Л.Ганхараа: Ардын уламжлалт хэрэглээг орчин үетэй хослуулахыг зорьсон

2017-09-15
Нийтэлсэн: Админ
 1 мин

Л.ЖАРГАЛ

“Монголдоо бүтээцгээе” булангийнхаа  энэ удаагийн дугаарт“Aquila”  брэндийн үүсгэн байгуулагч Л.Ганхарааг урьж  ярилцлаа.

-Саяхан болсон Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн үзэсгэлэн дээр танай бүтээгдэхүүн олны анхаарлыг  хамгийн  их татаж байсан.  Тойгны шөлний тосоор бүтээдэхүүн хийх болсон санаа анх  хаанаас  төрөв?

-Бүтээгдэхүүний анхны санаа их сонин  байдлаас төрсөн л дөө. Би хүүхдээ төрүүлснийхээ  дараа гам бариагүйгээс  болоод үе мөч  их өвддөг байлаа.  Эмч  тойгны шөл уугаад  тосоор нь хөл гараа тослохыг зөвлөсөн. 

Тухайн  үедээ би тоогоогүй. Харин охин маань хөлөө бэртээгээд доголоод байхаар нь хар  цайнд  оруулаад тойгны  шөлний  тосоор тосолж байсан. Дөрвөн  удаа хэрэглэсний дараа охины хөл зүгээр болж  хүний биед  үнэхээр сайныг  нь мэдэж авсан.

Биеийн  ядаргааг тайлж, тамир  тэнхээ оруулан сэргээдэг  юм билээ.

Тиймээс үе үе өөрийнхөө гар хөлийг тослоод түрхдэг байсан л даа. Хэрэглэсний  дараа биенээс шөл үнэртээд нэг л зуурамтгай байдаг. Нэг өдөр ванны бөмбөлөг хийх аргачлал орц  найрлагын талаарх бичлэгийг youtube –ээс олж хараад, оливын  тосыг нь, тойгны  шөлний  тосоор орлуулж  хийх санаа төрсөн. Анхны хийсэн бөмбөлөгөө, дүүдээ өгсөн. Гэтэл нэг удаагийн оролтоор л дүүгийн ханиад зүгээр болсон. Гурав дахиа орсны дараа цагаан мах  нь эргэхээ больсон байсан эндээс л бизнесийнхээ эхлэлийг тавьж байлаа.

-Гарааны бизнест  санхүүжилт босгох  хамгийн хэцүү байдаг.  Эхний хөрөнгө оруулалтаа  хаанаас  шийдсэн бэ?

-Бизнес  эрхлэгч эмэгтэйчүүдийн төвд явж байхдаа энэ санаагаа  багшид хэлсэн.  Багш маань дэмжээд хамгийн түрүүнд Оюуны өмчид бүртгүүлэхийг зөвлөсөн. Дараа нь “Стартап” тэмцээнд оролцох боломж олдсон. Дүүргийн хэмжээнд 50 бүтээл  шалгарснаас, 36- д үлдэж тэндээсээ 11-т  үлдээд, эцсийн шалгаруулалтад  хоёрдугаар байрт орсон.  Тэмцээний зохион байгуулагчдын зүгээс залгаад миний санааг нэгдүгээр байрт орох хэмжээний шилдэг санаа байсан  гэж үзээд дараагийн хөтөлбөрт нэмэлтээр оруулж байгаагаа хэлсэн. Тэгээд, дараагийн шат болох долоо хоногийн  хөтөлбөрт  хамрагдаад, мөн л хоёрдугаар байрт шалгарч зургаан сая төгрөгний  санхүүжилт авсан.   Энэ мөнгө миний бизнест маш  том  хөрөнгө оруулалт болж, эргэлт буцалтгүйгээр бизнесээ  хийх урам зоригийг надад  өгсөн. 

Санхүүжилтийн мөнгөөрөө бүтээгдэхүүн хийх түүхий эд болон, нөөтбүүк принтер бар код зэрэг гол гол зүйлсээ худалдан авсан.  Гарааны  бизнесийг ганцаараа авч  явна  гэдэг хэцүү юм билээ. Тиймээс саяхнаас найзтайгаа хамтарч эхэлсэн.

-Танай ванны бөмбөлөг бусад ижил  төрлийн  бүтээгдэхүүнээс юугаараа ялгаатай вэ?

-Ардын уламжлалт хэрэглээг, орчин  үетэй хослуулж  өгснөөрөө манай бөмбөлөг онцлог болсон.  Биеийн алжаал ядаргааг тайлахаас  гадна, арьсанд хэрэгтэй кальци коллагенийг нөхөж, булбарай зөөлөн болгодог. Ядаргаанд маш  сайн.  Биологийн нэмэлт  бүтээгдэхүүнтэй адилхан. Дархлаа, тамир тэнхээ сайжруулахаас гадна шамбарамыг  зүгээр болгож байгааг нь харахад анагаах  чадвар тодорхой хэмжээгээр байгаа гэж үзэж байгаа. 

Дэлхийн  бизнесүүд органик, байгальд  ээлтэй  ногоон байхыг эрхэмлэж байгаа энэ цаг  үед  мэндэлсэн болохоор  бүтээгдэхүүнээ  аль болох эко байлгахыг  бид хичээдэг. Цаашлаад намайг төлөөлж байгаа бүтээгдэхүүн учраас муу зүйл  хийхийг хэзээ ч хүсдэггүй. Тиймээс орц найрлагад нь онцгой ан­хаарч оросын сайн чанарын эфирийн тос авдаг.  Хятад тос хэзээ ч авахгүй гэж боддог.

-Яагаад  “Aquila” гэж  нэрлэсэн бэ?

-Монголоор бүргэд гэсэн үг л дээ. Бүргэд  шувууны  амьдрал их сонин юм билээ. Дөчин нас хүрсэн бүргэдэд нэг бол үхэх, эсвэл хүнд шалгуурын дараа амьдрах гэсэн хоёр сонголт тул­гар­даг юм байна.  Өөрийнхөө өд хумсаа бүгдийг унагаад, хамгийн  сүүлд хаданд  хошуугаа  цохиж унаган  150 хоног үхлүүт  хэвтдэг.  Түүний  дараа  нь шинэ  хошуу,  шинэ өд, хумс  ургас­наар  дахиад  40 жил наслах төрхөө олдог  юм байна. Энэ түүхийг уншсанаас хойш бүргэд надад онцгой сэтгэгдэл төрүүлсэн.

-Цаашид ямар  бүтээгдэхүүн хийхийг  зорьж байгаа вэ?        

- Ванны бөмбөлөгөөс гадна, тойгны шөлний тостой  хөлийн дүрлэг  саван хийж байгаа. Цааш­лаад органик уруулын будаг, үнэртүүлэгч хийх ажил маань судалгааны шатандаа явж байна. 

Гэр хороололд амьдарч байгаа хүмүүст зориулж хөлийн  дүрлэг хэлбэрээр хүргэж болох юм байна гэсэн санаа төрсөн. Нэг  удаагийн хөлийн дүрлэг маань монголдоо анхных гэж хэлж болно. Харин саван  хийхдээ тойгны тос хийгээгүй. Биед шингээх нь чухал  учир  саван хийхэд хайран байгаад байгаа юм. Ваннтай усанд  20-30 минут суудаг  болохоор биед  шингэдэг. Саван  бол арчигдаад  өнгөрдөг талтай.

 Сая үзэсгэлэнгийн үеэр хөлний дүрлэгийг хөгш­чүүд маш  их сонирхон худал­дан авч байсан.  200-гаад хөлийн дүрлэг худалдан авах захиалга орж ирсэн.

- “Үндэсний үйлд­вэр­лэлээ дэмжье” гэхээр хэт өндөр үнэтэй байна гэж  шүүмж­лэх хүн олон байдаг. Бүтээгдэхүүн нь үнийн хувьд  ямар байгаа вэ.? 

-Ванны бөмбөлөг 5000, хөлний дүрлэг 1000  төгрөгөөр  зарагдаж байгаа. Сая  үзэсгэлэнгийн  үеэр нэг  үйлчлүүлэгч  яасан  үнэтэй юм бэ гэж загнасан. Тойгны шөл гаргаж авна  гэдэг өөрөө амаргүй л дээ. Маш олон цаг буцалгаж байж гаргаж  авдаг болохоор тэр  болгон  элбэг байдаггүй.  

Үнэндээ нэг удаа саунд ороход дор  хаяж 20 мянган  төгрөг төлнө. Харин саунд орох хэм­жээний үйлчилгээг  та 5000  төгрөгөөр  авах болно л гэж хэлдэг. Холын зорилгоо харсан учраас ойрын шүүмжлэл бол асуудал  биш л дээ. Гагцхүү шударга үнэн  зөв байвал 1000 дайралт ирсэн ч  би бууж  өгөхгүй гэж боддог.  Хүнд  мөнгөнөөс  илүү  хүсэл  зорилго чухал юм билээ.

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

11 цаг 41 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

11 цаг 51 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

11 цаг 56 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

12 цаг 3 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

20 цаг 12 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

20 цаг 12 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

20 цаг 12 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Уржигдар 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Уржигдар 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Уржигдар 06 цаг 00 мин