Залуусын хүчээр бий болдог нийгмийн хамгааллын тогтолцоо

2018-01-11
Нийтэлсэн: Админ
 1 мин
Төслийн ахлах зөвлөх ЯМАШИТА МАМОРУ Өнөөдрийн дугаарт, нийгмийн хамгаалал дахь залуу үеийн оролцооны талаар өгүүлэх болно. Нийгмийн хамгаалал нь иргэд даатгуулагчдыг эрсдэлээс хамгаалахаас гадна төрийн оролцоотойгоор орлогын дахин хуваарилалт хийж, нийгмийн амар тайван байдлыг хангах үүрэгтэй. Мөн нийгмийн үйлчилгээ нь эрүүл мэндийн салбар дахь ажлын байрыг нэмэгдүүлээд зогсохгүй энэ салбарын хөгжилд ч хувь нэмрээ оруулдаг. Үүнд хамгийн чухал нь нийгмийн даатгалын шимтгэл бөгөөд шимтгэл төлөлтийг урт хугацаанд тогтвортой явуулахын тулд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг компаниуд, идэвхтэй хөдөлмөр эрхэлдэг залуус олон байх шаардлагатай. ҮСХ-ны мэдээгээр, Монгол улсын нийт хүн амын 66.2 хувь нь хөдөлмөрийн насныхан (15-64 нас) байгаа бол насжилт явагдаж буй Япон улсад энэ тоо 60.6 хувь байна. Японд насжилтаас гадна хүн амын тоо нилэнхүйдээ буурч байгаа нь цаашид хөдөлмөрийн насны хүн амын тоо буурахыг илэрхийлж байна. Харин Монгол улсад 15-64 насны хүн ам улам нэмэгдэх нь 20 хүртэлх насныхан хүн амын 37.6 хувийг эзэлж байгаагаас харагдаж байна. Цаашид хөдөлмөрийн насны хүн амын тоо нэмэгдэх хугацааг “Хүн ам зүйн цонх”-ны таатай үе гэх ба ийм үедээ үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх нь тухайн улсын ирээдүйн хөгжилд чухал нөлөө үзүүлдэг. Японы эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн үе буюу 1950-аад оны сүүлээс 1970-аад оны эхэн үед үйлдвэрлэл нэмэгдсэн нь хүн ам зүйн цонхны таатай үетэй холбоотой. Залуучууд ажиллаж хөдөлмөрлөвөл үйлдвэрлэл нэмэгдэнэ. Цаашлаад тэд цалин авч, гэр бүл зохиож, худалдан авалт нэмэгдэн, эдийн засаг сайжрах гэсэн эерэг цикл бий болно. Нийгмийн хамгааллын салбарт ч хүн ам зүйн цонх чухал нөлөөтэй. Дээр өгүүлсэнчлэн шимтгэлийн орлого нэ­мэг­дэх нөхцөл нь идэвхтэй хөдөлмөр эрхэлж буй залуучууд болон аж ахуйн нэгжийн тоо их байх явдал, өөрөөр хэлбэл хүн ам зүйн цонхны таатай үед энэ нь биеллээ олдог. Өнөөдөр Монгол улс хүн ам зүйн цонхны таатай үе дээрээ байна. Тиймээс одоо хэрэгжүүлж буй бодлого зүй зохистой байж, нийгмийн хамгааллын тогтвортой байдлыг хангах нь чухал болов уу. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

11 цаг 40 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

11 цаг 50 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

11 цаг 55 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

12 цаг 2 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

20 цаг 11 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

20 цаг 11 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

20 цаг 11 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Уржигдар 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Уржигдар 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Уржигдар 06 цаг 00 мин