2018 онд мөнгөний бодлогын хүрээнд хэрэгжих ОНЦЛОХ 4 АЖИЛ

2017-10-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор Төрийн мөнгөний бодлогын 2018 онд баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцэх эсэх асуудлыг өчигдрөөс хэлэлцэж эхлэх байв. Монголбанк Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг хуульд заасан хугацааныхаа дагуу аравдугаар сараас өмнө буюу 2017 оны есдүгээр сарын 29-нд УИХ-д өргөн мэдүүлсэн билээ. Эдийн засагт төсөв болон мөнгөний бодлого амжилттай хэрэгжиж байж тогтвортой өсөлт хангагдана. Энэ хоёр чухал бодлогуудаас  төсвийн бодлогыг Засгийн газар хэрэгжүүлдэг бол мөнгөний бодлогыг Монголбанк хэрэгжүүлдэг. Тэгвэл ирэх жилд хэрэгжүүлэх Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн баримт бичгийн төсөлд төгрөгийн тогтвортой байдлыг хангахын тулд хэрэгжүүлэх онцлох ажлуудыг нэрлэж байна. 1.Инфляцийг 8 хувьд тогтворжуулж, ханшийг уян хатан тогтооно Монголбанкны үндсэн зорилт нь үнийн тогтвортой байдлыг хангах буюу инфляцид чиглэдэг. Тэгвэл Монголбанкнаас 2018 онд инфляцийг 8 хувьд тогтворжуулах зорилт тавьснаа Мөнгөний бодлогын чиглэлдээ тусгажээ. Ингэхдээ нийлүүлэлтийн шинж чанартай инфляцид мөнгөний бодлогоор шууд хариу үйлдэл үзүүлэхгүй бөгөөд харин хоёр дахь үеийн болон дам нөлөө нь өндөр үед мөнгөний бодлогын арга хэрэгслээр дамжуулан арга хэмжээ авна гэжээ. Харин төгрөгийн ханшийг макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцэн, уян хатан тогтох нөхцлийг бүрдүүлэх аж. Ингэхдээ банк хоорондын валют арилжааны цахим талбар (Bmatch)-т оролцогчдын тоог нэмэгдүүлэх, мэдээллийг ил тод, нээлттэй байлгах, улмаар банк хоорондын валютын захыг идэвхжүүлж, ханш зах зээлийн зарчимд нийцтэй, бодитой тогтох нөхцөлийг бүрдүүлж ажиллах юм байна. 2. Ил тод, ирээдүйд чиглэсэн мөнгөний бодлого хэрэгжүүлнэ Ирээдүйд чиглэсэн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх, бодлогын үр нөлөөг дээшлүүлэх үүднээс бодлогын нээлттэй, ил тод байдлыг хангаж, олон нийттэй харилцах сувгийг хөгжүүлж, боловсронгуй болгохоор зорьсон нь энэ жилийн мөнгөний бодлогын онцлох чиглэл болж байна. Аливаа Төв банкууд хараат бус байх тусмаа инфляцийг зорилтот түвшинд барьж чаддаг. Харин хараат бусаар ажиллах суурь нөхцлийг нь ил тод байдал бүрдүүлдэг байна. Монгол Улсын Төв банк анх удаа Мөнгөний бодлогын зорилтдоо энэ чиглэлийг тусгасан нь онцлогтой. Үүнээс гадна “Олон нийтийн санхүүгийн суурь боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх юм байна. Энэ нь иргэд хуримтлалтай болох, санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээ өргөжүүлэх, санхүүгийн гэмт хэрэг үйлдэхийг завдагчдын орон зайг үгүй болгох, ирээдүйд улс орны эдийн засаг, санхүүгийн систем хөгжихөд чухал нөлөөтэй юм. 3.Банк санхүүгийн байгууллагын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлнэ Санхүүгийн салбарын тогтвортой байдал нь улс орны хувьд амин чухал асуудал байдаг. ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд санхүүгийн салбарын гол оролцогчид болох арилжааны банкуудад Активын чанарын үнэлгээ хийж эхэлсэн билээ. Энэ нь банкны салбарын эрсдэл даах, үүргээ гүйцэтгэх чадварыг сайжруулах томоохон алхам болж байна. Мөн 2018 оны Мөнгөний бодлогын чиглэлд үүнээс гадна санхүүгийн салбарын чадавхийг сайжруулах хэд хэдэн ажлууд хийгдэхээр тусгагджээ. Тухайлбал санхүүгийн захын дэд бүтэц, түүний институцийг бэхжүүлэх, үндэсний төлбөрийн системийн найдвартай, тасралтгүй ажиллагааг хангаж, төлбөрийн хэрэгслийн нэгдсэн зохицуулалтыг бий болгох, мөнгө, санхүү, гадаад секторын статистик мэдээллийг олон улсын мэдээлэл тараах тусгай стандартын дагуу нийтэд мэдээлж эхлэх ажээ. 4.Санхүүгийн салбарын есөн хуулийг сайжруулна, шинээр батална 2018 оны мөнгөний бодлогын чиглэлд тусгаснаар дараах хуулиудыг шинэчлэн сайжруулах ажээ. Төв банк (Монголбанк)-ны тухай хууль, Банкны тухай хууль,  Банкин дахь мөн­гөн хадгаламжийн даат­галын тухай хууль, Эрдэнэсийн сангийн тухай хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийнмөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, мөнгө угаах болон терроризмыг сан­хүү­жүүлэхтэй тэмцэх тухай хуульд тус тус нэ­мэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг бэлт­гэж байна. Мөн шинээр Валютын зохицуулалтын тухай хууль, Векселийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Активын удирдлагын тухай хуулийн төслийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх юм байна. Ирэх онд баримтлах төрийн мөнгөний бодлого нь эдийн засгийг идэвхжлийг бэхжүүлэх, гадаад валютын нөөцийг үргэлжлүүлэн нэмэгдүүлэх, банк, санхүүгийн салбарын эрсдэл даах чанарыг сайжруулах, санхүүгийн салбарын дэд бүтцийг хөгжүүлэхэд  чиглэжээ. Гагцхүү үр дүнтэй хэрэгжилтэд төсөв мөнгөний бодлого харилцан уялдаатай, тогтвортой  байх, эдийн засгийн бодлогын тодорхой бус байдлыг арилгах хэрэгтэйг тус баримт бичигт онцгойлон авч үзжээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

11 цаг 42 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

11 цаг 52 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

11 цаг 56 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

12 цаг 4 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

20 цаг 13 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

20 цаг 13 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

20 цаг 13 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Уржигдар 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Уржигдар 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Уржигдар 06 цаг 00 мин