Оюутолгой “Эрсдэлийг таниулах төв” байгууллаа

2018-02-01
Нийтэлсэн: Админ
 1 мин
Г.НАСАНБААТАР Оюутолгой компани Эрсдэлийг таниулах сургалтын төвтэй боллоо. Энэ төв нь ажлын байранд түгээмэл тохиолддог эрсдэлүүдийг аюулгүй орчинд хүмүүст мэдрүүлж, таниулан ойлгуулах зорилготой юм. Улаанбаатар хотноо байгуулж буй төв нь олон нийтэд аюулгүй ажиллагааг хэвшүүлэх чиглэлээр тус компаниас хэрэгжүүлж буй томоохон ажил хэмээн мэргэжилтнүүд онцлов. Нээлтийн үеэр Оюутолгой компанийн гүйцэтгэх захирал Армандо Торрес “Бид үйлдвэрлэл, үйл ажиллагаандаа анхаарахын зэрэгцээ аюулгүй ажиллагааг тэргүүлэх чиглэлд тооцсоноор бүх гэмтэл бэртлийн давтамжийн үзүүлэлтээ тогтвортой сайжруулсан. Уурхайд 2013 онд “Эрсдэлийг таниулах төв”-ийг нээн компанийн болон гэрээт ажилчдын заавал хамрагдах сургалтын нэг хэсэг болж, үйлдвэрлэл, амьдралд түгээмэл тохиолддог ноцтой эрсдэлүүдийг таниулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдлэг олгодог. Одоогийн нээж байгаа төв нь олон нийтэд нээлттэй үйл ажиллагаа явуулах юм” гэв. Энэ үеэр сургалтын хэлтсийн сургагч багш нар цахилгаан гүйдэлд цохиулах, дээрээс биет унах, энерги хяналтгүй чөлөөлөгдөх, тээврийн хэрэгсэлд мөргүүлэх, тээглэх, орооцолдох, хавчуулагдах, тээврийн хэрэгсэл мөргөлдөх, онхолдох зэрэг эрсдэл болон амь насаа хамгаалах зургаан дүрэм, ухаан үнэлгээг хэрхэн хийх талаар танилцуулсан юм.
Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

10 цаг 36 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

10 цаг 46 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

10 цаг 51 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

10 цаг 58 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

19 цаг 7 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

19 цаг 7 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

19 цаг 7 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Уржигдар 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Уржигдар 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Уржигдар 06 цаг 00 мин