Лоозогноогүй үр дүнг хөрөнгө оруулагчид хүсч байна

2017-09-05
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.ОЮУНЧИМЭГ

Хөрөнгө оруулагчдын чуулган 11 дэх жилдээ Монголд зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн чуулганд оролцогчдын тоо өсч 1100 зочин төлөөлөгчидтэйгээр хуралдаж байгааг чуулганыг зохион байгуулагчид онцоллоо. “Фронтиер” компанийн захирал Маса Игата “Энэ жилийн уулзалтад 130 гаруй хөрөнгө оруулагч оролцож байна.

Мөн 90 орчим гадаадын компанийн төлөөлөл Монгол Улсыг сонирхож ирсэн. Уул уурхайн түүхий эдийн үнэ өссөн нь Монгол Улсыг сонирхох хөрөнгө оруулагчдын тоог нэмэгдүүлсэн. Мөн ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжиж байгаа нь ч тэдэнд итгэл төрүүлэх нөхцөл болсон гэж харж байна” гэв.

Түүнчлэн чуулганд оролцогч хөрөнгө оруулагчид төдийгүй манай улс руу орох хөрөнгө оруу­лалт 60 хувиар өссөн хэмээн MIBG компанийн гүйцэтгэх захирал А.Билгүүн тодот­гов. Тэрээр хөрөнгө оруу­лалтын орчныг өөдрөгөөр төсөөлж байгаа бөгөөд Монгол Улсын голлох экспортын бүтээгдэхүүн нүүрс, зэс, алтны үнэ өмнөх жилүүдээс харьцангуй өндөр байгаа нь сайн үзүүлэлт гэв.

 

ЗАСАГЛАЛ, ИНСТИТУЦИЙН ХЯМРАЛ ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛИЙГ БУУРУУЛДАГ

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэлсэн үгэндээ “Эхний хагас жилийн байдлаар эдийн засаг 5.3 хувиар өсч, төсвийн орлого бүрдэлт сайн байхаас гадна, гадаад худалдаа сэргэж байна. Түүнчлэн уул уурхайг түшиглэсэн боловсруулах үйлдвэр, цахилгаан станц, авто болон төмөр замын шинэ бүтээн байгуулалтын ажил эхэлж байгаа нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж байна” гэв. Хөрөнгө оруулагчдын хувьд Монгол Улсын эдийн засгийн хэтийн төлөвөөс илүү бодлогын залгамж чанарт санаа зовинож байгаагаа илэрхийлж байсан юм. Хэдийгээр нүүрсний экспортын хэмжээ нэмэгдэж байгаа ч улс төрийн бодлогын тогтвортой байдал чухал байгааг тэд онцолсон юм. Түүнчлэн “Хөрөнгө оруулагчдын хувьд улс төрийн < span style="font-family:"Arial","sans-serif"">тогтвортой байдал чухал үзүүлэлт. Манай агентлаг зээлжих зэрэглэл тогтоохдоо улс төрийн тогтвортой байдлыг харгалзаж үздэг. Хэдийгээр эдийн засгийн суурь үзүүлэлт сэргэж байгаа ч Монгол Улсын гадаад валютын албан нөөц хангалтгүй байна, засаглал, институцийн зөрчил байсаар байгаа нь зэрэглэлийг бууруулах суурь шалтгаан болж байна” хэмээн “Мүүдис инвестор сервис” компанийн гүйцэтгэх захи­рал Грэйм Ноуд хэллээ.

Чуулганы үеэр банкны системийн талаарч мөн ярилцсан юм. Учир нь санхүүгийн зах зээлийн 90 гаруй хувийг эзэлж байгаа арилжааны банкинд активын чанарын үнэлгээ хийж байгаа талаар оролцогчид сонирхож байв. Олон улсын зээлжих зэрэглэлийн байгууллагууд манай улсын зээлжих зэрэглэлийг САА1 болгон бууруулжээ. Үүнтэй санал нийлэхгүй гэдгээ чуулганд оролцогч зарим эдийн засагч илэрхийлсэн юм. Мөн гадаад орчин буюу нүүрсний экспортын орлого өссөн зэрэг эерэг үзүүлэлтүүдийг зээлжих зэрэглэл тогтоогчид харгалзсангүй гэж үзэж байна. ОУВС-гийн суурин төлөөлөгч Нэйл Сакер “Арил­жааны банкууд дун­д­жаар 25 хувийн хүүтэй, богино хугацаатай зээл олгож байгаа тул эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлэхгүй байгаа”-г онцлов. Иймд ОУВС банкны системд анхаарлаа хандуулж буй аж.

 

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТВОРГҮЙ БАЙДАЛ ХҮЛЭЭЛТ ҮҮСГЭЖЭЭ

 

Чуулганыг зохион байгуулагч “Фронтиер” компанийн захирал Маса Игата гадаадын хөрөнгө оруулагчдыг эргэлзээ тээнэгэлзэл, хүлээлтэд хүргэдэг зүйл нь Монгол Улсын төр засгийн тогтворгүй байдал гэдгийг хэлж байлаа. “Монгол Улсын Их Хурлаас Засгийн газраа шинэчлэн байгуулах тухай мэдээлэл олон улсад түгсэн. Энэ нь хөрөнгө оруулагчдыг болгоомжлоход хүргэж буй хүчин зүйл. Өөрөөр хэлбэл, Засгийн газар өөрчлөгдлөө гэхэд өмнөх Засгийн газрын авч хэрэгжүүлсэн бодлогыг дараагийнх нь үргэлжлүүлэх эсэх болон нэн тэргүүнд яаралтай авч хэрэгжүүлэх ажлыг үргэлжлүүлэх үү гэдэгт хөрөнгө оруулагчид санаа зовж байна. Түүнээс гадна Ерөнхийлөгч болон Засгийн эрх баригчид хэрхэн уялдаа холбоотой ажиллах вэ гэдгийг хөрөнгө оруулагчид анхааралтай ажиглаж байна. Учир нь тэдний хооронд зөрчил гарч болзошгүй гэх зэрэг таагүй мэдээллүүд гарч байгаа нь хөрөнгө оруулагчдыг түгшээж байна” гэлээ. Гэхдээ энэ хуучин сэдэв. Өмнө нь ч төрийн өндөрлөгүүд өөрчлөгдөж ирсэн түүхтэй. Тиймээс ч гадны хөрөнгө оруулагчид үүнийг төдийлөн соргогоор хүлээж авахгүй хэмээн зарим эдийн засагчид хэлж байв. Гэхдээ байнга шахам тулгарч буй энэхүү бэрхшээлийг арилгах нь зүйтэй гэдгийг хөрөнгө оруу­лагчид сануулж байлаа.

 

ТОГТВОРТОЙ ЭРХ ЗҮЙН ОРЧИН БА ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ

 

Энэ удаагийн хөрөнгө оруулалтын чуулганд оролцогчид  Монгол Улсад хөрөнгө оруулахад эрх зүйн орчин харьцангуй таатай, тогтвортой болсныг онцолж байлаа. Гагцхүү баталсан хуулиа хэрэгжүүлэхэд анхаарах хэрэгтэйг тэд хэлж байна. Нэг үеэ бодвол хөрөнгө оруулагчид зөвхөн уул уурхай хэ­мээн туйлшралгүй эрчим хүч, дэд бүтэц, банк санхүү, хөдөө аж ахуйн салбаруудыг со­нир­хох болсон аж. Монгол Улсын Засгийн газар гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, тэдэнд бодлогын, хамтын ажиллагааны болон хууль эрх зүйн тогтвортой, таатай орчин бүрдүүлэхийг тэргүүлэх чиглэлийнхээ нэг болгон ажиллаж байгаагаа чуулганы үеэр дуулгалаа. Болгоомжлол дагуулсан хүлээлтийн төгсгөлд хуулийн хэрэгжилтийг ягштал биелүүлэх тэр үед Монгол Улсад хөрөнгө оруулагчид тайван ажиллах орчин бүрдэнэ хэмээн зарим оролцогчид ярьж байв. Хэдийгээр хатуу ч гэлээ бас бодох л санаа. Тиймээс хоо­сон ярьж, цаасан дээр лоозогнодоггүй бодит ажил болгож хөр­сөнд буулгасан үр дүн харуу­лахыг зохион бай­гуулагчдаас албаныхан хүсч буйгаа илэрхийллээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

11 цаг 42 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

11 цаг 52 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

11 цаг 57 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

12 цаг 4 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

20 цаг 13 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

20 цаг 13 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

20 цаг 13 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Уржигдар 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Уржигдар 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Уржигдар 06 цаг 00 мин