Тэтгэвэрт гарах нас, татварын нэмэгдлийг эсэргүүцлээ

2018-01-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.БАЯР Өнөөдөр /01.4/ МҮЭХ-ноос тэтгэвэрт гарах насыг үе шаттайгаар нэмэгдүүлэх, Хувь хүний орлогын албан татвар (ХХОАТ)-ыг нэмэх хуулийн хэрэгжилтийг нэг жилээр хойшлуулах асуудлыг энэ сарын 08-ны дотор шийдвэрлэхийг Засгийн газраас шаардаж хэвлэлийн бага хурал хийв. Хуралд Эрчим хүчний, Уул, уурхайн, Нисэхийн, Барилгын, Эрүүл мэндийн байгуулагын, ХАА-н үйлдвэрчний эвлэлийн холбоодын  төлөөлөл оролцлоо. Энэ үеэр зарим үйлдвэрчний эвлэлийн хорооны төлөөлөл үг хэлсэн юм. -Хөдөлмөрийн баатар, гавъяат нисгэгч МИАТ-ийн Үйлдвэрчний хорооны дарга Р.Батнасан: -Өнөөдөр шинэ оны босгон дээр ард түмний санаа сэтгэлийг зовоосон мэдэгдэл хийж байгаадаа уучлалт хүсэж байна. Би Нисэхийн төлөөлөл хүн. Насаараа нислэгт явсан хүн байна. Нисгэгчид тэтгэврийн насанд хүрдэггүй юм. Дандаа хортой нөхцөлд ажиллаж байдаг. Хүмүүс их сайхан хувцас өмсөөд нисээд байна гэж хардаг. Харин тэр цагийн зөрүү, хортой нөхцөл, дуу чимээ, чийгшлийн дутагшалд насаараа ажилладаг. Энэ бүхнээс хамаарч хүний тэтгэврийн нас багасна. Манай салбараас тэтгэвэрт гарсан хүмүүсийн насыг харвал 70-80 хүрсэн хүмүүс гарын таван хуруунд тоологдохоор үлдсэн байдаг. Ийм байхад тэтгэврийн насыг өндөр болгохоор тэр улс чинь нийгмийн даатгал гэж насаараа төлсөн хирнээ түүнийхээ үр шимийг авахгүй болчихсон шүү дээ. Тэтгэвэрт гарсан хүмүүс 300 мянган төгрөг авдаг. Тэтгэврийн насны зөрүүг арилгах гээд байгаа юм бол салбар бүрийнхээ онцлогийг судлах хэрэгтэй. Шударга биш байна шүү дээ. МИАТ цөөхөн нисгэгч цөөхөн байдаг. Тэд нарыг одоо тэтгэвэртэй гар гэж байгаа юм байна. тэгэхгүй бол нийгмийн даатгалын шимтгэлээр амьдрах боломжгүй. Яагаад гэхээр тэдний нас нь хүрдэггүй юм. Ийм учраас өнөөдөр ярихаас өөр аргагүй болоод байна гэсэн юм. Барилгачдын ҮЭ-ийн хорооны төлөөлөгч Б.Батцогт:  Тэтгэвэрт гарах насаар ард түмнээ ялгаварлаж байна 65 нас гэдэг төрийн захиргаанд олон жил ажилласан төрийн албан хаагчдын нас юм. Мэргэжлээс шалтгаалах өвчтэй хүмүүсийн нас биш. Барилгын ажилчид өдөр шөнөгүй нойр хоолгүй гадаа ажилладаг. Тэд тэтгэвэрт гарахдаа ихэнх мэргэжлээс шалтгаалах өвчтэй болсон байдаг. Ард түмнээ ялгаварлаж байна. Тиймээс тэтгэвэрийн насаа эргэж харахыг хүсч байна Уурхайчдын ҮЭ-ийн холбооны төлөөлөгч Х.Буянжаргал:Татварын нэмэгдэл нь  аж ахуйн нэгжийг орлогоо нуухыг дэмжлээ -Монгол хүний дундаж наслалт олон улсын хүн амын дундаж наслалтаас 3.5 хувь доогуур байна. Уурхайчдын цалин дунджаар  хоёр сая төгрөг. Дундаж давхрага гэж ярьдаг боловч Хувь хүний орлогын албан татвар тэдэнд халтай тусаж байна. Малчдын тэтгэвэрт гарах насыг ургашлуулсан хэрнээ Эрчим хүч, геологи, уул, уурхайн салбарын ажилчдын насыг хойшлуулсан нь дундаж давхрагыг үгүйсгэж байна. Хэвийн нөхцөлд ажиллаж байсан хүн тэтгэврт гараад 15-20 жил амьдардаг бол хортой, хүнд нөхцөлд ажилласан хүмүүс 3-7 жил амьдардаг. Мөн татварын нэмэгдэл нь  томоохон аж ахуйн нэгжийг орлогоо нуухыг дэмжлээ. Оны өмнө олон аж ахуйн нэгж урамшууллаа оноос өмнө олголоо. Энэ нь үүнийг гэрчилж байна. МҮЭХ-ын дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Хуулиа эргэж харахыг  хүсч байна -Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн 2,4, 3,9 дэх заалтыг хэрэгжүүлэх чиглэлээр 2017 онд байгуулсан нэмэлт хэлэлцээрээр “Албан татварын өөрчлөлттэй холбоотой асуудлаар цаашид нийгмийн түншлэл талуудтай урьдчилан ярилцаж, саналыг авч зөвшилцөх тухай хэлэлцээрийн заалтыг хатуу мөрдөж ажиллана. “УИХ-аас баталсан 2017 оны 29 дүгээр тогтоолын 12 дахь заалтын хүрээнд даатгуулагч тэтгэврийн доод, дээд насны хязгаарын хүрээнд тэтгэвэр тогтоолгох хугацаагаа уян хатан сонгодог болох асуудлыг нийгмийн түншүүдийн оролцоотой судлан нэгдсэн санал боловсруулж, УИХ-д хүргүүлнэ гэж тохирсон. Нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар талуудтай яаралтай хамтран ажиллах шаардлагатай байгааг тус холбооны зүгээс Засгийн газарт удаа дараа санал хүргүүлсэн. Гэвч Засгийн газрын зүгээс хэлэлцээрийг хэрэгжүүлэх чиглэлээр бодитой арга хэмжээ авахгүй байгаа тул ҮЭ-ийн гишүүд, иргэдийн зүгээс татвар, өндөр насны тэтгэврийг асуудлаар байр сууриа илэрхийлж эхэлсэн. Мөн цаашид энэ тэтгэврийн насны асуудал болон татварын асуудал иргэдийн дунд бухимдал үүсгэж, тогтворгүй байдал үүсэж болзошгүй нөхцөл байдалд хүрээд байгаа юм. Иймд УИХ-ын дарга М.Энхболдод хандаж МҮЭХ-ноос тэтгэвэрт гарах насыг үе шаттайгаар нэмэгдүүлэх, Хувь хүний орлогын албан татвар (ХХОАТ)-ыг нэмэх хуулийн хэрэгжилтийг нэг жилээр хойшлуулах шаардлагатай байгааг мэдэгдэж байна. Түүнчлэн тус холбоо эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийг дэмжиж байгаа гэдгээ илэрхийллээ. Харин хүссэн хүсээгүй вальютын ханшны өөрчлөлтийн улмаас хэцүү байгаа иргэдийн өмнөөс энэхүү татварын зарим шийдвэрүүдээ эргэн харж үзэхийг хүсэж байна хэмээв. Эх сурвалж:www.polit.mn  
Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

11 цаг 40 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

11 цаг 50 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

11 цаг 55 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

12 цаг 2 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

20 цаг 11 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

20 цаг 11 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

20 цаг 11 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Уржигдар 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Уржигдар 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Уржигдар 06 цаг 00 мин