Японд түр хугацаагаар оршин суух гадаад иргэдийн өндөр насны даатгал

2017-09-20
Нийтэлсэн: Админ
 1 мин

ЯМАШИТА МАМОРУ

Төслийн ахлах зөвлөх

Япон улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Монгол Улсын Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газарт томилогдон “Нийгмийн даатгалын үйл ажиллагааны чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж байна.

Өмнөх дугаартаа Монгол иргэд Японд очиж ажиллахдаа нийгмийн даатгалд хамрагдах ёстой эсэх, ямар давуу тал байгааг өгүүлсэн. Түр хугацаагаар амьдарч байхдаа бэртэж гэмтэх, хөдөлмөрийн чадвараа алдах зэрэг эрсдэлд ороход даатгал маш чухал үүрэгтэй гэдгийг тайлбарласан. Харин энэ удаа өндөр насны даатгалын шимтгэл төл­дөг боловч түр хугацаагаар оршин суух гадаад иргэдэд зориулсан арга хэмжээний талаар танилцуулъя.

Жишээ нь 3-5 жил Японд ажиллаад нутаг буцах гадаад иргэд өндөр насны тэтгэвэр авах боломжгүй. Гэтэл заавал тэтгэврийн даатгалд хамрагдах ёстой болдог. Тийм учраас гадаадын иргэдийн эрх ашгийг хамгаалан “Даатгалаас гарахад олгох нэг удаагийн тэтгэмж” гэсэн систем үйлчилдэг.

Өвдөх, бэртэх, нас барахаас үүдэлтэй эрсдэлээс сэргийлсэн тахир дутуугийн болон тэжээгчээ алдсаны тэтгэврийг Японд түр хугацаагаар амьдарч буй гадаад иргэд авах боломжтой ч өндөр насны тэтгэврийн хувьд өөр. Өндөр насны тэтгэвэр авахын тулд 10 жил даатгалд хамрагдах ёстой тул 10-с доош жил түр хугацаар оршин суусан гадаад иргэдэд нэг удаагийн тэтгэмжийг дараах нөхцөлийн дагуу олгодог.

Нэгдүгээрт, тэтгэврийн даатгалд зургаан сараас дээш хугацаанд хамрагдсан байх ёстой. Даатгуулагч өөрөө суурь тэтгэврийн даатгалд хамрагдан шимтгэл төлсөн эсвэл байгууллагад харъяалагдан ажиллаж, сар бүрийн цалингаасаа ажил эрхлэгчдийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байж болно.

Хоёрдугаарт, даатгалаас гарах хүртлээ даатгуулагч Японы иргэншил аваагүй, Японд байнгын оршин суух хаяггүй (нутаг буцах нөхцөлтэй) байх ёстой.

Гуравдугаарт, өмнө нь тахир дутуугийн болон тэжээгчээ алдсаны тэтгэвэр авч байгаагүй гэсэн нөхцөлтэй. Тэтгэвэр бол даатгал юм. Даатгалд хамрагдаж буй хугацаандаа тахир дутуугийн, тэжээгчээ алдсаны тэтгэвэр авсан бол хэдийнэ тэтгэвэр авч байгаа гэсэн үг. Харин “Даатгалаас гарахад олгох нэг удаагийн тэтгэмж” бол цаад утгаараа даатгалд хамрагдсан хугацааг “даатгал хамрагдаагүй” буюу даатгалын үр ашгийг хүртээгүй гэж үззэд төлсөн шимтгэлийн хэмжээг буцаан олгодог систем юм. Тиймээс өмнө нь аль нэг тэтгэвэр авч байсан бол нэг удаагийн тэтгэмжийг авах боломжгүй.

Дээрх нөхцлүүдийг хангасан тохиолдолд, нутаг буцсанаас хойш хоёр жилийн дотор хүсэлт гаргаснаар нэг удаагийн тэтгэмжээ авч болно. Тэтгэмжийн хэмжээний хувьд, 6-12 сарын хугацаанд даатгалд хамрагдсан бол зургаан сарын турш шимтгэл төлсөн хэмжээгээр, 12-18 сар хамрагдсан бол нэг жил шимтгэл төлснөөр, 18-24 сар хамрагдсан бол 18 сар, 24-30 сар хамрагдсан бол 24 сар, 30-36 сар хамрагдсан бол 30 сар, 36-с дээш сар хамрагдсан бол 36 сар шимтгэл төлснөөр тус тус тооцон нэг удаагийн тэтгэмж олгодог.

Японд оршин суух хугацаанд даатгалд хамрагдах нь та бүхнийг богино хугацаанд үүсч болох эрсдэлээс хамгаалах боловч өндөр насны тэтгэвэр авах боломжгүй. Тиймээс “Даатгалаас гарахад олгох нэг удаагийн тэтгэмж”-г гадаад улсын банк руу шилжүүлдэг. Японд очиж ажиллахаар төлөвлөж буй та бүхэнд дээрх мэдээлэл хэрэг болно гэдэгт найдаж байна.

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

11 цаг 42 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

11 цаг 52 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

11 цаг 57 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

12 цаг 4 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

20 цаг 13 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

20 цаг 13 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

20 цаг 13 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Уржигдар 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Уржигдар 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Уржигдар 06 цаг 00 мин