Төсвөөс давсан 500 тэрбум төгрөгийг ингэж зарцуулна

2017-10-23
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН 2017 оны төсвийн орлого  500 тэрбум төгрөгөөр давсан, зарим хөтөлбөр санхүүжилтгүй болсон зэргээс шалтгаалж төсөвт тодотгол хийж байгаа билээ.  Энэ хүрээнд 290 тэрбум төгрөгийг зөвхөн Алтай-Дарви чиглэлийн 165 км авто замын концессын гэрээний төлбөрийг шийдэхээр тусгаад байна. Энэхүү гэрээг Н.Алтанхуягийн Засгийн газрын үед хийж байжээ.  Мэргэжлийн Засгийн газар Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн хүүхдийн мөнгийг 100 хувь олгох шийдвэр гаргасан. Ингэхдээ эх үүсвэрийг төсөвт суулгаагүй тул шаардлагатай санхүүжилт болох 104,5 тэрбум төгрөгийг мөн тодотголоор суулгаж байна. Үүнээс гадна анхаарал татаж буй төсвийн зардал бол төрийн албан хаагчийн халаа сэлгээний нөхөн төлбөрт 8,8 тэрбум төгрөг олгохоор болжээ. Энэхүү зардлыг шүүхийн шийдвэрийн дагуу аж ахуй нэгж, иргэнд олгох нөхөн төлбөр нэрээр тодотголд суулгасан байна.  Энэ мэтчлэн 2017 оны төсвийн тодотголд 19 төрлийн зарлага нэмэгдүүлэхээр тусгасан байна. Төсвийн тодотголын асуудлыг энэ долоо хоногт УИХ-аар чуулганаар хэлэлцэх товтой байна.  АН-ын бүлгийн хувьд энэ асуудал дээр сөрөг байр суурьтай байгаа. 500 тэрбум төгрөгийг хүний хөгжилд зориулах ёстой гэж үзэж байгаа юм. Эх сурвалж:www.polit.mn
Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

11 цаг 42 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

11 цаг 52 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

11 цаг 57 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

12 цаг 4 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

20 цаг 13 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

20 цаг 13 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

20 цаг 13 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Уржигдар 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Уржигдар 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Уржигдар 06 цаг 00 мин