“QueenNuts”  брэндийг экспортод гаргахад бэлэн

2018-02-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
“Норд Роуз” компани байгалийн түүхий эд самрыг ангилж цөмөх буюу дахин боловсруулалт хийж “ QueenNuts” брэнд бүтээгдэхүүн болгож  Хятад, ОХУ-ын зах зээлд нийлүүлж байна. Эднийх 2014 оноос хуш модны самрын идээг зах зээлд анх нийлүүлсэн үндэсний үйлдвэрлэгч компани юм. Өнөөдрийн байдлаар хоногт 15 тонн идээ бэлтгэн хэрэглэгчиддээ хүргэсээр байна. Монгол орны онгон зэрлэг байгальд ургасан хуш модны самар үйлдвэрийн гол түүхий эд. Хуш модны самрыг ямар нэгэн өнгө, амт, нөөшлөгч бодис ашиглахгүйгээр стандартын өндөр шаардлага хангасан орчинд долоон дамжлагаар боловсруулж 100 хувийн органик бүтээгдэхүүн гаргаж авдаг. Байгальд ээлтэй хог хаягдалгүй үйлдвэр болох зорилгын хүрээнд самрын ясаар утаагүй түлш үйлдвэрлэн ажлын байраа дулаанаар хангадаг. Түүнчлэн цахилгаан гаргаж авах судалгааны ажил хийж байна. Одоогоор тус үйлдвэр хоёр ээлжээр ажилладаг. Үндсэн 50 ажилтантай болж өргөжжээ. Хүн төрөлхтөн 10 мянган жилийн тэртээгээс хуш модны самрыг хүнсэндээ хэрэглэж ирсэн бөгөөд хоол боловсруулах эрхтэний үрэвсэл, арьсны өвчинг анагааж, хөгшрөлтийг удаашруулж залуужуулдаг байна. Хуш модны самарт 19 төрлийн амин хүчил байдгийн 70 хувь нь хүний биед үл орлох хүчил байдаг ажээ. [caption id="attachment_31348" align="aligncenter" width="645"] Агуулахаас дамжлага руу самраа оруулж байна.[/caption] [caption id="attachment_31349" align="aligncenter" width="645"] Самраа ангилж, цэвэрлэж байгаа нь.[/caption] [caption id="attachment_31350" align="aligncenter" width="645"] Ангилсан самраа яснаас нь салгаж ууталж байгаа нь.[/caption] [caption id="attachment_31351" align="aligncenter" width="645"] Чөмгөө хатаах хэсэг рүү аваачихад бэлэн боллоо.[/caption] [caption id="attachment_31352" align="aligncenter" width="645"] Хатаалт янзтай.[/caption] [caption id="attachment_31353" align="aligncenter" width="645"] Эцсийн савласан бүтээгдэхүүн.[/caption]
Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

10 цаг 34 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

10 цаг 45 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

10 цаг 49 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

10 цаг 56 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

19 цаг 6 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

19 цаг 6 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

19 цаг 6 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Уржигдар 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Уржигдар 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Уржигдар 06 цаг 00 мин