Мөнгөний хувьсгал

2018-01-11
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.Гантигийн булан

  ЦАХИМ МӨНГӨ БУЮУ БИТКОЙН   Энэ асуулт ойрд олон хүний дунд ярианы сэдэв болж байх шиг, кофе уух, хоолонд орох, гадуур дэлгүүрт явж байхад энд тэнд хүмүүс биткойны талаар жиг жуг хийцгээж байгааг анзаарлаа. 2017 оны нэгдүгээр сард нэг ширхэг Биткойны ханш 800 ам.доллар хавьцаа байсан юм байна. Харин өнөөдөр нэг ширхэг биткойн нь 14-15 мянган ам.доллар хавьцаа хэлбэлзэж байна, энэ бол нэг жилийн хугацаанд 1700 хувийн өсөлт гэсэн үг. Ийм боло­хоор хүмүүсийн анхаа­ралд өртөж энд тэндгүй бит­койн гэсэн яриа гарч байгаа болов уу гэж би бодож сууна. Бид эхлээд биткойн гэж энэ гайхалтай өсөлт үзүүлээд байгаа цахим мөнгө гэх эдийг сайн нягталж ойлгох, бас эрсдэл, боломж гэх мэт бүх талаас нь судалж үзэх нь зүйтэй болов уу гэж бодож байна. Учир нь бид харанхуй орчин руу хөрөнгө оруулалт хийж хурдан өсдөг гэсэн ойлголтоор шуурч болохгүй байх гэж бодож байна. Манай зарим иргэн шууд л мөнгө цацах нь анзаарагддаг. Юуны түрүүнд биткойн бол нэгэн төрлийн валют юм, бидний хэрэглэж заншсан төгрөг, доллар, юань гэх мэтчилэн валют шиг төлбөрийн хэрэгсэл болох зориу­лал­таар гарч ирсэн валют юм. Бүр цааш нь ухаж нарийн ширийн рүү орохоос өмнө бид мөн­гөний талаар эргэж нэг харах нь зүйтэй болов уу.   МӨНГӨ ГЭЖ ЮУ ВЭ?   Хүн төрөлхтөн олон зуун жил мөнгө гэдэг санхүүгийн тогтолцоогоор амьдарч ирсэн билээ. Мөнгөний түүхийг эргээд нэг харвал хүн төрөлхтөн олон төрлийн эд зүйлсээр мөнгө хийж ирсэн. Ховор эрдэнэс, давс, тос, цаасан мөнгө гээд олон хувьсал дамжиж засаглал нь омгийн ахлагч, хаан, засгийн газар, төвбанк гээд бас л хувьсал дамжиж өдийд ирсэн билээ. Алт бол дэлхийд хамгийн удаан хугацаанд бодит мөнгөний үнэ цэнийг тогтоож ирсэн байгалийн ховор эрдэнэ. Бид одоо ч алтыг олборлож, хадгалж, нөөцөлж, мөнгө валютын ард баталгаажуулалт хийж ирсэн. Их Монгол гүрэн Хубилай хааны үед дэлхийд цаасан мөнгийг анх улс даяараа хэрэглээнд нэвтрүүлж байсан нь тухайн үед дэлхийд байгаагүй шинэ хувьсал болж байсан. Цаасан мөнгө өмнө нь бий болж байсан ч энэ үе хүртэл улс даяараа хэрэглээнд нэвтэрч байгаагүй байна. 1971 он хүртэл дэлхийн томоохон эдийн засгууд өөрсдийн валютаа алтаар баталгаажуулдаг байсан, АНУ-ын Ерөнхийлөгч асан Ричард Никсон 1971 оны наймдугаар сарын 15-нд дэлхий нийтээр АНУ долларыг алтаар хувиргах, солих боломжийг хааснаа мэдэгдсэн юм. Гол үр дүн нь АНУ долларыг хэв­лэлтэд оруулахдаа бодит алтны нөөцөд үндэслэж бус эдийн засгийн өсөлт дээр үндэслэхээр болж өөрчлөгдсөн юм. Энэ төрлийн валютыг Фиат валют хэмээн нэрлэдэг. Фиат валют гэдэг нь ардаа бодит алт эсвэл мөнгөөр баталгаажсан валют бус. Харин тухайн гаргасан улсын эдийн засаг дээр үндэслэгдэн үнэлэгддэг. Өнөөдөр дэлхийн ихэнх улс орны мөнгөн тэмдэгт нь фиат валют болон хувирсан. Бид долларыг, еврогийн ард алт байдаг гэж боддог байсан байж магадгүй. Гэвч тэр бол түүх болон үлдсэн юм. Буцаад үндсэн асуулт руугаа эргээд орцгооё. Мөнгө гэдэг нь хоёр хүний хоорондох наймаа солилцоо хийх үйл явцыг баталгаажуулах хэрэгсэл нь мөнгө билээ. Хүн төрөлхтөн олон зуун жилийн хугацаанд мөнгөний хувьсал үзлээ. Үүний үр дүнд бид мөнгө яах гэж анх үүссэн. Үндсэн зорилго нь өөрчлөгдөж өнөөгийн тогтолцоонд ирсэн билээ. Биткойны үүсэл гарал энэ зүйлтэй 100 хувь холбоотой. Учир нь хүмүүсийн оролцоотой мөнгөний тогтолцоо нь алдаатай гэдгийг бид олон жишээгээр харж байна. Зимбабве улсын инфляци, АНУ 2008 оны санхүүгийн хямрал, Венесуэл улсын инфляци, энэ хэд бол сүүлийн хэдэн жилийн л жишээнүүд. Эдгээр санхүүгийн хямрал, инфляци нь цэвэр хүний алдаа, шунал дээр үүссэн гэдгийг олон судлаач эрдэмтэн баталж байна. Технологийн боломж бий болсноор бид хүний оролцоогүйгээр мөнгөний системтэй болох боломж бүрдсэн. Үүнийг биелүүлсэн анхны валют нь биткойн юм. Бидний одоогийн мөнгөний хэрэглээ аль хэдийнэ цахим болсон. Дэлхий даяар хийж буй бүх мөнгөний гүйлгэний 98 хувь нь цахим болсон. Бид цахим мөнгөний ертөнц рүү босго даваад орчихсон байна гэсэн үг. Тиймээс бидний дунд хэдхэн жилийн дараа энэ ойлголт маш энгийн болсон байх болов уу. Цаашдаа бид энэ цахим мөнгө гэдэг зүйлийг хэрэглэж, энгийн нэгэн хэрэгсэл болсон байхад гайхахгүй байна. Биткойн болон энэ цахим мөнгө гэгдэх  зүйлийг ганц хэдхэн өгүүлбэрээр тайлбарлах боломжгүй. Тиймээс дараагийн нийтлэлээр бид технологи талаас нь дэлгэрэнгүй бичих болно. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

11 цаг 41 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

11 цаг 51 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

11 цаг 56 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

12 цаг 3 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

20 цаг 12 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

20 цаг 12 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

20 цаг 12 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Уржигдар 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Уржигдар 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Уржигдар 06 цаг 00 мин