Шатахуун тойрсон маргаан хэзээ дуусах вэ?

2018-01-22
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.Оюунчимэг Шатахуун импортлогчид болон төр, хувийн хэвшлийн байгууллагын хамтарсан Үнийн зөвлөл энэ сарын 18-нд хуралдаж шатахууны нийт хэрэглээний 90 хувийг эзлэж буй “АИ-92”, “А-80” бензинийн үнийг нэмэхгүй байх зөвлөмж гаргасан. Харин “А-95”, “А-98”, “Евро-5” зэрэг шатахууны нэмэгдсэн үнийг бууруулахгүй байж болно гэж үзсэн юм. Гэсэн хэдий ч шатахуун түгээх станцууд АИ-92-ыг борлуулахгүй байна. Эх сурвалжийн хэлж буйгаар ОУВС-гийн зүгээс ямар байр суурь баримтлахаар байгааг нь харзнан түгээх станцуудаар борлуулалт хийхгүй хязгаарлажээ. Эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клубээс төр, хувийн хэвшлийн холбогдох албаны төлөөллийг оролцуулан “Шатахууны үнэ ба  эдийн засагт үзүүлэх үр нөлөө” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Хэлэлцүүлэгт Газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын холбоо, УУХҮЯ, СЭЗДС, ШӨХТГ, Нефть хийн бүтээгдэхүүний ассоциаци болон МҮХАҮТ-ын төлөөллийг урьсан боловч Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Түлшний бодлого зохицуулалтын газрын дарга Ч.Чулуунбат, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав нар хэлэлцүүлэгт оролцов.   Б.Лхагважав: Хувийн хэвшлийнхэн Засгийн газрыг сайхан харагдуулах гэж ажилладаггүй МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав, “Шатахуун тойрсон асуудал гэв гэнэт гараад ирсэн зүйл биш. 2009 онд анх шатах, тослох материал үнэтэй болж тухайн үеэс эхлэн  гал унтраах арга хэмжээ авсаар ирсний үр нөлөө гарч байна. Төрийн зүгээс импортлогч компаниудад татаас өгч шатахууны үнийг барьж ирсэн нь хийж байсан ганц зохицуулалт юм. Нэг ёсондоо чөлөөт зах зээлийн жамаар  үнэ тогтох жишгээс есөн жил зугатсан гэсэн үг. Хамгийн гол нь энэхүү зохицуулалт нь амжилт олсонгүй гэдгийг цаг хугацаа харууллаа. Яг үнэндээ импортлогчид литр тутамдаа 100-200 төгрөгийн алдагдалтай ажиллаж байгаагаа удаа дараа хэлж байсан. Тиймээс төр шатахууны үнийг чөлөөлж зах зээлийн жамаар нь явуулах хэрэгтэй. Хувийн хэвшлийнхэн Засгийн газрыг сайхан харагдуулах гэж ажилладаггүй. Өнөөдөр импортлогчид дуугарахаас эмээж хүлээлтийн байдалтай байна. Эл хэлэлцүүлэгт ирэх ёстой хүмүүсийн ирээгүй шалтгаан нь  ч энэ байж болох юм. Гол шийдэл нь төр шатахууны үнийг чөлөөлж, нийлүүлэлтээ сайжруулбал махны үнэ буурдагтай адил зарчмаар явах боломж бий” гэв. Ер нь импортлогчдыг хэт их ашиг олж байна гэж хүмүүс харддаг. Гэхдээ ашиг олохын тулд ажиллах зах зээлийн зарчим гэдгийг ойлгох хэрэгтэй хэмээн бизнесийнхэн учирлаж байсан. Цаашилбал, одоогийн нөхцөл байдлыг зөөлрүүлэх гарц нь зөвшилцөлд хүрэх. Ингэхдээ эрэлт, нийлүүлэлтийг харгалзах нь чухал. Хэт туйлшрал, эдийн засгийн тооцоо судалгаагүй байгаагийн уршгаар эл салбарыг нийгэмчлэх, төрд авах санал гарч байгаа нь хэтэрхий бүдүүлэг асуудал хэмээн хэлэлцүүлэгт оролцогчид онцлов. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн дагуу шатахуун импортлогчид нэг ам.долларыг 1470 төгрөгөөр тооцон Монголбанкнаас нийт гурван тэрбум төгрөгийн зээл авч хугацаанд нь эргүүлэн төлжээ. Гэвч Монголбанкны гурван тэрбум төгрөгийн алдагдалд газрын тосны бүтээгдэхүүний үнэ тогтворжуулах хөтөлбөр багагүй хувь эзэлсэн гэдгийг МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав тодотгосон юм. Ч.Чулуунбат: Өдрийн цагаар түгээлтийг хориглосноос хомсдол үүссэн Салбарын яамны мэдээллээр улсын хэмжээнд 30 хоногийн нөөц бий хэмээн зарласны дараахан шатахуун түгээх газрууд хязгаарлалт хийж эхэлсэн. Гэвч албаны эх сурвалж хомсдол үүсээгүй хэмээн тайлбарлаж байсан билээ. Өнөөдрийн хэлэлцүүлгийн үеэр Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Яамны Түлшний бодлого зохицуулалтын газрын дарга Ч.Чулуунбат  ийнхүү тайлбарлав. Тэрээр “Сүүлийн үед үүсээд байгаа эрэлтийн тухайд Зөрчлийн хууль батлагдсанаас хойш өдрийн цагаар түгээлт хийхээ больсон. Үүнээс үүдэн эрэлт нэмэгдсэн үед түгээлтийг хориглосноос хомсдол үүсэх нэг шалтгаан болж байгаа. Энэ асуудлыг зохицуулах зөвлөмж гаргасан” гэв. Өнгөрсөн оны аравдугаар сараас импортлогч компаниуд алдагдалд орсон нь үнэн гэдгийг ч тэрээр батлав. Үнэндээ Засгийн газраас татвараар зохицуулах боломж тун бага хэмээн тайлбарлаж байлаа. Ирэх сарын 25-нд  ОУВС-тай хэд, хэдэн асуудлыг эргэн хэлэлцэх учиртай аж. Тиймээс ямар үр дүн гарахыг импортлогчид хүлээж байгаа тухай албан бус эх сурвалжийн мэдээлэл бий. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Засгийн газраас шатахууны үнэ барих арга хэмжээ авч ирсэн. 2016 онд Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар эрх бүхий 87 аж ахуйн нэгж тусгай зөвшөөрөл авч ажилласан. Импортлогчдын хувьд гурав орчим хувийн ашигтай ажиллахыг хичээдэг. Ингэхээр ашгийн хэмжээ нь маш бага гэдгийг харж болох юм. Тиймээс  дэлхийн зах зээлийн үнэтэй уяж аажмаар шатахууны үнийг нэмэх замаар асуудлыг шийдэх хэрэгтэй. Импортолсон 1.5 сая тонн шатах тослох материалын 1.3 сая нь автобензин, дизелийн түлш эзэлдэг байна. Үүнээс 33 хувь нь автобензин байдгийг мэргэжилтнүүд хэллээ. ОХУ-ын “Роснефть” компанийн салбарыг Монголд нээх болсон тухай мэдээлэл цахим орчинд гарч байгаа. Хэрэв Роснефть салбараа нээчихвэл шатахууны үнэ буурна гэсэн агуулга ч цухалзсаар байна. Гэвч энэ талаар Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Түлшний бодлогын хэлтсийн дарга Ч.Чулуунбат “Роснефть салбараа нээлээ ч шатахууны үнэ нь зах зээлийн үнэтэй адил байна. Монгол Улсад мөрдөж буй татварын хувь хэмжээний дагуу татвараа төлнө. Тээвэрлэлтийн зардал нь импортлогч компаниудын гаргадаг зардлын  адил гарна. Борлуулалтын үйл ажиллагааны үеэр гардаг зардлууд манай импортлогчидтой адил байна. Тэгэхээр шатахууны үнийг  “Роснефть” орж ирснээр бууна гэж ойлгох нь  учир дутагдалтай” хэмээн тайлбарлалаа. Шатахууны үнийн асуудлаар олон жилийн турш маргалдаж байгаа ч дорвитой шийдэлд хүрч байсан нь үгүй. Гэхдээ шатахууны хэрэглээгээрээ бусдаас хараат байдлаас гарахын тулд боловсруулах үйлдвэртэй болох явдал гэлцэж байв. Гэвч манайд олборлож буй түүхий тосны хэмжээ боловсруулах үйлдвэрийг хэвийн ажиллуулах хэмжээнд хүрэх нөөц биш гэдгийг зарим судлаач, шинжээчид анхааруулж байлаа. Харин нөгөө хэсэг нь Монгол Улсын хэмжээнд газрын тосны боловсруулах үйлдвэр барих боломж бий хэмээн судалгаа болон ТЭЗҮ танилцуулж байсан нь ч саяхан. Ямартаа ч БНЭУ-ын Засгийн газрын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд тусгасан нэмэлт өөрчлөлтийн дагуу газрын тос боловсруулах үйлдвэрийг дамжуулах шугам хоолойн хамт барьж байгуулах нарийвчилсан ТЭЗҮ-г боловсруулж эхэлсэн гэдгийг хүмүүс мэдэж байгаа. Энэхүү төсөл нь хөрсөнд буухдаа хэдий хугацааг зарцуулж, хэрхэн хөрвөхийг харах л үлдлээ. Эх сурвалж: www.polit.mn
Оюу толгойн сонсголын тогтоолын төслийг монголын эрх ашгийн талд илүү чамбайруулах чиглэл өгөв

Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өг

9 цаг 46 мин
Монголын Ипотекийн Корпораци “Шилдэг ТоС санхүүгийн байгууллага”-аар шалгарлаа

Монголын Ипотекийн Корпораци ОССК нь “ТоС Холбоо болон зохицуулагч байгууллагууд, салбары

11 цаг 49 мин
ASMMA-ны ерөнхий нарийн бичгийн даргаар МИК ОССК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга сонгогдов

Азийн Хоёрдогч Моргейжийн Зах Зээлийн Холбоо (ASMMA)-ны ээлжит хуралд оролцож, тус холбоо (ASMMA)-ны ерөнхий нарийн бичгийн даргаар МИК ОССК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга сонгогдов.

11 цаг 55 мин
Германы Шпаркассэ банктай хамтын ажиллагааны гэрээ байгуулав

Германы Шпаркассэ банктай хамтын ажиллагааны гэрээ байгуулав. Германы Баушпар Загварыг Монгол Улсад нутагшуулах боломж ба шийдэл хэлэлцүүлгийг МИК ОССК ХХК болон Германы Шпаркассэ банк амжилттай хамтран зохоин байгууллаа. Германы Шпаркассе сангийн шугамаар ХБНГУ-д  туршлага судлав.

11 цаг 57 мин
Япон улсын ногоон орон сууцны стандартын хүрээнд туршлага судлав

Бид Японы орон сууц санхүүжилтийн агентлаг техникийн туслалцааны хамтын ажиллагааны гэрээ байгуулж, манай байгууллагад үзүүлж буй техникийн туслалцааны хүрээнд МИК-ийн төлөөлөл  ажилтан, удирдах албан тушаалтнууд Япон улсын ногоон орон сууцны стандартын хүрээнд туршлага судлав. 

11 цаг 58 мин
Монголын хөрөнгийн зах зээлд нээлттэй арилжаалагдаж буй ХБҮЦ-ны хөрөнгө итгэмжлэн удирдагчаар ажиллаж эхлэв

Энэ онд Монголын хөрөнгийн зах зээлд нээлттэй арилжаалагдаж буй ХБҮЦ-ны хөрөнгө итгэмжлэн удирдагчаар ажиллаж эхлэв. Үүнд, Нэткапитал Эй Би Эс ТЗК,   “Жи Эс Би Актив 1, 2 ТЗК, Ашид Капитал Ассет ТЗК, Си и Си Ая Ассет Ван ТЗК-ийн нийт 128 тэрбум төгрөгийн дүн бүхий ХБҮЦ-нд ХИУ-аар ажиллаж байна. 

11 цаг 59 мин
15,620 зээлдэгчийн орон сууцны ипотекийн зээлийг үнэт цаасжууллаа

МИК Актив 37, 38, 39 Тусгай зориулалтын компаниар дамжуулан нийт 1.7 их наяд төгрөгийн дүнтэй, 15,620 зээлдэгчийн орон сууцны ипотекийн зээлийг үнэт цаасжууллаа. 

12 цаг 0 мин
Узбекистаны Ипотекийн Санхүүжилтийн Компаниудтай хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав

 “Монголын ипотекийн корпораци ОССК” ХХК болон Индонез улсын орон сууц санхүүжилтийн компани болох “PT Sarana Multigriya Finansial(Persero)” (SMF), Узбекистаны Ипотекийн Санхүүжилтийн Компаниудтай хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд, санамж бичгийн хүрээнд хоёр орны орон сууц санхүүжилтийн шилдэг туршлагыг хуваалцахаар болов.

12 цаг 1 мин
МИК групп компани анх удаа хүлэмжийн хийн ялгаруулалтын тайланг боловсруулж, олон нийтэд ил тод танилцууллаа

МИК Групп компани анх удаа “Компанийн хүлэмжийн хийн ялгаруулалтын тайлан”-г боловсруулан, олон улсын стандарт, аргачлалд нийцүүлэн ил тод тайлагналаа. 

12 цаг 3 мин
Нийцлийн менежментийн ISO 37301:2021 олон улсын стандартыг 3 дахь жилдээ амжилттай баталгаажууллаа

Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог амжилттай шинэчилж, ISO/IEC 2700

12 цаг 5 мин