Л.Болд: Танилцуулсан төсөвт хууль бус зүйл их байна

2017-10-11
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр мэдээлэл хийв.  Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болдын байр суурийг сонслоо.

-Танай намын бүлэг өргөтгөсөн хурлаараа  ирэх оны төсвийн талаар  хэлэлцжээ.  Ямар шийдэлд  хүрсэн бэ? -Төсвийн тодотгол дээр алдаатай, хууль зөрчсөн олон үйлдэл гарч байгаад манай бүлгийнхэн дүгнэлт гаргах шийдвэрт хүрлээ.  Дүгнэлтээ УИХ-д танилцуулаад, шинэ Ерөнхий сайдад албан бичгээр шаардлага хүргүүлнэ. Төсвийн орлого төлөвлөж байснаас оны эцэс гэхэд бараг нэг их наяд төгрөгөөр давах төлөвтэй байна. Тиймээс шинэ Засгийн газрынхан нийгэмд зохиомол  айдас үүсгэх буюу Монгол Улсын эдийн Засаг дампуурах, дефольт боллоо гэдэг үлгэрээр цаашид явж болохгүй. Төсвийн тодотголоор хөрөнгийн зардал нэмэхгүй, хүнийхээ цалинг нэм гэдэг шаардлагыг бид зайлшгүй тавина. Шинэ Засгийн газар эрч хүчтэй ажиллаж, эдийн засгийн өсөлтийг иргэддээ ээлтэй байлгахыг хүсч л байгаа бол энэ асуудал дээр онцгой анхаарах ёстой. Тиймээс шаардлагатай бол төсвийн тодотголыг буцаан татаж аваад, зарим зүйл заалтуудыг өөрчлөх нь чухал. Зардал талдаа бид гурван зүйлийг зайлшгүй оруулах шаардлагатай. Нэгдүгээрт, хууль нийцүүлэн хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгохыг үргэлжүүлэх, хоёрдугаарт багш, эмч нарын болон бага цалинтай зарим төрийн албан хаагчдын цалин урамшууллыг нэмэх, гуравдугаарт илүү гарч байгаа орлогыг үр ашиггүй хөрөнгө оруулалтын зардал болгож байхаар тухайн орлогоо өр хаахад эсвэл хуримтлалын сандаа оруул гэдэг шаардлага тавих болно. Хэрэв төсвийн сахилга бат, хариуцлагын тухай тодорхой ярих гэж байгаа бол 2018 төсвийг анхнаас нь ул суурьтай зөв боловсруулаад, түүнийгээ сайтар мөрддөг, төсвийн тодотголыг цаашид хийхгүй байх эрхзүйн орчинг шинээр батлах ёстой гэж манай  бүлгийнхэн үзсэн. -Улс төрийн нөхцөл байдал тогтворгүй байна.  Засгийн газраа ч эмхлэн байгуулж амжаагүй байгаа.  Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ? -Улс оронд үүссэн улс төр, нийгмийн нөхцөл байдал ард түмэнд хамгийн хүндээр тусч байна. Төрийн ажил шат шатандаа гацсан.  Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцроод нэг сар болсны дараа арай гэж дараагийн Ерөнхий сайд тодорлоо.  Гэтэл дахиад танхимын гишүүдээ бүрдүүлэх гэж хугацаа алдаж байна.  Монгол Улс Засгийн газаргүй маш олон хонолоо. Бүрэлдэхүүн томилох тухай хуульд заасан хугацааг заавал тулгаж байж асуудлыг шийдэх ёстой юм шиг загнаж байна. Өнөөдөр улс төрийн нөхцөл байдлыг харахад Монголд анх удаагаа нэг намын эвслийн Засгийн газар байгуулагдах гэж байгаа юм шиг харагдаж байна. Гэтэл нэг намын эвслийн Засгийн газар гэж хаа ч байхгүй. -Улс төрийн тогтворгүй байдал улс орны хөгжилд сөргөөр нөлөөлж байна гэж ярих хүн олон бий.  Та хэрхэн дүгнэх вэ? -Өмнөх Засгийн газрыг огцруулсан шалтгааныг бүгд мэдэж байгаа. Маш тодорхой шалтгаан байсан. Гэтэл огцруулсан Засгийн газрын оруулж ирж байгаа төсөвт нь  алдаагаа зассан зүйл нэг ч байхгүй. Хууль зөрчсөн асуудлуудаа хуулиар хамгаалуулах гэсэн байдалтай төсөв орж ирж байна.  Ийм байдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Засгийн газрын бүрэлдэхүүнийг томилохдоо хэсэг бүлэг хүмүүсийн хуйвалдаан наймаа багц бүрдүүлээд байгаа нь өмнөх Засгийн газрын адил  “насгүй” болгох ирээдүйг бүрдүүлж байна. Дотроо наймаалцаж, хүмүүсийн нэрсийг  харанхуй шөнө бүх хүнийг амарч байхад “чоно борооноор гэдэг шиг”  хуралдаж, томилдог нь ард түмний эрх ашгийг уландаа гишгэж байна.  Одоо төрийн өмнө ард түмний өмнө хариуцлага хүлээх сайд нарыг  гэгээн цагаан өдөр томилмоор байна. Засгийн газрын бүрэлдэхүүн шинээр томилогдох сайд нар ямар байх вэ гэдэгт манай бүлэг  маш тодорхой шаардлагуудыг өгсөн. Тэр дагуу асуудлыг шийдвэрлэнэ гэдэгт  итгэж байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

11 цаг 41 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

11 цаг 52 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

11 цаг 56 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

12 цаг 3 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

20 цаг 13 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

20 цаг 13 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

20 цаг 13 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Уржигдар 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Уржигдар 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Уржигдар 06 цаг 00 мин