Өнөөдрөөс /01.01/ нэмэгдэх татварууд

2018-01-01
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Өнөөдрөөс /01.01/ гурван төрлийн татвар нэмэгдэж байна. Засгийн газар зарлагаа нэмж, 2.4 их наядын алдагдалтай төсөв батлуулсан хэрнээ энгийн иргэдийнхээ нуруун дээр эдийн засгийн хямралыг үүрүүлж байгаагийн нэгэн жишээ нь  татварын нэмэгдэл юм. Ингээд өнөөдрөөс эхлэн нэмэгдэж буй татварыг танилцуулж байна.   Архи, тамхины онцгой албан татвар 2018 оноос 10 хувиар,2019 оноос 5 хувиар, 2020 оноос эхлэн таван хувиар тус тус нэмэгдэх юм. Ингэснээр архины хэрэглээ буурна гэж Сангийн сайд тайлбарласан ч эсрэгээрээ “шагийн архи”, хуурамч архины хэрэглээ ихсэх эрсдэл гэж зарим шинжээчид үзэж байгаа. Хувь хүний орлогын албан татвар Хувь хүний орлогын албан татварын шатлалыг цалин хөдөлмөрийн хөлс болон түүнтэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод 10-25 хувиар дөрвөн шатлал бүхий татвар ногдуулна. Ингэснээр өндөр орлоготой иргэдийн татварын ачаалал нэмэгдэхээр байна. Тухайлбал, сарын 2.5 сая төгрөгийн орлогод 11.2 хувиар, сарын дөрвөн сая төгрөгийн орлогод 15.1 хувиар татвар ногдож байна.Одоогоор 900 мянга орчим татвар төлөгч бүртгэлтэй байгаа бөгөөд нийт татвар төлөгчдийн 92 орчим хувь нь 10 хувиас бага татвар төлөхөөр, үлдэх найм гаруй хувь нь татварын шатлалд хамрагдаж 10 хувиас их татвар төлөхөөр байгааг Сангийн сайд мэдээлсэн.Тус татвараас төсвийн орлого 2018 онд 51.5 тэрбум төгрөгөөр нэмэгдэх ажээ. Түүнчлэн, хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт одоогийн хуулиар 84 мянган төгрөг байгааг 2018 онд 120 мянган төгрөг, 2019 онд 160 мянган төгрөг, 2020 онд 200 мянган төгрөг, 2021 онд 240 мянган төгрөг болгон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан үе шаттай нэмэгдүүлэхээр болсон. Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтийн хэмжээг 240 мянган төгрөг болгож нэмэгдүүлснээр сарын 1.8 сая төгрөгийн цалин болон түүнтэй адилтгах орлоготой иргэдийн татварын ачаалал буурах бөгөөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжиж байгаа иргэд татвар төлөхгүй юм байна. Нийгмийн даатгалын сангийн  шимтгэл нэмэгдэнэ Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг 2017 онд тус бүр 7 хувь, 2018 онд тус бүр 8 хувь, 2019 онд тус бүр 8.5 хувь, 2020 онд тус бүр 9.5 хувьтай байхаар хуульчилсан. Харин сайн дурын даатгуулагчийн тэтгэврийн даатгалд сард төлбөл зохих шимтгэлийн доод хэмжээ нь 2017 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувиас, 2018 онд 11 хувиас, 2019 онд 11.5 хувиас, 2020 онд 12.5 хувиас багагүй байхаар өөрчлөлт оруулсан. Эх сурвалж:www.polit.mn
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) наймдугаар са

1 цаг 32 мин
С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулагдаж б

1 цаг 32 мин
Арменийн Ерөнхийлөгч асан Роберт Кочарян болон хүүг нь саатуулжээ

Арменийн Ерөнхийлөгч асан Роберт Кочарян болон түүний ууган хүү Седрак Кочарян нарыг ав

13 цаг 14 мин
СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно

СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно

21 цаг 40 мин
COP17: Газрыг сэргээх амлалтыг хөрөнгө оруулалт болгох “Санхүүжилтийн өдөр”

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) Улаанбаатар хотноо най

Өчигдөр 06 цаг 00 мин
Р.Болд: Өрөөлд  төвөгтэй, өөртөө гай дуудсан хууль зөрчсөн хүмүүжилгүй үйлдлийг эх оронч гэхгүй нь лавтай

Түүхийн ухаан доктор, судлаач Р.Болдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Энхбаяр: “Мөнгөн мод”-ыг францын уран барималч бүтээсэн түүхэн улбаатай юм

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын зургаа дахь өдөр дэлхийн

Уржигдар 17 цаг 04 мин
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

Уржигдар 13 цаг 35 мин
О.Оюунзул: Хүүхдийн дээд ашиг сонирхол хуулиар баталгаажлаа

Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль энэ оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Батбаяр: Засгийн газар бүсээ чангалъя гэвэл бүтцээ өөрчлөх хэрэгтэй

УИХ-ын гишүүн Д.Батбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин