Луйврын сүлжээг бодит технологиос хэрхэн ялгах вэ?

2018-02-01
Нийтэлсэн: Админ
 1 мин

Цахим мөнгө

Ц.БАЯР “Зууны мэдээ” сонин “Дижитал Эксейнж Монголиа” компанийн гүйцэтгэх захирал, Монголын цахим мөнгөний холбооны удирдах зөвлөлийн гишүүн Блокчэйн, криптовалют судлаач Б.Гантигтай хамтран “Цахим мөнгө” буланг бэлтгэж байна. Өмнөх цувралаар “Мөнгөний хувьсгал”, “Интернэт, цахим хөгжил, блокчэйн” нийтлэлээ хүргэсэн. Энэ удаа “Луйврын сүлжээг бодит технологиос хэрхэн ялгах” талаар танилцуулж байна. Блокчэйн технологи дээр  бид хэрхэн ажиллаж, амьдрал дээр хэрэгжүүлж өдөр тутмын хэрэглээ болгох вэ гэж хүмүүс ярих болсон. Дэлхий даяар мэдээлэл технологийн салбарт маш их анхаарал хандуулж өнөөдөр дэлхийн топ 10 компанийн найм нь мэдээлэл технологийн компани байна. Тиймдээ ч юм уу, шинэ технологи үүсэх, хөгжүүлэхэд хэрэгтэй хөрөнгө оруулалт элбэг болсон цаг. Блокчэйн технологи дээр энэ байдал үүссэн гэхэд болно. 2017 онд нийтдээ энэ салбар руу 25 тэрбум ам.долларын бодит хөрөнгө оруулалт хийсэн гэх тооцоолол байна. Мөнгө санхүүгийн зах зээл дээр бага боловч шинэ зах зээлд бол их мөнгө. Сайны хажуугаар саар гэгчээр мөнгө босгох, хөрөнгө оруулах энэ үйл явцад луйврын шинж тэмдэгтэй блокчэйн гэх нэрийг барьсан олон компани байна. Энэ луйвар Монгол Улсад хүртэл ороод ирчихсэн бидний дунд цэцэглээд явж байгааг бид бүрэн ойлгож мэдэж авч чадахгүй л явна. Нэг мэдэхэд хажуу айлын хөрш, хамаатан садан маань мөнгөө луйврын сүлжээнд өгчихсөн байх юм. Тиймээс энэ удаагийн дугаартаа бид энэ луйврын сүлжээг хэрхэн таних, бодит технологийн дэвшилээс хэрхэн ялгаж салгах талаар ярилцья.
  1. Ашиг амладаг
  2. Хугацаа тогтоосон
  3. Дэлхийд байхгүй өндөр хувийн өгөөжтэй
  4. Дороо хүн элсүүлдэг
  5. Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөөгүй, гүүгл хэмээх хайлтын системээр ганц хайхад л гараад ирнэ.
  6. Тогтсон хөрөнгө оруулах хэмжээтэй, багц сонгодог
  7. Ямар ч эрсдэл байхгүй гэж сайхан яриа хөөрөөтэй залуус толгой эргүүлж чаддаг.
Энэ мэтчилэн зүйлсээс сэргийлж болно, өнөөдөр Биткойн аль эсвэл Этериум жишээлбэл энэ дээрх жагсаалтад орох нэг ч үйлдэл байдаггүй. Монгол Улсад санхүүгийн пирамид понзисхем нэлээдгүй хэдэн удаа дэлгэрч олон иргэн хохирч байсан түүхтэй. Бид энэ түүхээ хэдэн жилийн давхцалтай давтаад байгаа мэт харагдах юм. Та бүхэн сонор сэрэмжтэй хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Бид өнөөдөр энэ их мэдээллийн ертөнцөд амьдарч байгаагийн хэргээ гаргаж нягталж шалгаж байх хэрэгтэй гэдгийг сануулах гэсэн юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

10 цаг 37 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

10 цаг 47 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

10 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

10 цаг 59 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

19 цаг 8 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

19 цаг 8 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

19 цаг 8 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Уржигдар 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Уржигдар 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Уржигдар 06 цаг 00 мин