдай бонд “Шилдэг хэлцэл”-ээр тодорлоо. 2017 оны хавар гаргасан Хуралдай бонд нь Монголын эдийн засаг хамгийн хүнд нөхцөлтэй, олон улсад рейтинг нь унасан, өрийн дарамттай, хөрөнгө оруулагчдын итгэл хамгийн доогуур байх үед амжилттай босгогдсон бонд гэдгээрээ ийнхүү олон улсын анхаарлыг татаж байгаа юм. Өөрөөр хэлбэл дэлхийн санхүүгийн тэргүүлэгч 19 улсын гишүүнчлэл бүхий Парисын клубын шинжээчдийн дүгнэлтээр дампуурал зарлахын ирмэг дэх Монгол улс олон улсын зах зээлээс хөрөнгө татах боломжгүй гэж үзэж байсан тэр эгзэгтэй цаг үед Хуралдай бонд хөрөнгө оруулагчдын итгэлийг дааж гарч чадсан нь ийнхүү олон улсын санхүүгийн зах зээлд бүтэн жилийн турш ам дамжин яригдсан сэдэв болж байгаа юм. Ийнхүү Монгол улс “Finance Asia” сэтгүүлийн нэр хүндтэй хоёр шагнал, Asset сэтгүүлийн “Засгийн газрын шилдэг хэлцэл” шагналуудыг анх удаа нэгэн зэрэг гардан авлаа. Олон улсын валютын сантай хамтран ажиллаж, эдийн засгаа сэргээх бодлогын шийдлийг амжилттай хэрэгжүүлсэн Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хороон дарга Чойжилсүрэн шагнал гардан авсныхаа дараагаар “Finance Asia”сэтгүүлд ярилцлага өгсөн байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

10 цаг 37 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

10 цаг 47 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

10 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

10 цаг 59 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

19 цаг 8 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

19 цаг 8 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

19 цаг 8 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Уржигдар 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Уржигдар 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Уржигдар 06 цаг 00 мин