Нүүрс “залгигч”-дад бэлдсэн Хятадын гэнэтийн бэлэг

2018-01-09
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ж.ЦОГЗОЛМАА Гараа сайн байвал бариа сайн гэдэг. Тэгвэл 2009 оны санхүүгийн хямралаас дэлхийн эдийн засаг есөн жилийн дараа ангижирч чадах болов уу. Энэ асуултын хариултыг Азиас хайх хэрэгтэй гэж шинжээчид үзэж байна. Дорнын мөнгөний “хүүдий” бидэнд юу гэж хэлэх бол. Ямартаа ч Бээжин, Токиогийн санхүүгийн байдал нааш эргэснийг зарим мэдээллээс ажиглаж болох юм. “Mining.com”, “Ройтерс” агентлагийн мэдээллээс тоймлон хүргэж байна. Бээжин өнгөрсөн баасан гаригт хийсэн мэдэгдлээрээ эрчим хүчний зах зээлд гэнэтийн бэлэг барив. 2020 оны сүүл гэхэд нүүрсний үлэмж компаниудыг бий болгоно хэмээсэн энэхүү мэдэгдэл нь өмнөд хөршийг түлшний зах зээлийн хамгийн том тоглогч болгох аж. Тус улсын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны хийсэн мэдэгдлээр Хятад улс 2020 оны сүүл гэхэд томоохон хэмжээний уурхайнуудыг бий болгох юм. Тэдгээрийн нэг бүр нь жил тутам 100 сая тонн нүүрс олборлох нөөцтэй байх нь. Ингэснээр дэлхийн зах зээлд өрсөлдөх боломж бүрдэхийн дээр энэ салбарыг илүү өргөн хүрээнд шинэчлэх хаалга нээгдэж буй. Үндэсний эрчим хүчний газраас өнгөрсөн арваннэгдүгээр сард хийсэн мэдээллээр их хэрмийн эзэд өнгөрсөн оны байдлаар, жилд 3.41 тэрбум тонн нүүрс олборлох хүчин чадал бүхий 4000 гаруй уурхай эзэмшиж байв. Тэгвэл Хятадын үндэсний нүүрсний ассоциацийн мэдээлж буйгаар одоогийн байд­лаар тус улсын нүүрсний уурхайн компаниудын зөвхөн зургаа нь жилд 100 тонноос илүүг олборлож байна. Эдгээрт топ олборлогчид гэгддэг Шенхуа групп, China Coal Energy групп болон Datong Coal Mine групп багтжээ. Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны өнгөрсөн жил төрийн өмчит China Guodian Group Corp-ыг Шенхуа-д эзэмшүүлснээр дэлхийн хамгийн том нөөц баялгийг бүтээхээр төлөвлөж байгаа юм. Өрөнд баригдсан, эсвэл үр ашиггүй болоод байгаа төрийн өмчит салбаруудыг шинэчлэн дэлхийд өрсөлдөхүйц хүч болгон бэлтгэх гэсэн Бээжингийн зүтгэл эрчим хүч, далайн тээвэр, металлын зах зээлд төвлөрч байна. Түүнчлэн энэ нь Бээжинг цэвэр эрчим хүчний төлөөх тэмцэлд улам хүчилж, нүүрсний хэрэглээг хязгаарласан билээ. “Хязгаарлалтыг хийхийн хажуугаар Засгийн газар нүүрсний компаниудыг сайжруулахыг чармайж байна. Ингэхдээ тэднийг ашигтай ажиллуулж, цахилгааны үүсгэвэр болон тээвэрлэлт зэргийг ашиглан нүүрсгүй сал­барыг бий болгох юм” гэж Hengfeng Bank судалгааны хүрээлэнгийн судалгаа хариуцсан захирал Wu Qi хэлжээ. Баасан гаригт хийсэн мэдэгдлийнхээ хүрээнд Үндэсний хөгжил, шинэт­гэлийн хорооноос нүүрс, тээвэрлэлт болон тө­мөр, гангийн фир­мүүдтэй хэлэлцээ хийхээр болжээ. Түүнчлэн үеэ өнгөрөөсөн эсвэл ашигт ажиллагаагаа алдсан уурхайнуудыг хаах аж. 2020 он хүртэлх таван жилийн төлөвлөгөөндөө Хятад улс 800 сая тонн бүхий хүчин чадалтай ч үеэ өнгөрөөсөн уурхайнууд цөөлөхөөр төлөвлөсний дээр 500 сая тонн хүртэлх дэвшилтэт нөөцийг нэмэх юм. 2020 он хүртэл нүүрсний олборлолт жилд 3.9 тэрбум тонн байх аж. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

11 цаг 42 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

11 цаг 52 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

11 цаг 57 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

12 цаг 4 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

20 цаг 13 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

20 цаг 13 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

20 цаг 13 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Уржигдар 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Уржигдар 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Уржигдар 06 цаг 00 мин