Японд амьдарч буй хугацаандаа өвдвөл яах вэ?

2018-01-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
Төслийн ахлах зөвлөх ЯМАШИТА МАМОРУ Энэ дугаарт Японд байхдаа өвдсөн тохиолдолд эрүүл мэндийн даатгалд хамрагдсан байх, хамрагдаагүй байх хоёр ямар ялгаатайг тайлбарлах болно.   Гадаад оронд байх хугацаанд хамгийн ихээр сэтгэл зовоодог зүйлийн нэг бол яахын аргагүй “Өвдсөн тохиолдолд яах вэ?” гэдэг асуудал билээ. Гэр бүл, үр хүүхэдтэйгээ хамт яваа бол бүр их санаа зовно. “Японд зорчих” тухайд авч үзвэл аялал жуулчлалаар богино хугацаагаар явах болон сурч хөдөлмөрлөх зэргээр удаан хугацаагаар зорчиход нэлээн ялгаатай байдаг. Түр хугацаагаар явах (3 сар дотор) үеэр өвдөх бэртэх тохиолдолд ойрхон эмнэлэг амбулaторит үзүүлэн эмчилгээ хийлгэж болно. Сүүлийн үед Японд жуулчлах гадаадын жуулчдын тоо нэмэгдсээр байгаа тул гадаад хэлээр эмчилгээ үйлчилгээ үзүүлэх эмнэлгүүд олширсон. Зочид буудлын хүлээн авах хэсэг, жуулчид угтан авдаг байгууллагуудаас энэ талаар тодруулахад ямар төрлийн эмчилгээ үйлчилгээ үзүүлэх талаар эмнэлгийн байгууллагаас жагсаалт гардаг учраас энэ тал дээр санаа зовох зүйлгүй. Харин эмчилгээний нийт зардлыг хувь хүн өөрөө төлөх тул үүнийг анхаарна уу. Тиймээс болгоомжлох үүднээс аялалын хугацаандаа гэнэтийн осол аваарын даатгалд хамрагдвал зүгээр болов уу. Одоо удаан хугацаагаар ажиллаж амьдрах тохиолдлыг авч үзье. Суралцах болон ажиллах зорилгоор 3-аас дээш сараар Японд оршин сууна гэдгээ эхнээсээ мэдэж байгаа монголчуудын тухайд Японы эрүүл мэндийн даатгалд зайлшгүй хамрагдаж, эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлөх нь зүйтэй. Японы эрүүл мэндийн тогтолцоогоор иргэншил хамааралгүй Японд амьдран суугаа хэн бүхэн даатгалд хамрагдах үүрэгтэй. Суралцаж буй сургууль, ажиллаж буй газрынхаа харъяаллаар зөвхөн өөрөө бус хамт амьдарч буй гэр бүлийн иргэн нэг бүрийг овог нэр, төрсөн он сар өдөр, нас хүйсээр бүртгүүлэх учраас үнэн зөв бөглөх хэрэгтэй. Энэ мэдээлэл нь эрүүл мэндийн даатгалыг хариуцсан ажилтанд очиж, даатгуулагч хүн нэг бүрд эрүүл мэндийн карт олгодог. Үүнд ойрол­цоогоор 1 долоо хоног зарцуулагдана. Ажиллаж байгаа бол тухайн байгууллага бүр ялгаатай боловч даатгуулагчын цалингаас 4-5 хувийн шимтгэл суутгаж авдаг. Харин оюутан бол сар бүр өөрсдөө шимтгэлээ төлөх шаардлагатай тул энэ тал дээр анхаарна уу. Төлөх шимтгэлийн дүнг өмнөх жилийн Японд олсон орлогын дүнгээс тогтоодог тул анхлан суралцаж байгаа тохиолдолд эрүүл мэндийн даатгалын шимтгэл тийм ч өндөр биш (тухайн оршин сууж буй мужаас хамаарч өөр өөр байдаг). Японд эрүүл мэндийн даатгалд хамрагдсанаар давуу тал юу байдаг вэ? Хамгийн түрүүнд, та эрүүл мэндийн карттай бол хүссэн эмнэлэг, эмийн сангаар хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой. Тодруулбал, өвчтөн нийт төлбөрийн 30 хувийг (6 хүрэлх насны хүүхэд болон 70-с дээш насныхан 20 хувь) төлдөг. Жишээ нь та ханиад хүрээд эмнэлэгт хандсан бол эмчийн үзлэг, рентген зурагтайгаа нийлээд 1000 орчим иенийг (эмч бичиж өгсөн 3 хоногийн эм 1000 иен орчим) төлөхөд хангалттай. Түүнчлэн, хүнд өвчний улмаас эмчилгээний зардал өндөр гарах тохиолдолд өвчтөний орлогын түвшинг харгалзан хөнгөлөлт үзүүлдэг. Зүрх, тархины өвчин, хорт хавдар гээд өндөр үнэтэй эмчилгээ хийлгэх шаардлагатай үед өвчтөн 30 хувиа төлөхөд ч хэцүү болдог. Тиймээс өвчтөний орлогод үндэслэн төлөх ёстой дээд хязгаарыг нарийвчлан тогтоож өгсөн. Бага орлоготой бол сард 30,000 иен орчим, дундаж орлоготой иргэд сард 80,000 иен орчим төлөх ба үлдэгдэл зардлыг эрүүл мэндийн даатгалаас төлдөг. Эмчилгээний үнэ ханшийг өвчтөн мэдэхгүй. Муугаар бодоход эмнэлэг хэт өндөр төлбөр нэхэмжилсэн байж болно. Үүнээс сэргийлэхийн тулд Японд бүх эмчилгээний үнэ, эмийн үнэ тарифийг улсаас тогтоож өгсөнөөр эрүүл мэндийн даатгалд хамрагдсан бүх өвчтөнүүдэд боломжийн үнээр, чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

11 цаг 42 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

11 цаг 52 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

11 цаг 56 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

12 цаг 4 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

20 цаг 13 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

20 цаг 13 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

20 цаг 13 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Уржигдар 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Уржигдар 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Уржигдар 06 цаг 00 мин