Д.Сумъяабазар: Oюутолгойн зээлийн хүүгийн зөрүүг болиулна

2018-01-11
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.БАЯР УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн хурлын үеэр “ Оюутолгойн асуудлаар Ажлын хэсэг байгуулж ажиллалаа. Маш сайн мэдээлэл цуглуулж ажилласан.   Засгийн газар, Оюутолгойг хариуцсан захирал, дарга нарт ажлын тайлан мэдээгээ өгсөн. Оюу толгойн талаар эхний ээлжинд  шийдвэрлэх хоёр гол асуудал бий. Эхнийг нь зээлийн хүүгийн зардлыг бууруулах ёстой. Хоёрдугаарт өгөөжийн асуудлыг ярих цаг нь болсон. Монгол Улсад өгөөжтэй байлгахын тулд үйл ажиллагааных нь зардлыг бууруулах, хяналтаа сайжруулах хэрэгтэй гэж үзэж байна.  Оюутолгойн ТУЗ, хариуцсан компани нь ажлаа сайжруулах ёстой. Мөн Засгийн газрыг мэдээ мэдээллээр хангаж байх шаардлагатай. Ингэж байж өнөөгийн  үлбэгэр байдлаа арилгаж томоохон ордынхоо үр өгөөжийг хүртэх юм. Энэ бүгдийг  ажлын хэсэг нарийвчилан гаргасан. Хүүгийн зардал нь 6.5 дээр нэмэх нь LIBOR  гэж тооцож байгаа. / LIBOR гэдэг нь Лондонгийн банк хоорондох зээлийн хүүг хэлнэ/ Монгол Улсад үндсэндээ 8.4 хувийн хүүтэй зээл олгож түүгээр санхүүжиж байна. Тэгэхээр цаад эх үүсвэрээс 3-4 хувийн хүүтэй зээл авч Монгол Улсад  4.4 хувийн хүү нэмж тооцон өгдөг. Энэ нь хоёр талын хамтын ажиллагаанд сөрөг үр дагвар авч ирж байгаа юм.  Тэгэхээр асар их мөнгөний зөрүү үүнээс гарч ирнэ. Тэгэхээр хүүгийн энэ зардлыг бууруулах ёстой. Цаашид мэдээж Дубайн гэрээтэй холбоотой асуудал асар их шүүмжлэл дагуулна. Тухайлбал, Монгол Улсын газар нутагт уг гэрээ хэлцэлийг хийгээгүй гэдгээс эхлээд үүнийг эргэн харах шалтаг шалтгаан ажлын хэсгийн дүгнэлтэд бий. Тухайн асуудлыг цаг үед бид холбогдох мэдээллийг өгч байх болно хэмээн мэдээллээ. Тэрээр нэг зүйлийг онцлон мэдээлсэн юм. Учир нь “ Монгол Улсын иргэн Д.Сумъяабазар миний бодолоор “Оюу толгой компанид худалдагдаж ажилладаг маш олон хүн бий. Монгол Улсын Засгийн газрын боловсруулсан материалууд, мэдээ, мэдээлэл аваачин өгч өөрсдийгөө худалдаг байдлаар олон жил явж ирсэн. Мөн тулгамдсан асуудлаа шийдэх гээд хэлэлцээрийн ширээнд суух гэхээр Оюу толгойн асуудлыг боль гэдэг. Нийгмийн анхаарлыг зориуд өөр зүйлд чиглүүлдэг зэрэг явдал манай улсад их байна. Өнөөдөрийн хоол ундны бус Монгол Улсынхаа ирээдүйд,  үр хүүхдийнхээ төлөө бид сонголтоо хийх ёстой”  гэж бодож байна. Энэ бол Монгол Улсын Засгийн газрын, УУХҮ-ийн сайдын албан ёсны мэдэгдэл, байр суурь биш зөвхөн хувь хүн Д.Сумъяабазарын хувийн бодол хэмээсэн юм. Эх сурвалж:www.polit.mn
Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

11 цаг 40 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

11 цаг 50 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

11 цаг 55 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

12 цаг 2 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

20 цаг 11 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

20 цаг 11 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

20 цаг 11 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Уржигдар 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Уржигдар 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Уржигдар 06 цаг 00 мин